sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл  ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 22-нд  хуралдах юм байна. Өнгөрсөн есдүгээр сард болсон хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.
 
Мөнгөний бодлогын төлвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа хэмээн Мөнгөний бодлогын зөвлөлөөс тухайн үед мэдэгдэж байсан юм. 
 
Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа огцом буюу 4.5 нэгж хувиар бодлогын хүүг нэмэгдүүлж, 10.5-аас 15 хувьд хүргэсэн. Энэ нь төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, мөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилготой бодлогын арга хэмжээ байсан юм.
 
Б.Заяа