МОСКВА. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг сунгах шийдвэр гаргасан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний дуусах хугацаа буюу 2018 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн уг хориг арга хэмжээг нэг жилээр сунгах аж.
“Хязгаарлалтын арга хэмжээг сунгах болсон шалтгаан нь баллистик пуужин боловсруулах, олон улсын терроризмыг дэмжих болон хүний эрхийг зөрчих зэрэг Ираны Засгийн газрын явуулж буй бодлого болон үйл ажиллагаатай холбоотой” хэмээн тус хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг