Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.10) Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Гарамжав, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа газруудын удирдах албан тушаалтнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлсний дагуу газар дээр нь танилцаж, дүгнэлт гарган хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хурлыг гурван удаа, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг хоёр, хэлэлцүүлгийг хоёр удаа тус тус зохион байгуулж, 2016 оны 03 дугаар тогтоолоор 13 заалт бүхий, 2017 оны 02 дугаар тогтоолоор 7 заалт бүхий үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажилласан талаар УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Туул голын орчим газрын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын талаар, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Туул голын эргийн дагуу газар ашиглах зөвшөөрөл олгосон асуудлаар, Нийслэлийн ЗДТГ-ын Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 7/2657 тоот албан бичгээр өгсөн үүргийн биелэлтийн талаар тус тус мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өгсөн мэдээлэлдээ, барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна гээд, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбарын зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байна гэсэн юм. Энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Өргөдлийн байнын хорооноос удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулсаны үр дүнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрвэрийг БОАЖЯ гаргаад байгааг таницууллаа.
Туул голын дагуух замбараагүй газар олголт, барилга байгууламжийг цэгцлэх асуудал хөндөгдсөний дараа УИХ-ын гишүүн М.Билэгт хэлсэн үгэндээ, бид сүүлийн 30 шахам жил энд тэнд гарсан бүхий л зөрчилд аж ахуйн нэгжүүдийг буруутгаж ирсэн. Одоо энэ хандлагаа өөрчилье. Тэдэнд тусгай зөвшөөрлийг төрийн нэрийн өмнөөс олгосон этгээдүүдэд, тухайн үед хяналтаа тавьж ажиллаагүй хууль хяналтын байгууллагуудад хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай болсныг онцлов. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голыг тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгааг, УИХ-ын гишүүн Г.Солтан Туул голын урсацыг сааруулсан шалтгааныг олж, тэр шалтгааныг арилгахад анхаарлаа хандуулахыг чухалчиллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Сэлбэ, Туул голын бүсэд Улаанбаатар хотын иргэдэд зориулсан амралт, аялал зугаалгын нийтийн эзэмшлийн газар бий болгох ажлыг хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хуваарилж аваад, эзэнжүүлэх хэрэгтэй, дахин уулзахад ахиц гаргаагүй байж болохгүй. Саад болж байгаа асуудлыг яаралтай шийдээд явах хэрэгтэй. Ажил хийхэд саад болсон болон газар олголтыг зохион байгуулалтгүй хийсэн улс төрийн бөгөөд төрийн албан тушаалтныг шалгуулах асуудлыг Байнгын хорооноос Авлигатай тэмцэх газарт тавих нь зүйтэй гэлээ.
Энэ хэлэлцүүлэг нэг удаа болоод өнгөрөхгүй, тодорхой үр дүн нэхэж үргэлжилнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцлоод, Туул голын дагуух асуудлыг цэгцлэхдээ мэргэжлийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хавтгайруулж, хохироохгүй байхыг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад анхааруулав.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голын асуудлаар Өргөдлийн байнгын хорооны хурлыг зургадугаар сарын эхний долоо хоногт хийхээр товлож байгааг мэдэгдээд, Туул голын дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж, Улаанбаатар хотын иргэдийн амралт, зугаалга, аялал жуулчлалын ногоон бүс байгуулах ажлыг зураг, төсөв, стандартад нийцүүлэн байгуулах ажлын төсөв, төлөвлөгөөтэй орж ирэхийг санууллаа. Мөн Туул голын эрэг орчмын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл олгосон буруутай этгээдийг тогтоож, АТГ-т хүргүүлэн шалгуулах ажлыг Өргөдлийн байнгын хорооноос хийх болно гэдгээ мэдэгдэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан тавдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд үүрэг болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Сэтгэгдэл0
батүүлийн хүүхдийн хууль зөрчсөн эрдэнийн өргөө хотхоныг нураах ёстой. Туул голын савд барьчихсан шүү
Уг нь зөв. Даанч буруутай гээд шалгуулхаар өгч байгаа шалагхаар авч байг
Жил бур ийнхуу худлаа ярьсаар ард тумэн итгэхээ байсан
Гачуурт тосгоны гүүрний хоёр талын модлог том талбайг хэн хашаад авчихаваа? Хэн зөвшөөрөл өгөв? Сайхан зугаалдаг газар байсан юмсан.
Hen ni zuv hen ni buruu gedegiig yaj medeh ve? Barag l hudal show hiij bna getelee bid bunharsan shuu dee. unemshih arga a
та нар цуцаллаа гээд баахан сүржигнээд хэрэг байна уу. Шүүх мөнгө аваад л наад шийдвэрийг чинь хүчингүй болгочихно доо
Chadakh uu ta nar estoi kharakh yumsan da zaisan tolgoig taliig ni nyraagaad barilga barisan ouynii yndaraad bol khuuli baikhgui te
Дамбын Ганбат гэгчид Нүхтийн аманд 1485 м2 газрыг А/188 тоот тушаалаар бүх журам дүрмийг зөрчин олгосон. Хамаарал бүхий хүн нь БОАЖЯ-нд ажилладаг.
төрийн мөнгө гэдэг татварын мөнгө байдаг юм гэсэн тэгвэл ард түмэн туулыг хамгаалах биш сүйдлэх болсон газар, дархан цаазат уулыг сүйдлэж байгаа газрыг цалинжуулж байх хэрэг байна уу? хууль зөрчиж газар олгосон гэмтнүүдийг төрөөс дахин орж ирэхгүйгээр зайлуулж хохиролыг төлүүлэх хэрэгтэй
Болж байна, гол нь хэрэгжихийг нь, бас цаашаа үргэлжилэхийг нь харж байж л үнэн эсэхийг үзэж дүгнэе дээ.
Ганц Улаанбаатарт хүн амынхаа талыг бөөгнүүлж амьдруулдагаа болиочээ. Аймгийн төвүүдээ барилгажуулаад ажлын байр бий болгоод УБ хотоо арай сэлүүхэн болгое. Аймаг бүрт шинээр 10,000 хүн амтдрах байр, төдий тооны ажлын байр бий болговол хүмүүс аяндаа хотоос нутаг руугаа явж сэлүүхэн болно
Ганц Улаанбаатарт хүн амынхаа талыг бөөгнүүлж амьдруулдагаа болиочээ. Аймгийн төвүүдээ барилгажуулаад ажлын байр бий болгоод УБ хотоо арай сэлүүхэн болгое. Аймаг бүрт шинээр 10,000 хүн амтдрах байр, төдий тооны ажлын байр бий болговол хүмүүс аяндаа хотоос нутаг руугаа явж сэлүүхэн болно
Оюунхорлоогоо суулгаж байгаад ч хэлж чадсангүй юу
A.Suhbat guai uuriinhuu baishing yah bol Unenees zugataahargaguidee
zovshoorol ogson hulgaichdiig torgoj hahuulid avsan mongiig ni ulsad huraaj avaach
Цуцлах яах вэ? Энэ бол нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай адил.Зөвшөөрөл олгосон дарга даамлуудыг тэгээд зүгээр өнгөрөөж байгаа юм уу.Тэд дахиад ч зөвшөөрөл олгоно шдээ.
туулын сав газрыг сүйдлэх, дархан цаазат газрыг устгах хахууль авахаар байгуулсан газруудаа татан буулгачих. одоо засна гэж сүржигнэж гэнэ. шүүгчдэд хахууль авах зам нээгдэждээ
Дэлхийд анхны дархан цаазат уул гэж түүхэнд тэмдэглэгдсэн Богд уулыг УИХ гишүүд хувааж идээд ам болгонд өөрсдийн хаусаа барьсан байна.
ниргэсэн хойно нь ..гэгч л юм даа. маш яаралтай эрэг дагуу мод бургас бут сөөгийг мэрэгжлийн хүний оролцоотойгоор суулгаж хог новшноос нь цэвэрлэх шаардлагатай. Гол мөрний хогиЙГ шүүж цэвэрлдэг төхөөрөмжийг оруулж ирэх хэрэгтэй байна. .Туул руу бохироо хийдэг аж ахуйн нэгж компаны үйл ажилгааг зогсоохгүй бол хот хэдэн талаасаа өмхийрсөөр байна....
Ta nar Barah uu chadah uu
"УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцлоод, Туул голын дагуух асуудлыг цэгцлэхдээ мэргэжлийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хавтгайруулж, хохироохгүй байхыг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад анхааруулав." Энийг юу гэж ойлгох вэ? Өөрийнхэн өгсөн зөвшөөрлийн газрыг хураахгүй байхыг сануулаад байх шиг. Бодлого барьж байгаа дээд байгууллага л юм бол адилхан л үйлчилэх ёстой байх. Тэрнээс биш Гарамжав гишүүний өгсөн зөвшөөрөлтэй гээд хууль үйлчилэхгүй байх ёсгүй. Ёс зүйтэй байна гэдэг иймэрхүү асуудлаас болж шалдаа бууж байж болохгүй эрхэм гишүүн анхааралдаа авна биз цааш нь бичих үү гэж...
Nirgesen hoin gaslav gedegshig uhaad ongichood baishingiin bairisan hoin genet uhaad orov