sonin.mn

 

Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих  EBI хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
Хөтөлбөрийг нээж “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Эрдэнэ:  “Монгол судлал өнөөдөр эрчимтэй хөгжиж байгаа ч жил ирэх тусам  судлаачдын тоо магистр, докторын түвшинд буурч байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Иймээс олон улсад монгол судлаачдын хойч үе, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Олон улсын монгол судлаачдын ирээдүйн хойч үеийг бэлтгэх нь Монгол судлалыг дэлхийн улс оронд эрчимтэй хөгжүүлэх гарц, гүүр болох юм. EBI хүрээлэн, Их Монгол сан цаашид монгол судлалын чиглэлээр тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож Монголыг гэсэн сэтгэлтэй гадаадын оюутан, залуусыг монгол судлаач болгох зам руу хөтлөх “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих EBI хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр монгол судлалд хүчээ сорьж буй эрдэмтэн судлаачид дэлхийн энтэй бүтээл туурвих, хэл, соёл, түүх зэрэг уламжлалт салбарын судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжүүлэх боломж бүрдэх юм” гэв.Элбэгдоржийн Эрдэнэ аавынхаа ажлыг үргэлжлүүлж, уг хүрээлэнгийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг удирдаж байгаа нь энэ ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэрэл зургийг Ч.Явуухүү