sonin.mn
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр Монголын ард түмэнд хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр мэндчилгээндээ “Монголын ард түмэнд 2018 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх Цагаан сарын баярыг тохиолдуулан миний зүгээс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу. АНУ Монгол Улсыг өөрийн дотны анд нөхөр, ойрын түншээ гэж үздэг. Ирж буй жилдээ Америк, Монголын ард түмний харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн ерөөл дэвшүүлье. Шороон нохой жил Монгол Улсын хувьд амжилтаар дүүрэн жил байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!" гэжээ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг