УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өмнөх Засгийн газарт томоохон албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийг Оюутолгойн төсөл болон “Эрдэнэт”-тэй холбоотойгоор баривчиллаа. Олны анхааралд байгаа энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?
-Оюутолгойн тухай ярья. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Монголд орж ирсэн хамгийн том төсөл. XXI зуунд Монгол Улсын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн төслөөр яах аргагүй Оюутолгойг нэрлэнэ. Гэрээтэй холбоотойгоор Монголчууд сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлсээр ирсэн. Үнэхээр ч гэрээг харахаар Монголын талд ирэх өгөөж тааруу нь үнэн. Гэхдээ гэрээ байгуулсан цаг хугацаа, тухайн үеийн хүний нөөцийн чадавхийг харгалзаж үзэх хэрэгтэй байх. Гэрээ хийснээс хойш хэчнээн жил өнгөрсөн билээ. Тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдал тэр чигтээ өөрчлөгдсөн. Энэ бүхнийг эргээд “Рио тинто’’-гийн талд ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Дараа нь гэрээнд өөрчлөлт оруулах, шинэчлэх саналаа тавимаар байна. Ингэж аль талдаа сэтгэл ханамжтайгаар гэрээг өөрчлөх шаардлагатай байгаатай би санал нийлдэг. Энд нэг зүйлийг тодотгомоор байна. Монгол Улс бизнесийн төсөлд хувь эзэмших, ялангуяа Оюутолгойн гэрээний 34 хувийг эзэмшдэгийг би зөв алхам гэж хардаггүй. Харин үүний оронд шууд борлуулалтаас манай улс 20-иос доошгүй хувийн рояалти буюу татвар авдаг байх ёстой. Эдийн засгийн уналт сэргэлтээс үл хамаараад авах ёстой татвараа тогтмол авдаг байх хэрэгтэй. Ингэснээр бидний гадаад өр зээлийн асуудал харьцангуй хөнгөрнө. Зээлжих зэрэглэл өсч, эдийн засагт тогтвортой байдал бий болно. Түүнээс бид хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигт ажиллагаанд шилжих 30-40 жилийн цаадах үр ашгийг хараад сууж болохгүй.
-Баривчилгааны тухайд?
-Гэрээ хийсэн хүмүүсийн хувьд мэргэжлийн ур чадвар дутсанаас алдсан байж болно. Харин санаатайгаар авлига авч, ард түмний эрх ашгаас урваж, эх орондоо хохиролтой гэрээ хийсэн бол хатуу шийтгэл хүлээх ёстой. Эрдэнэт ч бай, Оюутолгой ч бай ялгаагүй. Дээр хэлсэнчлэн ийм томоохон төсөлд төр хувь эзэмших нь таатай бус. Бизнесийн ажиллагаанд төр оролцох шаардлагагүй. Оронд нь зөвхөн татвараар дамжуулж оролцох ёстой гэж би үздэг. Уул уурхайн баялгаас төр бүх цаг үед рояалти болон бусад төлбөрөө цаг тухайд нь авдаг байх ёстой. Төр уул уурхайд оролцоотой байх нь буруу гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай ярилаа, харлаа шүү дээ. Үүнийг уул уурхай тойрсон улстөржилт, хэрүүлээс харж болно. Ойрын өдрүүдийн баривчилгаа ч мөн адил үүнтэй л холбоотой өрнөөд байна. Эдийн засагт дахь төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэдгийн бодит жишээ. Ялангуяа уул уурхайгаас төр хол баймаар байна. Ингэж чадвал төр авлигаас ангид байхын эхлэл болно.
-Таны хэлсэнчлэн цаг үетэйгээ уялдуулаад Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж байгаа юу. “Рио тинто” бидний саналыг хэрхэн хүлээж авах бол?
-Бид ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Анх энэ гэрээг байгуулахад авлига, хээл хахуультай холбоотойгоор нөлөөлөл, ашиг сонирхол орсон бол бүрэн хүчингүй болгох ч нөхцөл үүсч болно. Эхний ээлжид оффшор дансаар дамжсан гүйлгээг шалгах хэрэгтэй. Үүнд нарийвчилсан шалгалт хийх зайлшгүй шаардлага бий. Хаанаас орж ирсэн мөнгө юм. Нэлээд их хэмжээний мөнгө “Айвенхоу майнз” компаниас С.Баярцогтын оффшор дансанд шилжсэнийг би мэдсэн. Харин энэ мөнгө цаашаа хэн рүү, ямар замаар дамжсан бэ. Тэр дундаа 2009 онд Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газар, УИХ үүнд ямар оролцоотойг маш сайн шалгах хэрэгтэй. Ингэж байж олон түмний хүсээд байгаа шударга ёсыг цогцлоох нөхцөл бүрдэнэ. Дэлхий ертөнц өөрчлөгдсөн, авлигатай дэлхий нийтээрээ тэмцээд хөдөлгөөн өрнүүлээд эхэлчихлээ шүү дээ. Монголын ард түмэн ч үүнийг хүчтэй дэмжиж, шахан шаардаж байгаад туйлын таатай байна. Иргэдийн хяналт өндөр байгаа цагт хариуцлага сахилга баттай байна гэдэг утгаараа. Цаашдаа Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашигтай болж чадсан, гэрээг ямар нэг авлига, хээл хахууль дагалдаж байгаа эсэхэд ард түмэн төдийгүй парламент дахь авлигын эсрэг бүлэг ихээхэн анхаарал хандуулж, хатуухан тэмцэх болно гэдгийг хэлье.
-Баривчилгааны тухайд АН-ын бүлгээс “Намын харьяаллаар барьж хориод эхэллээ” гэх байр суурь илэрхийлсэн. Үүнд та ямар тайлбар хийх вэ. Хуулийнхан хүний араас хөөцөлдөөд байна уу эсвэл асуудлын үзүүрээс атгасан уу?
-Эрх барьж, шийдвэр гаргасан улсыг л баривчилсан шүү дээ, хаа хамаагүй хүмүүсийг хуулийнхан барьчихаагүй байх. Тэгээд ч аливаа муу муухайгаа намын нэрийн ард нуухаа боль гэж хэлмээр байна. Улс төрийн бүх нам адилхан, буруу муухайгаа намд нялзаах гэдэг. Гэтэл нам бол муу муухайгийн халхавч биш, ийм байх ч ёсгүй. Хамгийн гол нь нам цэвэр, хариуцлагатай, авлигатай тэмцдэг байх ёстой. Өөрсдөө манлайлдаг байж улс төрийн намууд нам шиг оршин тогтноно. Ингэж байж ард түмнийхээ итгэлийг авч, улс эх орон удирдах эрхээ олж авна. Хэрвээ муу бүхнээ намын нэрийн ард халхавчилдаг, намын нэрээр хууль бус зүйл хийдэг бол төр суларна. Үндсэндээ улс орны оршин тогтнолд ноцтой заналхийлэл бий болно. Ний нуугүй хэлэхэд УИХ, төр засгийн нэр хүнд муу байна. Улс төрийн намууд, Ерөнхийлөгчийн засаглал ч муу байна. Ингэж алдсан итгэлийг сэргээх ажил алхам алхмаар урагшилж л байна. Үүнд бид маш сайн хяналт тавих учиртай. Аливаа шийдвэр буруу гарахвий, алдаа завхрал үүсэхвий, аргалж өнгөрөхвий, авлига авахвий гэдэгт хяналт чухал. Хуулийн байгууллагуудаа одоо л харъя. Тэдэнд алдсан нэр хүндээ сэргээх боломж үүсэх нь байна шүү дээ.
-Өнөөдөр нээлтээ хийх хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх учраас нэлээд онцлогтой, бас хүлээлттэй байна. Нөгөө талд МАН үнэмлэхүй олонх үед энэ хуулийг өөрчилж болохгүй гэх шүүмжлэл өрнөөд эхэлчихэж. Үнэндээ өнгөрсөн хугацаанд ч гэсэн эрх барьж байгаа намыг Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй л гэдэг байсан. Эцэст нь энэ хуулийг хэн өөрчлөх ёстой юм бэ?
-Энэ аль нэг намын болон олонх, цөөнхийн тухай асуудал биш. Бид ард түмний төлөөлөл шүү дээ. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Ард түмэн биднийг өөрсдийнхөө өмнөөс төрд ажилла гэдэг даалгавар өгч явуулсан юм. Харин бид сонгуульд нэр дэвшиж, ард түмний итгэлийг хүлээхдээ мөрийн хөтөлбөр боловсруулсан. Жишээлбэл, манай нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэдгээ мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд тавьж, зорилтоо болгон сонгуульд оролцсон. Ард түмэн захиалгаа өгсөн. Засаглалын энэ ойлгомжгүй байдлаа цэгцэл, улс орны хүчин чадлыг нэгтгэж зангид, Үндсэн хуулийн замаар сахилга хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна гэсэн. Хариуцлага алдлаа гэхэд буруутан байдаггүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль нь буруугүй болчихдог. Бие биеийнхээ ажилд хутгалдсан, эрх үүрэг нь давхардсан ийм л нөхцөл байдлаар бид 30 жил замналаа. Одоо хангалттай. XXI зуунд залуу хойч үедээ бид шинэ Үндсэн хууль, шинэ нийгмийн гэрээг байгуулж өгөх ёстой. 1990-ээд онд бид туршлага муу байсан. Ерөнхийдөө л ирээдүйд ийм болъё гэдэг төсөөллөөр сайн сайхныг бодож л Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш өчнөөн жил өнгөрлөө, энэ хугацаанд амьдралаас алдаа, оноотой өчнөөн олон зүйлийг бид олж харлаа шүү дээ. Нийгмийн хөгжлийн явцад энэ хуулийг ингэж өөрчлөх хэрэгтэй юм гэдэг ерөнхий дүр зураг бий болчихсон. Одоо дүгнэлт хийж, сургамж аваад Үндсэн хуулиа өөрчлөн батлах цаг нь болсон. Ингэж баталсан Үндсэн хуулийг цаашдаа багаар бодоход 20-30 жил мөрдөж таарна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард нийтийн саналыг асуусан. Хэр өргөн хүрээг хамарч чадсан гэж та хэлэх вэ?
-Бид энэ зунжингаа л ард түмнээсээ саналыг нь асуулаа. Бүх л төрийн байгууллагыг дайчилж, санал авсан. Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж байгааг бүгд мэднэ. Гэнэтхэн л Үндсэн хуулиа өөрчилнө гэсэн юм огт биш. Бид бүх талаас нь цогцоор судалсан. Засгийн газар байгуулах, УИХ, Ерөнхийлөгчийн харилцаа, Ерөнхийлөгч Засгийн газар, Засгийн газар, УИХ-ын харилцаа гэх мэтэд ямар өөрчлөлт оруулах ёстой юм гэдгийг тал бүрээс нь судалсан. Эцсийн дүндээ энэ бүх институцээ өөрчлөх цаг болсон гэдэг л дэндүү тодорхой байна. Энд нэг зүйлийг дахин хэлэхэд, Ардын нам Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш, ард түмнээс захиалга авсан, тэдний төлөөлөл л хууль өөрчлөх гэж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Энэ Удаад биш бол дахиад л нэг нам засгийн эрхэнд гарч таарна. Тэр үед бас л энэ нам биш гэх үү, олон намын төлөөлөлтэй засаг бүрдвэл бүр биш гэх үү. Өнгөрсөн хугацаанд энэ ч биш, тэр ч биш гэсээр бид цаг алдсанаас өөр хожсон зүйлгүй.
-Ерөнхийлөгч цаазын ялыг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулах санаачилга гарган иргэдийн саналыг сонсч байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улс цаазын ялаас татгалзсан олон улсын конвенцид нэгдэн орчихсон. Гэхдээ цаазын ялыг зөвтгөх нь энэ конвенциос гарах үндэслэл болохгүй гэсэн гэрээ байх ёстой, миний санаж байгаагаар. Нөгөө талаас цаазаар авна гэдэг хамгийн амар шийтгэл болдог. Би энэ талын судалгааны дүнг харж байсан. Бүх насаараа хоригдох ял сонссон ялтнуудын 80 гаруй хувь нь “Бушуухан цаазлаад өгөөч” гэх хүсэлт гаргадаг. Бүх насаар нь гянданд ганцаарчлан хорьж, хүний нийгмээс бүрэн тусгаарлах нь хамгийн хүнд ял. Тэгэхээр энэ төрлийн судалгааг сайн хийх хэрэгтэй. Цаашлаад цаазыг сэргээх нь нийгэмд ямар нөлөө үзүүлэх юм гэдгийг ч тооцох хэрэгтэй. Энэ асуудлыг сэтгэлийн хөөрлөөр биш улс төр болгохгүйгээр шийдэх хэрэгтэй. Нөгөө талдаа цаазын ял нь хүний гэм бурууг залруулах бололцоо олгодог шийтгэл. Өнөөдрийн туйлын зөв, маргаашийн туйлын буруу болохыг бид нүдээрээ хараад явна шүү дээ. Өнөөдрийн өөрчлөгдөшгүй зүйл маргааш хэрхэн нуран алга болж байна вэ. Дэлхийн их гүрэн, улс орон, бүтээн байгуулалт, олон улсын хамтын нийгэмлэг нүдэн дээр нуран унаж байгааг харж байна. Цаашлаад олон ч итгэл үнэмшил хумхын тоос болж байна. Бид аливаад уужуу хандах хэрэгтэйг л хэлмээр байна.
Ерөнхийлөгч энэ санаачилгыг тооцоо судалгаа муутай, сэтгэлийн хөөрлөөр гаргасан гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачилсан. Удахгүй өргөн барихаар нь мэдээж УИХ-аар хэлэлцүүлж таарна. Ерөнхийлөгч хууль санаачилсан болохоос цаазыг сэргээчихээгүй байна. Нэг зүйлийг Монголын ард түмэн ойлгох хэрэгтэй. Монгол Улсын гадаад дотоод бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. Яагаад гэвэл УИХ ард түмний төлөөллөөс бүрддэг. Үүгээрээ дамжуулж засгийн эрх барьж, бодлого тодорхойлж байна. Тиймээс УИХ-аар цаазын ялын талаар авч хэлэлцэх үед Ерөнхийлөгч чухам ямар тооцоо судалгаанд үндэслэж цаазын ялыг сэргээх гээд байгааг тал бүрээс нь ярилцаж, шийдвэр гаргана шүү дээ.
-Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн бол цаазын ял оноодог байя гэсэн. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг их гарах болсон нь цаазын ялгүй болсонтой холбоотой юм уу гэдэг асуулт гарч ирээд байна?
-УИХ-ын чуулганаар энэ бүхнийг нарийвчилж ярилцана. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазалдаг байх юм уу эсвэл бусад онц хүнд гэмт хэрэгт ч гэсэн хамааруулах уу гэдгийг тал бүрээс нь ярилцана. Хамгийн гол нь бид асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж, шийдвэр гаргах чиглэлийг л барина.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
цаазын ялыг сэргээвэл хүн хэлмэгдэнэ шүү дээ
Цаазын ялаар далимдуулж улс төрийн өрсөлдөгч нараа хээл хахуул авсан улс оронд ашиггуй гэрээ хийсэн гэж цаазалаад манай ерөнхийлөгч насан туршидаа монголыг удирдах санаатай бгаа биз манай хоер хорш ийм болоод ба
Хамгийн гол нь ерөнхийлөгчийн Цаазын ял улстөржсөн,гэмт хэрэгтэнүүдэд хохирсон хохирогчидийн сэтгэл зүйгээр тоглоод байна Цаазын ял сэргээх санал хохирогчидийг хамгаалах биш цаана нь улстөрийн болон бизнесийн өрсөлдөгчөө дарах ,эрх мэдэлтэнүүдийн луйварыг илчилсэн шударга иргэний амыг тагласан далд нүүдэл гэсэн хардлага төрөөд байгаа юм Яг одоо тэрбум тэрбумаар идсэн дарга нарыг шүүмжилж ярьж бичиж чадаж байна Цаазын ял сэргээвэл хүүхдийн эрхэнд халдсан гэмт хэрэгтэнийг цаазлах хуулийн утгыг шөнө дунд өөрчилж эрх мэдэлтэнүүдийн гэмт хэргийг илчилсэн шударга иргэнийг гүтгэж цаазалж ул мөрөө арилгах аюул байгаа юм
Хүн араатнуудыг юунд нь өмөөрөөд байгаа юм бэ??? Цаазын ялаас бус харин шүүгчийн хариуцлага, мэргэжлийн мэдлэг чадвараас л болж хүн хэлмэгдэх байлгүй дээ.
Цаазын ял байх ёстой Хамгийн гол нь шударга шүүх засаглалтай үед. Хэрэг хийсэн хүнийг цаазлахгүй өөр яах юм Яг өнөөдөртөө бол болгоомжтой ханд. Улс төрийн шалтгаан гэмт үйлдлээ дарахаар хүн цаазлаад байж болохгүй
Зүгээрээ цаазын ялыг зөвхөн эх орноосоо уравсан тохиолдолд хэрэглэнэ. Бүр тоо заасан ч болно.Жишээ нь: С.Баярыг олны өмнөөр чирж явж "дөчин мянгат"-ын тэнд цаазлана. Элбэгдоржийг Эрдэнэтэд хөлөөр дүүжлэнэ. Ингээд гүйцээ цаазын ялыг цуцлаж болно.
ELTON JOHN – SACRIFICE Сэр Элтон Херкьюлиз Джон - ЗОЛИОС It's a human sign when things go wrong Энэ бол хүн төрөлхтний зөн совин, юмс буруу явсан When the scent of her lingers and temptation's strong Тэр бүсгүйн анхилуун үнэр саатахад мөн хүчтэй дур татсан Into the boundary of each married man, sweet deceit comes calling and negativity lands Аль ч гэрлэсэн хүний хил хязгаарлуу, цэнгэл хууралт дуудаж ирдэг мөн газар дэлхий дээр үгүйсгэдэггүй Cold, cold heart, hard done by you Хүйтэн, хүйтэн зүрх, чи хэцүү болгож байна Some things look better, baby, just passing through Зарим зүйл дээр харагдаж байна, хонгор минь, яг одоо давтагдаж байна And it's no sacrifice, just a simple word Мөн энэ бол золиос байхгүй, яг энгийн үг It's two hearts living in two separate worlds Энэ бол хоёр зүрх тусдаа ертөнцөд амьдарч байна But it's no sacrifice, no sacrifice, it's no sacrifice at all Гэвч энэ бол золиос байхгүй, золиос байхгүй, энэ бол золиос байхгүй бүгдэд Mutual misunderstanding after the fact Харилцан үл ойлголцол үйл ядлын дараа Sensitivity builds a prison in the final act Мэдрэмж шорон босгосон төгсгөлийн жүжигт Mutual misunderstanding after the fact Харилцан үл ойлголцол үйл ядлын дараа Sensitivity builds a prison in the final act Мэдрэмж шорон босгосон, төгсгөлийн жүжигт We lose direction, no stone unturned Бид зүг чигээ гээсэн, бүх бололцоогоо дайчилсан No tears to damn you when jealousy burns Нульмис хэрүүл байхгүй, хардах сэтгэл шатсан
Cold, cold heart, hard done by you Хүйтэн, хүйтэн зүрх, чи хэцүү болгосон Some things look better, baby, just passing through Зарим зүйл илүү дээр харагдаж байна, хонгор минь, яг давтагдаж байна And it's no sacrifice, just a simple word Мөн энэ бол золиос байхгүй, яг энгийн үг It's two hearts living in two separate worlds Энэ бол хоёр зүрх хоёр тусдаа ертөнцөд байна But it's no sacrifice, no sacrifice, it's no sacrifice at all Гэвч энэ бол золиос байхгүй, золиос байхгүй энэ бол золиос байхгүй бүгдэд Cold, cold heart, hard done by you Хүйтэн, хүйтэн зүрх, чи хэцүү болгож байна Some things look better, baby, just passing through Зарим зүйл илүү дээр харагдаж байна, хонгор минь, яг давтагдаж байн And it's no sacrifice, just a simple word Мөн энэ бол золиос байхгүй, яг энгийн үг It's two hearts living in two separate worlds Энэ хоёр зүрх, хоёр тусдаа ертөнцөд амьдарч байна But it's no sacrifice, no sacrifice, it's no sacrifice at all Гэвч энэ бол золиос байхгүй, золиос байхгүй, энэ бол золиос байхгүй бүгдэд No sacrifice at all Золиос байхгүй бүгдэд No sacrifice at all Золиос байхгүй бүгдэд No sacrifice at all Золиос байхгүй бүгдэд No sacrifice at all Золиос байхгүй бүгдэд
Энэ албан тушаалын хэнээтэй нусан таглаа юугаа мэдэхэв дээ...
ABBA - S.O.S. АББА – С.О.С (тусламж) I'd like to dedicate this song to mother earth Би энэ дуугаа дэлхий ээжид зориулахыг хүсэж байна Where are those happy days, they seem so hard to find Эдгээр баяртай өдрүүд хаана байна, тэдэнд олоход маш хүнд санагдаж байна I try to reach for you but you have closed your mind Би чамд хүрэхийг хичээж байна гэвч чиний ухаан хаагдчихсан байна What ever happened to our love? I wish I understood Бидний хайранд юу үргэлж тохиолддог вэ? Би ойлгосон байхыг, би хүсэж байна It used to feel so nice, it used to be so good Энэ маш сайхныг мэдэрч дассан, энэ маш сайн байхад дассан So when you're near me, darling can't you hear me S.O.S. Тиймээс чи миний дэргэд байхад, хонгор минь чи намайг соносохгүй байна уу С.О.С(тусламж) The love you gave me, nothing else can save me S.O.S. (тусламж) Хайр чи надад өгсөн, юу ч ондоо намайг хамгаалж чадахгүй С.О.С (тусламж) When you're gone, how can I even try to go on? Тэгэхэд чамайг явуулчихсан, би ч адил хэрхэн цааш явуулах вэ хичээж байна? When you're gone, well I try, how can I carry on? Тэгэхэд чамайг явуулчихсан, сайн би хичээж байна, би яаж үргэлжлүүлэх вэ? You seem so far away but you are standing nearer Чи маш хол хаа нэгтээ байгаа санагдаж байна гэвч чи ойрхон зогсож байна You make me feel alive but something died I fear Чи намайг амьд байгааг мэдрүүлж байна гэвч зарим юм үхсэн, би айж байна I really tried to make it out I wish I understood Би үнэхээр энийг гаргаж хийхийг хичээсэн би ойлгосон байхыг би хүсэж байна What happened to our love, it used to be so good Бидний хайранд юу тохиолдсон бэ, энэ маш сайн байхад дассан So when you're near me, darling can't you hear me S.O.S. Тиймээс чи миний дэргэд байхад, хонгор минь чи миний дэргэд чадахгүй бол С.О.С (тусламж) The love you gave me, nothing else can save me S.O.S. Хайр чи надад өгсөн, ондоо юу ч намайг хамгаалж чадахгүй С.О.С (тусламж) When you're gone, how can I even try to go on? Тэгэхэд чамайг явуулчихсан, би ч адил хэрхэн явуулах вэ хичээж байна? When you're gone, ooh I try, how can I carry on? Тэгэхэд чамайг явуулчихсан, сайн би хичээж байна, би яаж явуулах вэ? So when you're near me, darling can't you hear me S.O.S. Тиймээс чи миний дэргэд байхад, хонгор минь чи миний дэргэд байж чадахгүй бол С.О.С (тусламж)
The love you gave me, nothing else can save me S.O.S. Хайр чи надад өгсөн, юу ч ондоо намайг хамгаалж чадахгүй С.О.С (тусламж) When you're gone, how can I even try to go on? Тэгэхэд чамайг явуулчихсан, би ч адил хэрхэн цааш явуулах вэ хичээж байна? When you're gone, ooh I try, how can I carry on? Тэгэхэд чамайг явуулчихсан, сайн би хичээж байна, би яаж үргэлжлүүлэх вэ? When you're gone, how can I even try to go on? Тэгэхэд чамайг явуулчихсан, би ч адил хэрхэн цааш явуулах вэ хичээж байна? When you're gone, ooh I try, how can I carry on? Тэгэхэд чамайг явуулчихсан, өө би хичээж байна, би яаж үргэлжлүүлэх вэ?
Celine Dion - The Power of Love Селин Мари Клодетт Дион – Хайрын хүч The whispers in the morning Шивнээнүүд өглөө Of lovers sleeping tight Хайртуудын шахалдан унтаж байгаа Are rolling like thunder now Эргүүлж байна яг аянга цахилгаан шиг одоо As I look in your eyes Би чиний нүдэнд харсан шиг I hold on to your body Би тэвэрч байна чиний биерүү And feel each move you make Мөн чиний хийсэн аль ч хөдөлгөөнийг мэдэрч байна Your voice is warm and tender Чиний хоолой дулаан бас энхрий A love that I could not forsake Хайр тэр нь би татгалзаж чадсангүй 'Cause I am your lady Яагаад гэвэл би чиний хадагтай And you are my man Мөн чи миний эр хүн Whenever you reach for me Хэзээ ч болов чи надад хүрэхэд I'll do all that I can Би бүхнийг хийх болно тэрийг би чадна Lost is how I'm feeling, lying in your arms Хаягдах бол хэрхэн би мэдэрч байна, чиний гарнууд дээр хуурч байна When the world outside's too Хэзээ дэлхий гадна талд бас байна Much to take Их авах That all ends when I'm with you Тэр бүхэн төгссөн би чамтай хамт байхад Even though there may be times Гэсэн ч я адил тэнд магадгүй It seems I'm far away Энэ санагддаг би хол хаа нэгтээ байна Never wonder where I am Хэзээ ч гайхахгүй хаана би байна 'Cause I am always by your side Яагаад гэвэл би үргэлж чиний дэргэд байна 'Cause I am your lady Яагаад гэвэл би чиний хадагтай And you are my man Мөн чи миний эр хүн
Whenever you reach for me Хэзээ ч гэсэн чи надад хүрэхэд I'll do all that I can Би чадах тэр бүхнийг би хийнэ We're heading for something Би зарим зүйлийг толгойлж байна Somewhere I've never been Зарим нэг газар би хэзээ ч байгаагүй Sometimes I am frightened Заримдаа намайг мэгдүүлж байна But I'm ready to learn Гэвч би сурахад бэлэн байна Of the power of love Хайрын хүчээс The sound of your heart beating Чиний зүрх цохилж байгаа дуу Made it clear Энийг цэвэр хийсэн Suddenly the feeling that I can't go on Гэнэтхэн мэдрэмж тэр нь би үргэлжлүүлж чадахгүй нь Is light years away Гэрэлт жилүүд алга болж байна уу 'Cause I am your lady Яагаад гэвэл би чиний хадагтай And you are my man Мөн чи миний эр хүн Whenever you reach for me Хэзээ ч гэсэн чи надад хүрэхэд I'll do all that I can Би бүхнийг хийнэ тэр нь би чадна We're heading for something Би зарим зүйлийг толгойлж байна Somewhere I've never been Зарим нэг газар би хэзээ ч байгаагүй Sometimes I am frightened Заримдаа намайг мэгдүүлж байна But I'm ready to learn Гэвч би сурахад бэлэн байна Of the power of love Хайрын хүчээс
Elton John - Can You Feel the Love Tonight Сэр Элтон Херкьюлиз Джон - Чи өнөө шөнө хайрыг мэдэрч чадах уу There's a calm surrender Тэнд намуун автсан байна To the rush of day, Өдрийн тааламжтай мэдрэмжрүү, When the heat of a rolling wind Хуйларсан салхинаас халахад Can be turned away Хаа нэг тийшээ эргэсэн байж чадна An enchanted moment, Илбэдүүлсэн агшинд, And it sees me through Мөн энэ намайг шууд хардаг It's enough for this restless warrior Энэ бол энэ амгалан бус дайчинд хангалттай Just to be with you Яг одоо чамтай байна And can you feel the love tonight? Мөн чи хайрыг өнөө шөнө мэдэрч чадах уу? It is where we are Энэ бол бид хаана байна It's enough for this wide-eyed wanderer Энэ бол энэ өргөн нүдтэй тэнүүлчид хангалттай That we got this far Тэр бидэнд энэ хол байгаа And can you feel the love tonight, Мөн чи хайрыг өнөө шөнө мэдэрч чадах уу? How it's laid to rest? Хэрхэн энэ амрахаар хэвтсэн байна? It's enough to make kings and vagabonds Энэ бол хаанууд болон тэнүүлчүүдэд хийхэд хангалттай Believe the very best Итгэ бүүр хамгийн сайнд There's a time for everyone, хүн бүхэнд цаг хугацаа байна If they only learn Хэрвээ тэд зөвхөн судалдаг бол That the twisting kaleidoscope Тэр өнгийн шилтэй дурангаа эргүүлсэн Moves us all in turn Биднийг хөдөлгө бүх эргэлтэнд There's a rhyme and reason Тэнд сүүл холбох мөн шалтгаан байна
To the wild outdoors Гарах хаалгууд, салхируу When the heart of this star-crossed voyager Хэзээ энэний зүрх, од аялагчтай солбилцоход Beats in time with yours Адгуус цаг хугацаанд хамт чинийх And can you feel the love tonight? Мөн чи хайрыг өнөө шөнө мэдэрч чадах уу? It is where we are Энэ бол бид хаана байна It's enough for this wide-eyed wanderer Энэ бол энэ өргөн нүдтэй тэнүүлчид хангалттай, That we got this far Тэр бидэнд энэ хол байгаа And can you feel the love tonight, Мөн чи хайрыг өнөө шөнө мэдэрч чадах уу? How it's laid to rest? Хэрхэн энэ амрахаар хэвтсэн байна? It's enough to make kings and vagabonds Энэ бол хаанууд мөн тэнүүлчүүд хийхэд хангалттай Believe the very best Итгэ бүүр хамгийн сайнд It's enough to make kings and vagabonds Энэ бол хаанууд мөн тэнүүлчүүд хийхэд хангалттай Believe the very best Итгэ бүүр хамгийн сайнд
37 Онд 40 гаруй гэм зэмгуй улсуудыг хэлмэгдуулж төр алсан 90 оноос хойш албан тушаалд дуртай цагдаагыхан хуулийхан 30 аад гэм зэмгуй улсуудыг онц хунд гэмт хэрэг тулгаад буудсан гуйцэтгэх ажил нэрийн доор зохион байгуулаад алсан йтэд өнөөдөр ямар ч шийтгэл хулээгээгуй эбш хуулианд хэрэг буртгэгч мб прокурор шуухийн буруутай уйлдлээс иргэн аж ахуй хохирох юм бол төр хохирол барагдуулаад эдгээр улстай хариуцлаг тооцно гэсэн дампуу заалаас болоод хуулыхан хэнийг ч хэлмэгдуулээд бдаг тийм ч учир мэргэжлийн ур чадвар муутай албан тушаал цол хэргэмд шунсан улсууд их болрод ба шудран ес тогтоохрд хамгын гол оролцоотой благ хуулыхан төрөөр хамгаалуулаад дуртай зуйлээ хийгээд л бж ба хуулыханыг цэвэрлэх цээхлуулэх цаг болсон тэгэхгуй бол мөнгөтэй улсуудын хэрэг замхараад алга болоод ба аа гэдэг цаана нь хээл хахуул албан тугаалын наймаа явахд ба аа гэсэн уг
Хятад Барууны эсрэг Монголчуудыг турхирдаг Орос нацист Женко Монголыг доройтуулж ядуу хямдхан байлгахын төлөө л зүтгэж ирсэн.Монголчууд хэнийг ч хэлж байгаагаар биш хийж байгаагаар нь дүгнэлт өгч сурах цах болчихоод байна! Энэ удаагийн луүварчин Жанхуугийн шоу Олон улсад Монголын нэр хүндийг унагаах тэгээд л болоо!
энэ муу хэнийг өмөөрөөд хуцаад байна аягуу бол өөрөө .....
yu yariad baina ????caazin yalig sergeej er bolohgui!!!ochuuhen jijig ololtuudiinhaa negnees BUCAH UU???Hunii amiig TER TASDAAD heniig ?yug? SAIJRUULAH UU???
Цаазын ялыг хэрэглэхгүй болъё гэж байгаа бол заавал бүх нийтийн санал хураалт явуулдаг байх ёстой. Барууны хөгжилтэй гэгддэг зарим улсууд бүгд л ийм замаар цаазын ялыг болиулсан байдаг. Гэтэл манайд Элбэгдорж гэж нэг хэмжээгүй эрхт хаан шөнө нь зүүдэлснийгээ өглөө нь зарлаад л болоо. Энэ бол ард түмнээ доромжилсон бүдүүлэг улс төрчийн хийсэн ажил. Хүн алсан, хүүхэд хүчиндсэн, аль болохгүй хэрэг хийсэн балмад этгээдүүд өдөрт хэдэн мянган төгрөгний хоол идээд, дулаан байранд хэдэн давхар харуулаар мануулаад, амьд явах эрхээ төрөөр хангуулаад сууж байхад цаана нь үй олон хүн амьдын там эдлээд сууж байна. Популист хүмүүс гэдэг юунаас ч илүү аюултай гэдгийг бид харсаар, мэдсээр байж дээрээ залсаар 30 жил боллоо.
Үнэхээр сайн улс төрч юм аа, ярилцлагад өөлөх юм алга
Цаазын ялыг сэргээвэл хүн хэлмэгдэнэ гэдэг шиг хуурамч үг яриа гэж байхгүй. Зөвхөн эх орноосоо урвасан хүмүүст л хэрэглэнэ. Тэгж ч хүн болгон эх орноосоо урваад байддаггүй юм.
Ан гэгч өмхий жорлонгийн балгаар ЕХ-ны өрийн занганд унаж амь тавихдаа тулсан Монгол улс тэдний тулгаж байгаа цаазын ялыг халах шаардлагыг өнөөдөртөө хүлээж авахаас өөр аргагүй байдалд байна.Тэгэхээр завсрын хувилбар буюу бүх насаар нь хорих ялыг хэрэглэх нь тэр садист ноходын шаардлагад ч нийцнэ манай иргэдийн хүсэлд ч нийцнэ. Нийгэм ч айдас хүйдэсгүй болно.
Цаазын ял хэрэгжээд эхэлбэл шүүгчид маань бүр их баяжиж бүгд тэрбумтан болох байх даа. Ял авах ёстой нь мултарч үлдээд, гэмгүй нэг ядарсан ард хэргийг нь үүрч цаазлуулах асуудал зөндөө гарна. Шүүгчид 90% зөв шийдвэр гаргадаг байлаа гэхэд л монголд жилд 20-30 хүн хилсээр цаазлуулна. Шүүгч нар 100% үнэн зөв ажилладаг гэж та нар итгэж байна уу? Тэрбумтан шүүгчид шударга шүүсэн гэж та нар 100% итгэж байна уу?
МАНАН гадаад орнуудад нийгмээ эрүүлжүүлхийн тулд биесээ хувалзыг цэвэрлэх ажиллагаа явуулж байгааг харж хувалзыг аль ч оронд байсан барьж устгадаг юм байна гэж мэдрэхтэйгээ зэрэг цаазаар авч болохгүй олж авсан хөрөнгийг хураахгүй гэж хуульчилсан байна. Одоо ч МАНАН төр барьж байгаа болхоор улс орноо луйвардсан ажиллагаагаа ялгүй байлгахыг хүснэв
худлаа гар ш дээ чи
Арай гайгуй бандит юмуу гэж бодсон чинь алдсан байна. Ийм л туйлбаргуй еерийн гэсэн узэл бодол ухаан мэдлэг тогтоогуй жаалууд Монголын эрх барих дээд байгууллага нэртэд байхаар 3 саяын тэнэгууд бид яалтай ч юм. Олон улсын дарамт шахалтад эх адаг аа мэдэхгуй шальтай шальгуй дотоод асуудалдаа бууж егч буй хунийг Одоо тэгээд бид яах болж байна аа. Тэгээд ч Монголчуудаа !!! 45-аас дээш насны нугэл хуял шунал нь Угуй болсон Эрдэм Мэдлэг Ондер Эрч хуч дуурсэн Эрс шийдэмгий Эх оронч доо Миний Чиний телее гэж сонгож баймаар байна. Алиагаа алдсан Авах шунах хусэлтэй Алдар нэрд дуртай Амны салиа алны баас нь Арилаагуй Авах гээхийг сураагуй Аламцагуудыг улгэр домгийн мангасаар нь дуудаж Хараал байдаг бол Харааж зухэх естой болжээ.
Tsaaz baih heregtei harin yamar hetegt tsaaziin yaliig uguh ve gedgee huulindaa zaaj uguh heregtei. Tegeed huuhed huchindsen, ami nasiig ni burelgesen, hun tamlan zovooson adguusnuudiig tsaazaar avah l heregtei.
МАН- монголын ард түмнийг төлөөлж тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө биш зөвхөн намын удирдлагад гарсан хэдэн нөхөдийн эрх ашгийг хамгаалахад зориулж үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. ард түмэн үндсэн хуульд оруулсан доордохын 7 заалтыг хасаач, төрийг хянах ард түиний хяналтыг буй болгооч цэцийг улс төрч нэртэй луйварчдаар биш хуулийн мэргэжлийн багш, эрдэм шинжилгээний ажилтнаар бүрдүүлж луйварчдын эрх ашгийг биш хуулийн шинжлэх ухааныг хамгаалдаг болгооч гэсэн. сахилга хариуцлагыг дээшлүүлэнэ гэж хуцахаас өөр юи хийж чадахгүй төртэй болсон үед цаазын ял зайлшгүй хэрэгтэй. эх орны эрх ашгаас урвасан шийд гаргасан албан тушаалтан. хүүхдийг хүчирхийлэгч хүнийг санаатайгаар зэрлэгээр алсан этгээдийг зоргийн аллагыг илчлэгч болж гар утас барьж хүн дарамталдаг этгээд болгочихдог байх уу? цаазын ялыг сэргээх ямар этээдэд хэрэглэхийг бүх ард түмний санал асуулга явуулаад хар иашинаараа тоолчмх энэ хүнд ажил биш