sonin.mn
МАХН-ын II Их хурлын чуулган гэж нэрлэсэн арга хэмжээг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн, зохиолч, өмгөөлөгч Ч.Энхээ нарын хэсэг хүмүүс өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байгаа билээ. Уг хуралд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонголоо. Түүнтэй өрсөлдсөн Г.Бямбасүрэн 5.6 хувийн саналыг авсан байна. 
 
Л.Ганзориг