sonin.mn
2017 оны 11 сарын 1-нд Монгол улсын Засгийн газар хуралдаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг томилохоор болсон билээ. Харин Б.Хурцын оронд Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон юм. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад  Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн аж.Харин уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, 11 сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналыг хүргүүлсэн байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар аль аль нь Ц.Элбэгдорж, С.Баяр тэргүүтний МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдгээ өмнө нь олонтаа илэрхийлж байлаа. Уг бүлэглэлийн хуулийн байгууллагын гол төлөөлөл нь Б.Хурц гэдгийг ч Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж  шуудхан хэлсэн. Харин Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас нь төлөөлсөн ч Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар томилох ёстой гэдэг дээр Ерөнхийлөгч Х.Баттулга ч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч санал нэгдсэн нь сонирхолтой юм.
 
Ч.Явуу