КАИР. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг намаас эсвэл бие даан нэр дэвших эсэхээ хараахан шийдээгүй байна гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
“ТАСС” агентлагийн мэдээлснээр, Д.Песков өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч В.Путин сонгуульд аль нэг намаас эсвэл бие даан нэр дэвших эсэхээ хараахан шийдээгүй байна. Тун удахгүй шийдвэр гаргах байх. Шийдвэрээ гаргамагц нь би та бүхэнд мэдэгдэх болно” гэжээ.
 
В.Путины сонгуулийн сурталчилгааны ажлыг хэн удирдах вэ гэж нэгэн сэтгүүлч асуухад Д.Песков хариулаагүй байна.
 
2018 оны гуравдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буйгаа В.Путин өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Сонгуулийн кампанит ажил энэ сарын 15-наас албан ёсоор эхлэх аж.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг