УИХ-ын гишүүн О.СОДБИЛЭГТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Ингэж шалгах нь хэр үр дүнтэй болно гэж та харж байна вэ?
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулсан нь сайн хэрэг. Ингэж шалгах нь зүйтэй. Миний хувьд АН засгийн эрхийг барьж байх үед энэ гэрээний хэрэгжилт болохгүй байгаа талаар нэг бус удаа хэлж, ярьж байсан. Тухайн үеийн УИХ-ын даргад хүртэл асуулга тавьж байлаа. Энэ гэрээний хэрэгжилт болохгүй байна, Монголын талд өгөөжгүйг нь хэлсэн. Ялангуяа Дубайн гэрээ маш буруу гэдэг талаар ч байр сууриа илэрхийлж байсан. Яагаад гэвэл, миний хувьд Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүн учраас “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсад ямар үр ашигтайг сайн мэдэж байгаа. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад хэд хэдэн алдаа гарсныг Засгийн газраас дарагдуулж Дубайн гэрээг хийсэн учраас би ихээхэн шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг л дээ. Харин одоо албан ёсоор ажлын хэсэг байгуулсан учраас гэрээнд өөрчлөлт оруулах, өгөөжийг нэмэгдүүлэх тухайд үр дүнтэй ажил хийх болов уу гэж харж байна.
-“Эрдэнэт”-ийн тухайд ойлгомжгүй байдал үүсчих шиг боллоо?
-Тэгсэн. Нэлээд тодорхойгүй байдал үүсчихлээ. Жишээлбэл, “УИХ-ын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй” гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцээс гаргасан. Гэтэл Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт”-ийн 49 хувь “Монголиан коопер”-ийн эзэмшлийнх мөн” гэдэг шийдвэрийг зэрэгцээд гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улсын Үндсэн хуульд зааснаар эцсийн шийдвэр нь Цэцийнх байна гээд заагаад өгчихсөн, Нөгөө талаар Улсын Дээд шүүхийн шийдвэрийг ч эцсийнх гэж үздэг. Ингээд хоёр өөр шийдвэр гарчихсан болохоор асуудал тодорхойгүй болчихлоо л доо. Үүнтэй хамт Захиргааны хэргийн шүүхэд 49 хувьтай холбоотой маргаан үргэлжилж байгаа юм билээ. Эндээс “49 хувь нь Засгийн газрынх” гэдэг шийдвэр гаргаад анхан шатны шүүхэд буцаачихаад байгаа юм. Ингээд хууль шүүхийн талаас тун ойлгомжгүй байдал үүссэн учраас цаашид энэ асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдээд байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс Өмнөд Африкийн ‘‘Стандарт” банкинд 51 хувийн баталгаа гаргаж өгсөн гээд байгаа. Гэтэл ингэж хувь тогтоож баталгаа гаргах боломжгүй гэх юм?
-Миний харж байгаагаар нэг зүйл тодорхой байх ёстой. Энэ нь аливаа аж ахуйн нэгж байгууллага баталгаа гаргахдаа тухайн компанийн тэдэн хувьд баталгаа гаргаж байна гэдэг асуудал огт байдагтүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ шаардлагатай бол хувь хэмжээ заалгүйгээр баталгаа гаргадаг. Гэтэл сөрөг хүчний зүгээс 51 хувийн баталгаа” гэж яриад байгаа нь буруу гэж харж байгаа. Яагаад гэвэл, аж ахуйн нэгж байгууллага 100 хувь баталгаажуулж, бүрэн батлан даана уу гэхээс тал ба түүнээс дээш хувийн баталгаа гаргана гэж байх ёсгүй.
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг саатуулчихлаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Хоёр хүнийг саатуулсан гэдгийг сонссон. Хэвлэлээс л мэдээлэл авсан учраас яг ямар шалтгаан, зүйл, заалтаар саатуулсан талаар нарийн мэдээлэл алга.
-Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн дүгнэх вэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дуусах болоогүй ч эдийн засагт эерэг дохио харагдаад эхэлчихсэн гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа шүү дээ?
-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах нь анхнаасаа амар байгаагүйг юуны өмнө хэлэх хэрэгтэй болов уу. Энэ хөтөлбөр үр өгөөжөө хурдан хугацаанд өгч эдийн засагт шууд нөлөөгөө үзүүлнэ гэж ойлгож болохгүй. Гэхдээ манай улс энэ хөтөлбөрт хамрагдаад харьцангуй бага хугацаа өнгөрч байгаа ч эдийн засагт эерэг үр дүнгээ үзүүлж эхэлсэнтэй би санал нийлнэ. Тухайлбал, цагаан сарын дараагаар ОУВС-гаас манай улсын эдийн засгийн буюу зээлжих зэрэглэлийн рейтингийг өсгөсөн. Ингэснээр бид олон улсын бонд, зээлийн хүүгийн асуудлаас хөнгөвчлөгдөх нөхцөл бүрдэж байгаа юм. Аливаа улсын эдийн засгийн рейтингийг эрсдэл байнга дагаж байдаг гэдэг үүднээс авч үзвэл энэ нь манай улсад гарцаагуй эерэг тал болох юм. Рейтинг дээшилж байна гэдэг нь Монгол Улсад очих санхүүжилтийн үнэ өртөг нь буурч байна л гэсэн үг. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн 2017 оны үзүүлэлт тун боломжийн гарсан. Өсөлттэй, орлого сайтай гарсан учраас ОУВС-гийн зүгээс саяхан харахаар ОУВС-гийн хөтөлбөр үр дүнтэй байна гэж дүгнэж болохоор байна.
-ОУВС-гийнхны зүгээс өгсөн гэрийн даалгаврыг бид сайн гүйцэтгэж байгаа байх нь ээ?
-Тийм л учраас бидэнд нэмэх оноо тавиад байгаа болов уу. ОУВС-гийнхны зүгээс өгч буй гэрийн даалгаварыг бид ёсчлон санхүүгийн сахилга баттайгаар мөрдөж байна гэсэн үг. Үүнийг дагаад олон улсын санхүүгийн байгууллагууд ч Монгол Улсыг санхүүгийн эрсдэл нь буурч байна гэж үзэж байгаа юм.
-Хэдий ийм эерэг тал байгаа ч хувь иргэдийн амьдралд бодит өсөлт харагдаж байна уу гэхээр тодорхойгүй байх шиг байна л даа?
-Эдийн засгийн нийт үр өгөөж буюу хувь иргэн болон аж ахуйн нэгжүүдэд бодитоор үр дүн үзүүлэхэд цаг хугацаа хэрэггэй. Одоогоор бодит тоон үзүүлэлт гэх юм алга. Ялангуяа ажлын байр хэдээр нэмэгдсэн юм бэ гэдэгт ч тодорхой хариулт өгөх боломжгүй байна, Энэ хөтөлбөрийн хэрэгжих хугацаа гурван жил шүү дээ. Одоогоор манай улс энэ хөтөлбөрт хамрагдаад жил хагас л болж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
-Эдийн засгийн коридорын хүрээнд Эрдэнэт Овоотын чиглэлд төмөр зам барихаар болсон. Энэ ажил ямар шатандаа яваа талаар танд мэдээлэл байна уу?
-Өнгөрсөн жил энэ ажлын шавыг тавьсан. Одоогоор ажил ямар шатандаа байгаа талаар тодорхой мэдээлэлгүй байна. Ер нь эдийн засгийн коридорын хүрээн дэх томоохон төслийн нэг нь энэ. Концессын гэрээгээр хувийн компани ажлыг нь гүйцэтгэхээр болсон юм билээ. Тухайн гүйцэтгэгч компани нь санхүү хөрөнгөө босгоод ажлаа эхлүүлэх л бстой.
-Ерөнхийлөгч цаазын ялыг Эрүүгийн хуульд буцааж нэмэх санаачилга гаргасан. Ийм боломж хэр байгаа вэ, төрийн тэргүүний энэ санаачилгыг та хувьдаа дэмжих үү?
-Сүүлийн үед манай нийгэмд хурцаар яригдаад бүй хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл, онц хүнд гэмт хэрэг, өсвөр насныхны амиа хорлолт гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн асуудал их гарах болжээ. Энэ бол хууль гаргаад шийдчих асуудал биш гэж би хардаг. Яагаад гэвэл, үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, үүнээс үүдсэн стресс гэр бүлд нөлөөлж, өсвөр үеийнхэнд маш их дарамж үзүүлж байна. Цаашлаад гэр бүл салалт ч нэмэгдэх хандлагатай байна. Ерөөсөө иргэд маань тогтвортой орлоготой, ажилтай байвал энэ төрлийн гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээнд буурна гэж би хараэд байгаа юм. Нийгмийн энэ их стресс бухимдал эргээд гэмт хэрэг гарах, болж бүтэхгүй бүхний эхлэл болоод байна.
-Тэгэхээр бага насны хүүхдийг хүчирхийлэх явдал ихэссэн нь цаазын ялгүйтэй холбоогүй гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Цаазын ял байсан, байгаагүй гэмт хэрэг гараад л байна шүү дээ. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэрэг яагаад гараад байна вэ гэдэг эх үүсвэр, шалтгааныг нь шийдэх хэрэгтэй. Бид хэчнээн хатуу хуультай байлаа гээд энэ бүгдийг уг үндсээр нь устгаж чадахгүй гэж би боддог. Ялыг чангатгах нь гэмт хэрэг гарахгүй байх баталгаа болно гэж би үзэхгүй байна
-Энэ хаврын чуулганаар.Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын гишүүдэд тараасан гэсэн. Та танилцаж амжив уу, ямар өөрчлөлт хийхээр болж байна вэ?
-Би хараахан танилцаж амжаагүй байна. Гэхдээ Үндсэн хуульд том өөрчлөлт оруулахгүй гэж ойлгож байгаа. Нэмэлт өөрчлөлт хэлбэрээр явах болов уу. Ерөнхийдөө миний харж байгаагаар Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн эрх үүрэг ямар байх, хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудлыг голчлон авч үзэх юм билээ.
-“Үндсэн хуульд ийм өөрчлөлт хийх нь Монгол Улс ардчиллаас ухарсан үйлдэл болно” гэж тайлбарлах хүн байна. Үнэхээр тийм буруу өөрчлөлт хийх гээд байгаа юм уу?
-Нэгдүгээрт, энэ бол эхний байдлаар ярьж байгаа зүйл. Яг таг шийдчихээд байгаа юм биш. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай ардчилсан улс ч байдаг. Тэгэхээр ийм нөхцөлд ардчиллаас ухарлаа гэж хэлэх ямар ч боломжгүй, ойлгомжгүй сонсогдож байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
МАН-ын мафийнхны шахаа хулгай дээрмийг энэ хулгайч зохицуулдаг гэдгийг монголын ард түмэн нэгэнт мэддэг болсон Эрдэнэтэд 10 жилийн хугацаанд төрийн нууц нэрийн дор УИХ-ын гишүүдийн хийсэн шахаа 6.1 тэрбум долларт хүрсэнийг оросууд аудитаар тогтоосон байна.Шахаанд усан онгоцны мотор,бэлгэвч,алавч,бөгс арчих цаас их шахагдсан байна.Энэ шахаа хийсэн гишүүдийг АТГ болон хууль хяналтын байгуулагууд яаралтай шалгаж улсыг хохиролгүй болгох естой.Энэ төрийн нэр барьсан энэ хулгайчуудаас болж цалин тэтгэвэр нэмэгдэхгүй ард түмэн хохирч улс дампуурч байгаа.Шаардлагатай бол энэ хулгайч луйварчдын эсрэг Монголын ард түмэн зэвсэгт тэмцэл хийх цаг нь тулж ирлээ.
Ц.Нямдоржийн 42 сая долларын шахаа гэдэг чинь мөн адил дээрэм хулгай баймаар юм. Алтан авгайтай нийлж Жастаас авсан мөнгийг ХЗДХ яамны сайд гээд зүгээр яавч өнгөрүүлж болмооргүй юм. Танай МАН нам ер нь үүн дээр ямар байр суурьтай байгаа юм бэ? Алтан авгай чинь нүүр ам аа будчихсан Хятадын тагнуул шиг л юм зугтаж байсан гэж сонин хэвлэлүүдээр бичээд байх юм . Ямар учиртай юм бэ ?
Тэр бүү хэл танай аавыг С. Зоригийн хэрэгт сэжиглээд байсан. Хүчний байгуулгын нөр их хөдөлмөрийг танай намын Ц.Нямдорж хэмээх этгээд албаар саармагжуулаад байгаа . Хэдий хүртэл ийм заваан юм хийгээд гэмгүй царайлаад хуцаад байх вэ ? Яаж яваад Эрдэнэтийн 51 % хувийг С. Баяр , Ц.Нямдорж тэргүүтэй этгээдүүд барьцаанд тавиад одоо Хятадын мэдлийн болоод явчихдаг байна аа ?
ЧИ хөрөнгөө улсдаа буцаагаад тушаачих.Ямар гарал үүсэлтэйг мэдэж байгаа байлгүй дээ.Монголчууд үнэхээр тэнэг юмаа , хулгайчийн үр удмыг дахин ,дахин төрд залаад, нөгөөдөх нь ч дүрдээ итгэчихсэн , өөрийгөө их юм мэддэг,мэдлэгтэй гэж бодоод байдаг.
үнэншд
чи буруу ойлгоод байна, Монголчууд иймэрүү хүмүүсийг сонгоод байгаан биш ... НАМ гэдэг мафийн байгууулага мөнгөөр албан тушаал зараад байгаагийн л нэг илрэл байх
Yu ch hiigeegui hun yaj bayajdag bilee.Hulgaigaar.Tegeed Ter ni hor boldog
Би Монгол хvний саруул ухаанд итгэдэг...
ard tvmnii halaas segsregch . binzen damlagch . aluurchin hulgaich etsegiin hee deermeer tvmniig yduuruulj ulun gedsee tejeej yvaagaa bvv mart . novshoo . cham met tonuulchdaas bolj eh oron iim baidald hvrsen .
Ардчилалын алтан хараацайг хэн нухсан бэ?!
оувсан ашигаа өгөөд байгаа юм бол оюун толгойг ашиггүй байна гэж ярих нь ямар учиртай юм ?.монголчууд нийт үндэсний бүтээгдэхүүний 80% тай тэнцэх өртөй байгаа нь сайн уу? үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 80% ийг өрөндөө өгөөд 20% иар амьдарал залгуулаж буй нь сайн хөтөлбөр үү ?
Энэ ямар тэнэг хог вэ? Тухайн үед 51 хувийг манай төр эзэмшиж байсан юм чинь. 51 хувиар баталгаа гаргасан гэдэг нь ойлгомжтой л логик биз дээ. Малаа
etsegiinhee aluurchin gedgiig . oilgochihson . amid . vhdel bolon ih hurald honog tuuruulj zvvrmeglej suugaa . ene zulbasga . hussan deerzmdsen . tonoson ard tvlnii hurungiig usguh gej . ard tvmend binzen damlan zarj tuvug udsaar.... mongolchuud bid . taivan hvleeseer... . yum tsaash bodsonoor ni deeremdvvleed . yvna gevel harin endvvrel . erdentiin shahaa . nyamdorjiin 40 ter bumiin deerem . yrihaas . bish ene hvnii etsegiin hussan deeremiig . shalgaj ilrvvleh . tsag boloogvi . yu ????? . vhsench hereg huuchrah yosgvi . tonuulchdiin bvlegleld negden etseg hvv . eh bvgd gishvvn bolj . . . hurunguu usguj deerem shahaagaa hiiseer ...
etsegiinhee aluurchin gedgiig . oilgochihson . amid . vhdel bolon ih hurald honog tuuruulj zvvrmeglej suugaa . ene zulbasga . hussan deerzmdsen . tonoson ard tvlnii hurungiig usguh gej . ard tvmend binzen damlan zarj tuvug udsaar.... mongolchuud bid . taivan hvleeseer... . yum tsaash bodsonoor ni deeremdvvleed . yvna gevel harin endvvrel . erdentiin shahaa . nyamdorjiin 40 ter bumiin deerem . yrihaas . bish ene hvnii etsegiin hussan deeremiig . shalgaj ilrvvleh . tsag boloogvi . yu ????? . vhsench hereg huuchrah yosgvi . tonuulchdiin bvlegleld negden etseg hvv . eh bvgd gishvvn bolj . . . hurunguu usguj deerem shahaagaa hiiseer ...
etsegiinhee aluurchin gedgiig . oilgochihson . amid . vhdel bolon ih hurald honog tuuruulj zvvrmeglej suugaa . ene zulbasga . hussan deerzmdsen . tonoson ard tvlnii hurungiig usguh gej . ard tvmend binzen damlan zarj tuvug udsaar.... mongolchuud bid . taivan hvleeseer... . yum tsaash bodsonoor ni deeremdvvleed . yvna gevel harin endvvrel . erdentiin shahaa . nyamdorjiin 40 ter bumiin deerem . yrihaas . bish ene hvnii etsegiin hussan deeremiig . shalgaj ilrvvleh . tsag boloogvi . yu ????? . vhsench hereg huuchrah yosgvi . tonuulchdiin bvlegleld negden etseg hvv . eh bvgd gishvvn bolj . . . hurunguu usguj deerem shahaagaa hiiseer ...
Эх оронч шудрага орчин үеийн залуу гэдгээ харуулж эцгийнхээ ард түмнээс хулгайлсан юм ыг буцаагаад өгчих!!!! Чиний, Ник, Петровисын бух хөрөнгө!!!!!!
Эх оронч шудрага орчин үеийн залуу гэдгээ харуулж эцгийнхээ ард түмнээс хулгайлсан юм ыг буцаагаад өгчих!!!! Чиний, Ник, Петровисын бух хөрөнгө!!!!!!
Эх оронч шудрага орчин үеийн залуу гэдгээ харуулж эцгийнхээ ард түмнээс хулгайлсан юм ыг буцаагаад өгчих!!!! Чиний, Ник, Петровисын бух хөрөнгө!!!!!!
Ta aavaasaa bagadaa 5 salaa boov ih hurtdeg baiv uu gsen asuultad Uu tegelgui yahav.Jaahan bhad mini aav Nadad zunduun goy amttai boov avch ugdug bsan.Bi ih amtarhan iddeg blaa gj yariad onigoond orj bsan nuhur.Hunii yumaar huudegnegch ZuunIi Manlai da
Baga nasnii huuhed huchirhiilegchiig yaliig changatgah hereggui gsen bna.Chi Naad ugiinhee hariutslagiig huleej chadah uu?Udahgui chinii Eniig hundunu u.Helgui yum shig dunhuu yum suugaad bg teneg gedgee medegdene geed tegdeg yum bna.arai gj amaa angaisan chin tenegtdeg bna sh de
би энэ хүнийг хараад гайхаад байдаг юм юу ч ярихгүй шүү энрдэнэт 49 51 хувь зоригийн хэрэг эцгийг нь гүжирдэж байхад ч оюу толгой за тэгээд хурц асуудал бүхэнд естой дугарна гэвэл гож ямар гээч хүн эцгийг хүн алсан гэж гүтгэж байхад дугардаггүй байдаг байнаа
3аад даа эрдэнэтээр тулам болтлоо баяжсан хүн бол Oтгонбилэг. Tүүний хүүгийн эхнэрийн эзэмшиж байгаа хөрөнгө компаны бол төрийн өмчөөр бий болсон баялаг. буруу гарын мөнгөөр босчээ гэсэн үг. эхнэр хүүхдүүддээ буруу гарын хөрөнгө үлдээж байгаа нь ёс суртахууны хэм хэмжээ алдагсан учраас хурааж аваад төрийн мэдэлд авбал зохино. Tүүнийг эзэмшиж байгаа хүү ч гэсэн өөрөө өгчих хэрэгтэй юм.
Huu huraah heregtei
Монголоор дүүрэн ойлгомжгүй юм бнаа . Цэцийн гаргасан шийд эцсийнх юм бол дээд шүүхийн шийдвэрээс эмээх хэрэг юун. Манайх төр засаггүй улс орон болчихоод ОУВС-р удирдуулаад бгааг үр дүн энэ тэр гэж томруулах хэрэггүй.Улс орны эдийн засгийн дампууралд үе үеийн Эрдэнэтийн захирлууд их хамааралтай.
Монголоор дүүрэн ойлгомжгүй юм бнаа . Цэцийн гаргасан шийд эцсийнх юм бол дээд шүүхийн шийдвэрээс эмээх хэрэг юун. Манайх төр засаггүй улс орон болчихоод ОУВС-р удирдуулаад бгааг үр дүн энэ тэр гэж томруулах хэрэггүй.Улс орны эдийн засгийн дампууралд үе үеийн Эрдэнэтийн захирлууд их хамааралтай.
Содбилэг,Тэмүүлэн 2-ын их хурлын гишүүн болсон мөнгөний эх үүсвэр Эрдэнэт. Улсын эдийн засаг ийм хүнд болсон үед Эрдэнэтээс хураасан тэр их хөрөнгөөсөө улсдаа нэг эмнэлэг барих мөнгө ханливлачихдаг бол ч арай өөрөөр харах байлаа. Хорт хавдартай хүмүүсээ эмнэлэг нь багтаахаа больсон шүү дээ Содбилэг гишүүнээ.
Содбилэг,Тэмүүлэн 2-ын их хурлын гишүүн болсон мөнгөний эх үүсвэр Эрдэнэт. Улсын эдийн засаг ийм хүнд болсон үед Эрдэнэтээс хураасан тэр их хөрөнгөөсөө улсдаа нэг эмнэлэг барих мөнгө ханливлачихдаг бол ч арай өөрөөр харах байлаа. Хорт хавдартай хүмүүсээ эмнэлэг нь багтаахаа больсон шүү дээ Содбилэг гишүүнээ.