sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шведийн Нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид ''2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо дэвшүүлнэ үү'' гэсэн албан ёсны захидлыг 1 дүгээр сарын эхээр ирүүлсэн мэдээ чих дэлсэв. Энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд зохиолч, яруу найрагч  нараас 3 хүний нэрийг 2018 оны Нобелийн шагналд  дэвшүүлэхээр ярьж байна. 
Монголын зохиолчдын эвлэлээс энэ тухай тодруулахад ''Манайхаас 3 хүний нэр дэвшүүлэхээр ярьж байгаа,  одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эцсийн байдлаар энэ сарын 24, 25-ны өдөр шагналд дэвшүүлсэн хүмүүсийн мэдээллийг олон нийтэд зарлана. Шведийн Нобелийн хороонд  холбогдох бичиг баримтыг илгээхээр бэлтгэж байна. Зөвхөн нэр дэвшүүлэх талаар ярьж байгаа, албан ёсны шийдвэр хараахан гараагүй” гэсэн юм.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг