sonin.mn
15 жилийн хамтын ажиллагааны үр дүнд талууд багагүй үр бүтээлтэй ажиллаж, бодит үр дүнд хүрсэн тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин сунгалаа. Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцож, гэрээг үзэглэв.Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа 
 
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа
Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой тус Санамж бичгийг 3-н жилийн хугацаатай байгуулж байна.
 
Хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь хүний эрхийн сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт байх бөгөөд жил бүр тусгай төлөвлөгөө гарган хамтран ажиллаж ирсэн туршлагатай юм. Тухайлбал, талууд өмнөх хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эерэг өөрчлөлт, дэвшилд тулгуурлан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудаар дамжуулан бусад алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд хамтран зохион байгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр ном, гарын авлага хэвлэж, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөөд байна. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа
 
Түүнчлэн хорих байгууллага дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах хяналт шалгалтуудыг зохион байгуулна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд ШШГЕГ-ын харьяа төвлөрсөн хорих анги болон цагдан хорих байранд шалгалт хийхээр төлөвлөөд байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж гаргасан өргөдөл, гомдлын үр дүнг жилд хоёр удаа хэлэлцэж, зөрчлийг арилгах арга хэмжээг авах, хяналт шалгалтаар илэрч буй голлох зөрчлийн статистик судалгааг гаргаж, харилцан мэдээллийг шуурхай солилцох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийн нийтлэг буюу ноцтой зөрчиж буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ШШГЕГ-ын хяналт, шалгалт хариуцсан нэгжтэй хамтран ажиллах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа байгууллагуудад ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөрлөх эрх болон бусад эрхийн хэрэгжилтийг хангах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.