Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас багш нарт хандан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.
Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ.
Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно.
БСШУСЯ-наас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.
Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан.
Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.
БСШУСЯ-наас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна" гэжээ.
Сэтгэгдэл0
bolovsroliin yam yu geed daldagnaad bga yum be,xayax l estoi,60 terbum,banknii sistemiixen xeden togrognii tsalin avch bna ta nar medej bga shu dee.bagsh emch nariig demjij bna.MONGOL OROND SHINE ERIN TSAG IREH ESTOI LUIVARCHID SONOH TAVILANTAI
... Уе шаттай нэмэх ... Багшийн ходолморийг унэлэх шинэ системийг боловсруулж байгаа ... Ажлын ур дунгээр цалинжуулах ... Аль элин галавын улиг домог. Шинэ сайдын уурэг гуйцэтгэгч ," академич"- д ядахдаа багш нарынхаа толоо " танар минь бас ч аргагуй шуу дээ " гэдэггуй юм аа гэхэд ядаж ганц ч гэсэн " эрдэмлэг " , " шинжлэхуй ухаанч ", " академлаг" ШИНЭ САНАА , оюунлаг гарц алга уу , та чинь багш нараа хамгаалах естой - багш нарын толоолол шуу дээ . Тэгэхэд МАН- ын омноос айлган скрдуулж суудаг , ТААРЧ дээ ! Яам ч адил монголыг гэгээруулэх монгол тор - засгийн толоолол гэж байгаа ...
МОНГОЛ ОРОНД БАНКНЫХАН,ЕР ТАМГЫНХАН, ШҮҮХИЙНХЭН , Л ХАНГАЛТТАЙ ӨНДӨР ЦЦАОИН ХӨЛС АВДАГ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХҮМҮҮСТЭЙ БАРЬЦАХ ҮНДЭСЛЭЛ БАГШ НАРТ БИЙ ГЭХДЭЭ БАГШ НАРЫН ЦАЛИН ХАНГАТТАЙ Л ДАА БҮСАД ОРОНТОЙ ХАРЬЦУУЛАН ҮЗ ДЭЭР НЭР ДУРЬДСАН ХҮМҮҮС БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ АРД ТҮМНИЙ , БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН АРЬСАНД СУУЖ ЦУС СОРСОН ХУВАЛЗНУУД ШҮҮ ДЭЭ
ЦЦАОИНГ - ЦАЛИН ГЭЖ ОРЧУУЛАН УНШ
Shuud haya! darga erhlegch nar ch geh shig. halit alban tushaaltanguudaa daramtlaad bgaa sanaatai yumuu haishaa yum be. bagsh nar hangalttai tsalintai bj ur huuhded setgeleesee bolowsrol olgono!
ЭМЯ сайд ТВ 5 н сарагэрэл болно гэнэ эмч хүн байгаасай гэж мөрөөдсөн юмсан хххх