sonin.mn
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил өндөрлөж байна. Сонгууль энэ сарын 18-нд буюу ирэх ням гарагт болох юм.
Москвагийн цагаар 15:00 цагт ОХУ-ын Алс Дорнод Камчатк болон Чукотк нутгуудад сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн өдөр болох бөгөөд энэ өдрийг хамгийн нам гүм өдөрт тооцдог байна.  
Энэ өдөр аливаа ухуулга сурталчилгаа болон нэр дэвшигчдийг дэмжих ажиллагаа, цуглаан зохион байгуулах, ухуулах хуудас тараах, телевиз болон радиогоор улс төрийн шинжтэй зар сурталчилгаа явуулахыг хориглодог аж. Сонгогчдод гадны шахалт үзүүлэхгүйгээр, ухамсартай сонголт хийх боломжийг олгохын тулд дагаж мөрдөх шаардлагатай ийм хэм хэмжээ нь дэлхийн олон улс орны хууль тогтоомжид байдаг  байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"