Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яамны нийт ажилтнуудтайгаа уламжлалт өргөтгөсөн хурлаа хийлээ.
Хурлын үеэр сайд энэ он гарсаар салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулав. Мөн Ерөнхий сайдын төрийн байгууллагуудад өгсөн чиг үүргийн дагуу сайд Д.Сумъяабазар сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд гардуулав. Үүнд авлигын хяналтыг сайжруулах, иргэдээ сонсч, төрийн албаны хариуцлагыг сайжруулах, ажлын байрны дэг журам болон төрийн албан хаагчийн хууль дүрмийг чанд сахих, төрийн байгууллагын бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх зэрэг 12 заалт тусгагджээ.
Түүнчлэн УУХҮ-ийн сайд “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 20-нд ажлаа авсан даруйдаа хэд хэдэн аймагт ажиллаж, салбарын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Харин он гараад газрын тосны чиглэлийн компаниуд манай улсын хууль дүрмийг баримтлаж байгаа эсэх болон үйл ажиллагаатай нь очиж танилцах болно. Дулаан орохоор алт олборлолт болон энэ чиглэлийн бичил уурхайчдын үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэх бодолтой байна” гэлээ. Мөн тэрбээр энэ онд гадны хөрөнгийн зах зээл, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг туршлагуудтай танилцахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг Монголд татах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн юм.
Уг ажлын хүрээнд ирэх гурав, есдүгээр сард Монголд гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор форумыг зохион байгуулах, УУХҮЯ манлайлан оролцох ёстойг онцоллоо.
Сэтгэгдэл0
Mash zuv, gadaad hurungu oruulaltaar l hugjinu
Тэнэгтээд бай.Гадаад хөрөнгө оруулалтынхаа бүх үүд хаалгыг хаачаад юу солиорно вэ.Мөн оюу толгойн талаар хоёр салаа утгатай юм ярьчихаад одоо дахин солиорох нээ. ТТ-н хувьцаагаа өгч чадахгүй мөртлөө Эрдэнэтийн хувьцааг өгнө гэл үү.Ингэж өм цөм худал бурж,ундуй сундуй ажиллаж байхаас боловсрол мэдлэг дутаад байна,зайлж өгье ээ гээд арилж өгөөч. Чам шиг хүн уул уурхайг удирдах бүү хэл мэддэггүй юм.Мөн дүүг чинь жээпэнд элчин сайд болох нь гэж цуурсаар удлаа.Хууль дүрэм,ёс заншил ялангуяа элчин нарын зиндаа дараалал,дүрэм журам нь чанд, хямсгар япон оронд арай үгүй байлгүй дээ.ёс зүй сахилга алдаж шийтгэлээр журамлагдаж ирсэн гэдэг.Аса тийш зүглэснээр арай ядан буй харилцаа сэхэхгүйээр унана.Манайхан төөрөгдлөөсөө салах хэрэгтэй.Монголд байсан японы өмнөх элчин сайд манайхыг мөн ч олон удаа доош хийж байсан.Үнэнг нь хэлдэг байж билээ.Тэр Тэнгэр ч гэнэ үү,Газар ч бил үү тийм нэг нэртэй залуу элчинд сууж арай ч болохгүй,хүн мундсан биш.
сайдын ажил бол тухайн салбарт олон жил ажилсан мэрэгжлийн өргөн мэдлэгтэй дадлага туршлагатай хүний хийдэг ажил болохоос Сумьяабазар мэтийн толгойны эргээ нь гараагүй хүний хийдэг ажил биш
тэнэгээ гадаад оронууд алтны шороон ордоо хувь хүн, гадаадынхнаар ухуулдаггүй төрийн байгууллага төрийн хатуу хяналтанд хийж нөхөн сэргээдэг. жамтай монголын хямрал сүйрэлийн гол нөхцөл бол оюу толгойн шудрага бус гэрээ гэдгийг эхлээд ойлгочих чамд аав ээжийн буян, төр, түмний хүртээсэн амиа борлуулаад явчих хөрөнгө бий чадахгүй юмаар оролдож монголд гай болохоо боль.