Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе.
ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн гарсан боловсон хүчний хувьд уналтад ороод байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор босгоход онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.
Өнөө өглөө бид ҮАБЗ-ийн хурлыг анх удаа хийсэн. Хуралд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын тулгамдсан асуудал болсон. Үүнийг арилгахад ХАА маш том үүрэгтэй салбар. Малчин хүний орлого бол малын гаралтай түүхий эд. Бид дэлхийн ноолуурын 30 хувийг хангадаг. Гэтэл боловсруулж, бүтээгдэхүүн болгож гаргаж чаддаггүй. Энэ бол бодлогын алдаа. “Говь” шиг 2-3 үйлдвэр хэрэгтэй. Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой.
Махны асуудал үеийн үед хүндрэлтэй байдаг. Биокомбинатыг шинэчлэхээр Унгар Улсаас яригдаж байгаа 25 сая ам.долларын хугацаа ирэх оны 5 дугаар сард дуусна. Би 8 дугаар сарын сүүлээр Унгарт очихдоо Ерөнхий сайдтай нь үүнийг тусгайлан ярьсан. Өчигдөр ч Төрийн нарийн бичгийн даргатай нь үүнийг ярилаа. Манай малын вакцины асуудал гаднаас хараат байгаа.
Малчдын ахуйг бид сайжруулах ёстой. Сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй. Ингээд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Б.Батзориг сайд очиж үзэх хэрэгтэй. Өнөөдөр залуу малчид ахуйгаа дагаад хот руу нүүж байна. Иймд үүнд анхаарах хэрэгтэй. Малчдын орлогыг сайжруулахын тулд ХАА-н бирж хэрэгтэй гэж 2013 оны 4 дүгээр сард байгуулсан. Биржид очсон бүтээгдэхүүн үйлдвэрт очдог, тэндээсээ экспортод гаргадаг байя гэсэн. Малчны хот-малчны ахуй, малаас гаралтай түүхий эд-бирж-үйлдэр-экспорт гэсэн ийм сүлжээ хэрэгтэй гэж ойлгуулах гээд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ойлгоогүй.
Жилд Монгол Улс 10 сая ширхэг арьсыг бараг түүхийгээр нь Хятадад экспорлодог. Арьс боловсруулах үйлдвэр байгуулахад Дархан, Багануур тохиромжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг ширхэг хонины нэхийг 500 төгрөгөөр худалдан авч байна. Малын гаралтай түүхий эд ингэж үнэгүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч, төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол орны тэргүүлэх салбар болох учиртай” гээд салбар хариуцсан Сайд Б.Батзоригт ажлын амжилт хүслээ.
Сэтгэгдэл0
харин тээхх. Төмөр замын 500 тэрбумыг хулгайлаад байхад яаж энэ улс хөгжих вэ
Үе үеийн ХАА сайд нар энэ ерөнхийлдөг хүний хэлсэн болгоныг яг таг хийгээд,дараа нь Зам тээврийн сайд болж далдаганан төмөр замыг саатуулж,мөнгийг нь хусчихгүй,монголоо ялуулахын төлөө ажиллаж явсан бол монгол өдийд ийм ядуу,арчаагүй байх ёсгүй дээ.Ингэхэд $280 саяаар хичнээн арьс шир боловсруулах үйлдвэр барьж болох бол ?????
500 terbymiig hylgailsan gej hen medej baigaa be?...Henii hyyliin siidber be?yneniig yarih chag bolson!tiimees gyjir hydalaas angid yabahiig hicheechgeeye!
Эрхэм ерөнхийлөгч өө,Малын гаралтай түүхий эдийн талаарх таны маш чухал төлөвлөгөөг тухайн үеийн ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ойлгоогүй" гэж та үнэнийг хэлжээ. Таны энэ батзориг сайд мал мэддэг хүн үү? Малын захад өссөн хүн мөн үү? Хотод 6-р сургуульд байсан хотын хүн яаж мал, түүхий эд мэдэх вэ дээ? Таны үгийг энэ сайд ойлгоогүй дээ. Танай засгийн одооны ерөнхий сайд,УИХ-ын гишүүд, эрхэм таны малын тухай санааг нэг чихээр сонсоод нөгөө чихээрээ гаргана, бас л ойлгохгүй шүү.
Арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь хөнгөн үйлдвэрийн томоохон салбарын нэг байсан юм. Уг салбар 1980-90 оны түвшинд тухайн үед жилд бэлтгэж байсан 5-6 сая арьс ширийг 100% бүрэн боловсруулж, жилд 3,5 сая хос гутал, 600 мянган ширхэг савхин хувцас, 200 мянган нэхий дээл, эдлэл үйлдвэрлэж байсан уламжлалтай салбар юм. Энэ үед арьс ширний салбарын экспорт хөнгөн үйлдвэрийн салбарын нийт экспортын 10 хувийг эзэлдэг байсан. Арьс ширний салбар нь жинхэнэ утгаараа үйлдвэр технологийн паркийн хэлбэрээр ажиллаж, 6 сая ширхэг арьс ширийг технологийн бүрэн мөчлөгөөр боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаягдлыг 100 хувь дахин боловсруулж байлаа.Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн хүрээнд 11 үйлдвэр үйл ажиллагаа явуулж түүнд 10000 гаруй ажилчин ажиллаж байлаа. Өнгөрсөн хугацаанд бүрэн устаж техник тоног төхөөрөмж нь өмнөд хөршрүү ачигдаж, байр сав нь баар дэлгүүр болсон.
ИХ ТЭНЭГЛЭЖ УЛСЫНХАА YЙЛДВЭРYYДИЙГ УСТГАЖ ОЛОН МЯНГАН АЖИЛЧИН ХОГ ДЭЭР ГАРСНЫ ГОРЫГ ОДОО БОЛТОЛ АМССААР. ТЭР ИХ ОЛОН БИЙ БОЛСОН АЖ YЙЛДВЭРИЙН САЛБАРАА АЛБААР УСТГАЖ БОЛОХГУЙ ГЭЖ МЕН Ч ИХ ХЭЛЖ ТЭМЦЭЭД АРДЧИЛАЛ НЭРТЭЙ ХОРЛОН СУЙТГЭХ АЖИЛЛАГААНД СУЙРЧ БИЛЭЭ. ТЕХНОЛОГОО САЙЖРУУЛААД АВААД ЯВАХ БАЙСАН ЮМ. ЭНЭ ТУХАЙ ОДОО МЭДЭМХИЙРЧ ЯРЬСАНГУЙ.
Үндэсний үйлдвэрүүдийнхээ талаар дээр бичсэн коментуудыг уншаад бахархмаар,бас одоо үетэйгээ харьцуулаад уйлмар болж,хамар шархирч хорсч бн.бас 30 жил улсыг хүйс тэмтэрсэн эрх баригчдыг бодхоор ХОРСЧ бн.Төр улсыг минь ард түмэнтэй нь ГЕНОЦИД-д оруулсан,одооч өөрчлөгдөөгүй .Хүрэлсүх нь зөвхөн албан үүрэг биш мөнгө авч чадсандаа баярлан багтарч,гашуудлын хүлээн авалт хийж гитар балбаж PURE asshole гэдгээ харуулж бн.Тэр хөгжим,гитарыг чинь сонсдог,мэдэрдэг ЧИХ гэдэг эрхтэн чамд заяаагаагүй,тусгай эрхтэн эрхтэн бдг юм.
ард түмнийхээ амьдралын хар цагаан дуу хоолой хөгжмийг эхлээд сонс.ухуулж бүр түнхүүлээд уйлж буй монгол байгаль эхээ сонс. би амиа ч өгөхөд бэлэн гэл үү,чөмөгөө дундартал биш хоосортол үзнэ гэлүү одоо надад ингэж найрлах эрх байхгүй гэж хэл.ха ха ха.за тэгээд сондгой хоолой,этгээд мэдрэлгүй чихээ чих шиг эрхтэн болгоё гэвэл дэлхийн дууч Ариунбаатар хүүгийн багш Ичинхорлоо багш дээр оч.Ер нь мэхийн мэхийн,сөгдөн сөгдөн очиж ховор ариун үгийг нь сонсох хүмүүс бол багш нар бдг юм шүү.Цэр цэргийнхээ сургууль соёлоор бүтэн яваагүй хүн багш гэдэг бодьгальтай хүмүүстэй таараагүй л байх.Боловсрол хүмүүжилгүй байгаагаараа амархаан илчлэгддэг.Дээр бичсэнээр 10 гаруй арьс шир хөнгөн үйлдвэрт 10 000 гаруй ажилчид ажиллаж бсн нь үнэн.Одоо ажлын байр хаана бн.Би эрх дархтай бсн бол хүрэлсүх чамайг ганцхан энэ гитар цохиж солгой хоолойтсоны чинь төлөө,ганцхан энэ үйлдлийн чинь төлөө цаазаар авах байсан.үнэн шүү.юш шулуухан байсан нь дээр.чи баярла:heute ich bin "sans portfolio" aber...
Toroos demjeed egeech ee!!!endee yildbertei boloh bolomj baimaarsan?...
малын хаягдал гэж манайхан гоочилдог юмаар нэг тонн нүүрснээс үнэтэй бүтээгдүүн хийж дэлхийд гаргаж болж бн.зөвхөн 100 граммыг нь.шинэ технологоор сайжруулж улам үнэд хүргэнэ.хуучин манайх туршиж бсн.
Da Ganbold-n hiisen omch huvichlal hooson tolgoi e
М.ЭНХБОЛД,БАДАМЖУНАЙ ХАЯНХЯРВАА НАРЫН АВЛИГА АВЧ ШАХСАН МЭРГЭЖИЛГҮЙ ХУЛГАЙЧ НАР ТӨМӨР ЗАМ НИСЭХЭЭР ДҮҮРЭЭД БАЙНА.ЭХНЭР НӨХӨР ХОЕУЛАА НЭГ АЛБАН ГАЗАР ДАРГА БОЛЧИХСОН ЖИШЭЭ ЗӨНДӨӨ БАЙНА.НИСЭХЭД ГЭХЭД 469 ХҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙЛГҮЙГЭЭР МАН-ЫНХАН АВЛИГА АВЧ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН НЬ АТГ-ЫН ШАЛГАЛТААР ИЛ БОЛСОН.АТГ ТӨМӨР ЗАМ НИСЭХИЙГ ДУТУУ ШАЛГАЖ ЗАРИМ НЭГ НОЦТОЙ ДУТАГДЛУУДЫГ НУУГААД ӨНГӨРСӨН.МАН ЭНЭ АЛДААГАА ХЭЗЭЭ ЗАСАХ ВЭ?
арьс шир гаргаж байхад та сайд их хурлын гишүүн байгайгүй билүү одоо ерөнхийлөгч тэгээд арьс ширээ боловсруулаа ч хоосон ярьж ажил хийсэн дүр битгий үзүүлээ
Жанхуу бид хоёр хэзээ ч хөнгөн болоод хүнд аж үйлдвэрийн салбарыг дэмжиж хөл дээр нь босгож ирж чадахгүй. Зүгээр нэг хэдэн өөрийнх нь бөгс долоох нөхөрт ганц хоёр тэрбум төгрөгийн зээлийг бол өгнө, бусад мөнгийг нь яг төмөр зам шиг офшор руугаа л хийнэ. Монгол улс аль 96 онд Дэлхий худалдааны байгууллагад элссэн тул хятад болоод аль нэг 3 дагч улсад хэт өндөр татвар тогтоох хууль эрх зүйн боломж байхгүй. Трамп хүчирхэг АНУ-г байгуулна гэж гарч ирсэн, Мексик болоод бусад улсыг АНУ-н зах зээлээс шахах бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа нөхцөлд тусгайлан Монголд зориулж, тэгээд путины уяны нохой жанхуугийн хүсэлтээр Монголын оёмол бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй оруулна гэж хэзээ ч байхгүй....