Орхон/МОНЦАМЭ/ НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлоор Орхон аймгийн иргэн Ч.Булган 79369350 дугаарын сугалаагаар 20 сая төгрөгийн азтан боллоо. Мөн Б.Азжаргал, Д.Мандуул, Т.Баярмагнай, А.Бямбажав нар тус бүр 500 мянган төгрөгийн азтан болсон байна.
 
Азтангууд эрхийн бичгээ Орхон аймгийн Татварын хэлтсээс авлаа. Тус хэлтэс НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цахим төлбөрийн баримтын системд холбогдоогүй, нэгдсэн системд холбогдсон ч төлбөрийн баримт олгохгүй байгаа, цахим төлбөрийн баримтыг зөрчилтэй олгосон бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн хууль зөрчсөн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Мөн “Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн систем”-д холбогдсон  1933 цэгт төлбөрийн Е баримт олгогдож байгааг мэдээллээ.
 
 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг