sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. “Лалын Улс” бүлэглэлийн хяналтанд байсан Иракийн нутаг дэвсгэрийн 95 орчим хувийг чөлөөлөөд байгаа талаар пүрэв гарагт Ирак, Сирид террорист бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй хэд хэдэн орны явуулж буй ажиллагааг удирдаж байгаа хошууч-генерал Роберт Уайт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Тун удахгүй ялагдана гэдгээ “Лалын Улс” бүлэглэлийн зэвсэгт дайнчид мэдэж байгаа. АНУ болон түүний түншүүд "Лалын Улс" бүлэглэлийн хяналтанд байсан Иракийн газар нутгийн 95 орчим хувийг чөлөөлөөд байна. Дайснууд ухарч, зэвсэгт дайнчид олноорооо бууж өгч байна” гэж Уайт тэмдэглэжээ. Түүний мэдээлснээр, Иракийн бүх газар нутгийг зэвсэгт этгээдүүдээс цэвэрлэсний дараа ямар үүрэг гүйцэтгэх бол хэмээн эвслийн хүчний бүрэлдэхүүнд багтаж буй цэргийн анги салбаруудын захирагч нар асуудаг болжээ. "Лалын Улс" бүлэглэлийг бут ниргэж, Иракийн газар нутгийг чөлөөлсний дараа эвсэлд гүйцэтгэх маш олон ажил байгаа. Иракийн цэргийн байлдааны бэлэн байдлыг сайжруулахад туслах саналаа тус улсын засгийн газарт тавина гэж генерал тэмдэглэсэн байна.
 
Э. Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг