Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баталсны дагуу шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай.
 
Гэвч одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй, АН-ын бүлэг маргааш хуралдана гэсэн төлөвтэй байна.
Харин хуваарийн дагуу өнөөдөр  Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болох юм. Мөн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг тус тус хуралдах аж. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг