ВАШИНГТОН. /Ройтерс/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийх худалдааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Тэрбээр “Хятад улстай хийсэн худалдаанд АНУ 504 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь хоёр талын худалдааны тэнцэл хяналтаас гарсныг харуулж байна” хэмээн мэдэгдэхийн сацуу оюуны өмчийг хулгайлахтай холбоотой хүндхэн нөхцөл байдал үүсдэг талаар сануулжээ.
“АНУ-тай хийж буй худалдааны тэнцлийн илүүдлээ даруй 100 тэрбум ам.доллароор бууруулахыг би Хятад улсаас хүссэн. Дээр дурдсан манай улсын алдагдал дэлхийн түүхэн дэх хамгийн том худалдааны алдагдал болж байгаа бөгөөд энэ алдагдал хяналтаас гарсан. Түүнчлэн бид 100 тэрбум ам.долларын алдагдлаар илэрхийлэгдэх оюуны өмчийн хулгайтай холбоотой аймшигт нөхцөл байдлыг ажиглаж байгаа” хэмээн Д.Трамп санамж бичигт гарын үсэг зурахаасаа өмнө хэлсэн байна.
Харин АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер хэлэхдээ “Хятад улс технологи хуулбарлан ашиглах бодлого явуулж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа. Д.Трамп хятадаас нийлүүлж буй зохих бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн тэрбээр Хятад улстай хийх технологитой холбоотой хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавина” гэжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Maniah ch anhaarah heregtei.Hytadaas orj bui baraand hatuu tataar togtooh heregtei.Esvel zes nuursniihee uniig osgoh gej tulga
Орос Женко шиг Монголыг хорлох гэсэн боловсролгүй Орк бололтой.Орчин үед бүх бизнес гэрээгээр явдаг юм! Дэлхийд одоо түүхий эдийн гол хэрэглэгч ганцхан Хятад! Нүүрсэндээ өндөр үнэ хэлээд импортынх нь 10%-г бүрдүүлдэггүй Хятадыг зүгээр авахаа болиход л Монгол сөнөнө.Өөрөө түүхий эд Хятадад зарж амьдарч байгаа Оросд зарна гэдэг Женкогийн үлгэр худал.Авбал маш хямдаар л аваад Хятадад зарна.
Манай Оросын хүргэн Ерөнхийлөгч Хятадтай худалдаагаа тэнцүүлнэ гэж бас хөмсөг зангидаж муухай харж байгаад тунхагласан даа. Оросод нүүрсээ гаргах замыг олж харснаа тунхаглаад л сэргэж ядаж байсан нүүрсний экспортыг 30% унагасан.Одоо нэг мөсөн Хужаад хориг тавимаар юм.ккк!
Сайн байна.Улс орноо нэгдүгээрт тавина гэдэг энэ.Маш их ноолуулж буруутгагдаж байгаа ч өөрийн байр суурин дээрээ яс,бат зогсч чадаж байгаа өвгөн. Улс төрийн туршлагагүй ч бизнесын туршлагаа маш сайн ашиглаж чадаж байгаа.Мэдээж эхний үеийн алдагдал гарна.Трампад үр дүн л чухал байдаг.Манайд худалдааны дайн хийх байтугай энгийн худалдаа наймаа хийх туршлага байхгүй.Зүгээр л хар шунал байдаг. Худалдаа дандаа алдагдалтай,гэрээ алдагдалтай, хэлэлцээр бараг явагддаггүй, ойлгодоггүй.трампын хэрхэн гэрээ хийх тухай номын уншицгаая