sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн төлөв байдал, түүнийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх зорилго бүхий “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.
 
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53.9 хувь байгаа бөгөөд ДНБ-ний 31.2 хувийг бүрдүүлж байна. Энэ үзүүлэлтийг улам бүр ахиулахын тулд тус салбарт технологи, инновацийг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төр, засгийн бодлогын цөм байх ёстой болно хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уулзалтын нээлтийн үеэр дурьдав.
 
Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд сүүлийн жилүүдэд үр тарианы 96, төмсний 14, хүнсний ногооны 39, жимс жимсгэний 16 сорт шинээр гарган авчээ. Үүнээс гадна адууны нэг, тэмээ, үхрийн гурав, хонины 22 үүлдэр, ямааны дөрвөн үүлдэр шинээр бий болгосны зэрэгцээ малын 64 төрлийн эмчилгээний вакцин, 72 эм, био бэлдмэл гарган авчээ. Гэсэн хэдий ч манай улсын нийт экспортын 83.6 хувийг түүхий эд, 13.8 хувийг хагас боловсруулсан, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Иймд бусад малын 64 төрлийн эмчилгээний вакцин, 72 эм, био бэлдмэл гарган авчээ. Гэсэн хэдий ч манай улсын нийт экспортын 83.6 хувийг түүхий эд, 13.8 хувийг хагас боловсруулсан, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Иймд бусад улс орны шинжлэх ухааны хөгжлөөс туршлага судлах, суралцах, дэвшилтэт технологийг нутагшуулах шаардлага зүй ёсоор тулгарч буйг зөвлөлдөх уулзалтад оролцогчид онцолж байв.
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг