Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө

Нийтэлсэн: 2017-11-21 15:20:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо (МӨХ)-ноос маргааш буюу энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө.
 
НЗДТГ-аас 2017 оныг  “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг билээ.
 
Өдөрлөг 09.00-16.00 цагт болох бөгөөд иргэд хүний эрх, газар болон бусад үл хөдлөх хөрөнгийн маргаан зэрэг бүхий л чиглэлээр зөвлөгөө авах боломжтой юм.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: