sonin.mn
ХАНОЙ. /BBC/. Хятад улсын хүчтэй шаардлагын дагуу Вьетнам улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай газар нутагт явуулж байсан байгалийн хийн өрөмдлөг хайгуулын ажлаа зогсоосон байна.
 
Зүүн Өмнөд Азийн газрын тосны салбар дахь эх сурвалжийн мэдээлснээр, өрөмдлөг явуулж байсан Испанийн "Репсол" гэдэг компанид уг газрыг орхин гарах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэхүү үйл явдал нь тус газарт  хийн томоохон ордыг илрүүлснээс хэдхэн хоногийн дараа болжээ. Энэ тухай мэдээллийг Вьетнамын дипломат эх сурвалж нотолсон байна.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Вьетнамын эрх баригчид "Репсол"-ын удирдлагад мэдэгдэл хүргүүлж, түүндээ "хэрэв өрөмдлөгөө зогсоогоогүй тохиолдолд Хятад улс "Спратли" арлууд дахь Вьетнамын баазууд руу довтолно гэсэн" тухай дурджээ.
 
Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн эзэмшлийнх гэж үздэг. Уг өрөмдлөгийн ажил нь өнгөрсөн сард Вьетнамын зүүн өмнөд эргээс 400 км-ийн зайд далайд эхэлсэн ба  "Блок 136-03" хэмээх энэ талбайг "Репсол" компанийн охин компани болох "Талисман-Вьетнам" компанид түрээслүүлсэн байна. Харин Хятад улс уг талбайг "Ванан Вэй-21" гэж нэрлэдэг ба түүнийг өөр нэгэн компанид түрээслүүлсэн аж.
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг