О.Баасанхүү гишүүн АТГ-т хандав

Нийтэлсэн: 2017-11-23 16:52:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар АТГ-т ханджээ.
 
Орхон аймагт архидан согтуурах явдлыг дэмжиж, өөрийн ашиг сонирхлын хамаарал бүхий үйлчилгээний газруудад шөнийн 03:00 цаг хүртэл архи худалдаалах эрхийг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагв олгосон хэмээн үзэж, О.Баасанхүү гишүүн АТГ-т хандсан байна.  Тодруулбал, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VI хуралдаанаас архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой эрхийг нэр бүхий компаниудад олгох шийдвэрийг гаргасан аж.
 
Иймд уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон буруутай этгээдэд хариуцлага тооцохыг хүссэн албан тоотыг АТГ-т хүргүүлсэн байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ямарч авилгал Эрдэнэтийн луйвар, Б.Хурцын дээрмийн дэргэд задгай мөнгө шүү дээ. Тиймээс АТГ татан буулгах хэрэгтэй.

    АТГ-ыг татан буулгая., 2017-11-23 19:31:13, 202.9.40.237Хариу бичих

  2. Hulgaid ih baga gej baidaggui. Hulgai bol hulgai.

    zochin, 2017-11-23 19:43:16, 202.9.43.44

    Таны нэр:

    Тайлбар:

  3. хөөрийдөө Эрдэнэтийн луйврыг хамгаалдаг мөртлөө архи худалдах зөвшөөрлийн авилгалбн тухай яриад л

    Зочин, 2017-11-23 19:56:37, 59.153.115.237Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Улаанбаатар хотын дуурэг бурт байдаг л

    б, 2017-11-23 21:48:55, 150.129.141.97Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: