sonin.mn
Дэлхийн II дайны дараах Европ, Хятад дахь хүүхдийг хоол хүнс, эм, хувцсаар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор Олон улсын Хүүхдийн тусгай санг Ерөнхий Ассемблей 1946 онд анхныхаа чуулганы шийдвэрээр байгуулжээ. 1953 онд сангийн үзэл санааг хөгжиж байгаа орнуудын хүүхдэд тусламж үзүүлэх алсын зорилттой холбож өргөтгөн НҮБ-ын Хүүхдийн санг бий болгожээ. ЮНИСЕФ -ийн гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж хөгжүүлэх талаар улс гүрнүүд, ялангуяа, хөгжиж буй орнуудын чармайлтыг дэмжиж хүмүүнлэгийн ба тэтгэлгийн туслалцаа үзүүлэхэд оршдог. Дэлхийн 190 гаруй орон, газар нутагт олон төрлийн хөтөлбөр болон Үндэсний байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. 1965 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн юм.
 
1725  АНУ-ын  Үндсэн хуульд гарын үсэг зурахаас татгалзсан гурван төлөөлөгчийн нэг улстөрч Жорж Мейсон мэндэлсэн байна.
 
1882 Физикийн Нобелийн шагналт Германы физикч Макс Борн мэндэлжээ.
 
2001 БНХАУ дэлхийн худалдааны байгууллагад элсэв.
 
2002 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57/245 тоот тогтоолоор Олон улсын уулын өдөр болгон зарлажээ.
 
2009 АНУ  “Ууртай шувуу” видео тоглоомыг худалдаанд гаргав.
 
2014 Испани нийтийн цахим сүлжээний компаниудыг  веб сайт хэрэглэгчдээс татвар авахыг шаардсан хууль баталсан байна. Харин “Google” компани энэ хуулийг хэрэгжихгүй гэж үзсэн тул “Google news” хэвлэл мэдээллийн веб сайтын үйлчилгээг хааж буйгаа мэдэгдэж байжээ.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин