Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойшхи есөн жилийн хугацаанд Монголчууд ямар ашиг хүртэв гэдгийг сөхөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын өнөөгийн амьдралын түвшин цаашид ийм байдлаар үргэлжлэх үү гэдгийг шийдэх юм. Энэ явдал Монгол төдийгүй олон улсын анхаарлыг татаж буй. Гэрээний өгөөжийг хууль хяналтын байгууллага болоод парламентын түвшинд нягталж эхэлсэн нь сайн хэрэг ч үр дүнг хэлэхэд арай эрт байна. Нэг талаас гэрээг зурсан эрхмүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор, шүүхийн байгууллагаас хорих шийдвэр гаргасан нь Оюутолгойн гэрээний үр ашигт нэлээдгүй эргэлзжээ гэхэд хилсдэхгүй. Гэхдээ зөв, бурууг шүүх эцэслэн тогтооно.
Харин нөгөө талаас “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжийг гардаад 20 гаруй хонож байна. Ямартаа ч томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ томоохон стратегийн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтийг шалгаж дүгнэлт өгөх Ажлын хэсэгт ямар хүмүүс багтав, чин шударгаар ажиллаж чадах уу гэдэгт найдах эсэх асуудал гарч ирж байна. Оюутолгойн гэрээг засварлах,цуцлахын аль нэг шийдвэрийг гаргах Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байна. Харин бүрэлдэхүүнд Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогджээ. Бүрэлдэхүүнийг цухас сонжвол, парламентад байсан туршлагатай гишүүд гэвэл Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва нар юм. Мөн Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Харин Б.Жавхлан, З.Нарантуяа, Н.Амарзаяа, А.Ундраа, О.Баасанхүү нар энэ удаагийн Их Хуралд шинээр сонгогдсон. Энэ хүмүүс Оюутолгойн гэрээг шалгаж улс орон, ард түмний эрх ашгийг хамгаалсан сайн дүгнэлт гаргана гэдэг нь эргэлзээтэй. Энэ талаар цахим орчинд ч иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Мөн эдгээр гишүүдийн хувьд дан ганц туршлагаас гадна олон улсын хөрөнгө оруулалтын томоохон гэрээг дүгнэх учраас олон ч шалгуур, үнэлэмж, ур чадвар шаардагдаж таарна.
Тэгвэл олон нийт болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ажлын хэсгийн гишүүдэд итгэхгүй байгаагаа илэрхийлж эхэлжээ. Мөн улс төрийн намууд ч байр сууриа хэлж байна. Ардчилсан нам Оюутолгойн гэрээг шалгах асуудлаар дотооддоо Ажлын хэсэг байгуулахаа хэлчихсэн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуудалд тэнцвэргүй хандаж буй тохиолдолд бид нар өөрсдийн үгийг хэлэх ёстой. Оюутолгойн асуудалд улс төрийн өнцгөөр хандаад байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаантай асуудлыг үнэн зөвөөр гаргах ёстой. Оюутолгойн гэрээг зөв авч явж улс орны хөгжилд хувьнэмэр оруулах хэмжээнд байлгах ёстой” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд “Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино” гэж сануулсан удаатай.
Харин МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж “УИХ-ын даргын захирамжаар гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан нь ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг л зүйл болж байна. МАХН болон бусад намууд арга буюу Ерөнхийлөгч, УИХ-ын даргад тулган шаардах бичиг хүргүүлсэн. Нэг талаас харахад энэ бичигт хурдан шуурхай хандаж, Ажлын хэсэг байгуулж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал хожимдсон маш их хугацаа алдсан зүйл. Ер нь энэ Ажлын хэсэг ямар зүйлийг шалгаж, үнэн зөв дүгнэлт гарах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харахад л надад итгэл төрөхгүй байна. Уг нь тэд туйлын шударга ажиллах ёстой. Мөн УИХ-ын Тамгын газрын 2009, 2010 оны дүгнэлтийг эргэн харах учиртай. Оюутолгойн гэрээнд одоо хүртэл нууцалсан зүйл их байгаа. Тэр бүхнийг эргэн харж, хамгийн шударга дүгнэлтийг гаргаасай. Түүнээс биш ая тал зассан болоод нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр цааш нь явуулъя гэсэн байдлаар хандвал Монголын ард түмэн хохирсоор л байх болно. Нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл дахиад л цаг хожино. Тэгэхээр энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. Монголын талаас тавих шаардлага, тэдэнд хүлээлгэх хариуцлага өндөр байна. Шударга ажиллаасай” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад, Оюутолгойн гэрээг зурагдахаас өмнө 40 гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн УИХ-ын дэргэдэх судалгааны баг 2009, 2010 онд гэрээний талаар санал дүгнэлт гаргасан байдаг. Оюутолгойн гэрээний дөрвөн асуудалд судалгаа хийж, энэ гэрээ монголын талд ашиггүй, олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт зөрчигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж болохуйц олон давуу боломжоо алдсан гэсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн ч хав дараад өнгөрсөн байдаг аж.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Риог хееж гаргаад орос юм уу xyжаа ахнар аа оруульяааа
zoriud ingej uimuulj baigaa um uu? riogoos uur company geheer l hyadad oros boloh uu? yagaad? POP yn neg huvilbar baina daa. huuli d nuluulj uursdduu dawuu erh bie bolgoson bol huuliin daguu arga hemjee awch l taraa, Mongol uls chin huulitai tusgaar uls gedgiin bitgii mart!!! RIO hervee nuluulsun n togtoodwol tegeed umuuruud suugaad baih uu? minii nudend herwee ene tohioldold umuurch baiwal nootoi l hun gej haragdan
С.Жавхлан, Н.Амарзаяа хоёр юуч мэдэхгүй ээ. Харин А.Ундраа бол гадаадын эрх ашигт үйлчилдэг хөлсний этгээд гэдэг аль эрт ил болсон хүн. Я.Содбаатар Уул уурхайн яаманд байхдаа Оюулгойн төлөө сэм ажилладаг байсан. Мэдээж Дамба-Очир Оюутолгойн гэрээг байгуулахад хамгийн идэвхтэй дэмжсэний төлөө Очир-Төв ХХК-даа олон ажил авч байсан хүн. Тиймээс энэ бүрэлдхүүнд итгэх ямарч арга байхгүй. Д.Тэрбишдавга бол Оюулгойн гэрээг камерийн өмнө шүүмжилж, кнопоор дэмждэг хүн гэдгийг бас хэлэх хэрэгтэй. М.Энхболд ямарч асуудлыг хамгийн муу хувилбарт оруулж өөрийн гэмт хэргүүдээ нуудаг зангаа бас л харууллаа.
Za za tiim ch baix gej bodsiima
Chuham unen. Shalgah humuusee ch Mi ovogton sain songojee
С.Жавхлан хаана байгаа юм.
B.Javhlan gej bn
usgen dotor too shaaj yawna
эд чадахгүй ээ
Z.Narantuya l zuv hun de.Busad n chadvsrgui namiin nereer bambai hiigchid.DambaOchir ahaldag n zoriud z/baiguullaltai uimuulj bga .
Uneen. Ugaasaa ene ih hurald Narantuyagiin chineend hurchih gants emegtei ch baihgui
Хогийн цуглуулга болсон их хурлын шаар шавхруунуудын цуглуулга байна.
МАНАН байгаа үед зөв дүгнэлт гарах нв юу л бол. Гэхдээ асуудал хөдөлж байгаа нь сайн хэрэг. Ундрах гэгч мэтийн гаднынхны амаар юу ч хиЙЖ МАГАДГҮЙ хүмүүс ажлын хэсэгт орчихоо юудаа.
narantuyagaar xyanulad baterdene. terbishdavga 2-r axluulax xeregtei. Ene fraktsaar gevel shu
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ...
Ene aimshigiin idiot baina daa. Oros ah nar chini tom salaavchnaas uur uguh yum baihgui gedgiig umash sudal... Iim idiotuud duuren baihad Mongol yanaa. Tenegleld hyazgaar ugui gedeg shig.
Demjij bn
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
6 ni usan teneg uldsen 2 ni luivarchin l gej haragdaj baina
Эд нарын толгой яаж хүрэхэв дээ
Ee huurhii, ed nar yu oilgohov dee.
Оюутолгой үйлдвэрийг 7 тэрбум доллараар босгосон. Үйлдвэр гэрээ зурагдснаас хойш 2 жилийн дараа 2012 онд ашиглалтанд орсон. Энэ үйлдвэр жилд 2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрдэнэт үйлдвэр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. 4 ширхэг Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх үйлдвэрийг ердөө 2 жилийн дотор барьж ашиглалтанд оруулжээ. Одоогоор жилд 800 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байгаа нь хүчин чадлын гуравны нэг гэсэн үг. Айхтар ашиг олохгүй ч өр зээлэнд орохгүйгээр өөрөө өөрийгөө аваад явах хэмжээний үйлдвэрлэл. Ашиглалтанд орсноос хойшхи 7 жилд 1,5 тэрбум долларын татвар төлсөн нь монголд хамгийн өндөр татвар болно. 2022 оны хавьцаа далд уурхай ашиглалтанд орсноор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Үйлдвэрлэл нэмэгдснээр татвар нэмэгдэх нь тодорхой. Бүрэн чадлаараа ажиллах үед л үр ашиг нь гарна.
Монголын хөрөнгийг олборлоход Монгол улс яагаад өрөнд орсоны учрыг энгийн хүн ойлготол тайлбарлаж өгөөч...
Жавхлан, Амарзаяа, Ундраа хэрэггүй ээ. Солих хэрэгтэй. Босоо Ганбааг ажиглагчаар татан оруулцуулах ёстой. Амарзаяа авгай Төрийн дуулал эгшиглэж байхад утсаараа яриад зогсож байсан дүнкүү гэхэд дэндүү тэнэг мулгуу авгай. Гэтэл хажуух гадаадын зочид бүгд Монгол улсын төрийн дуулал эгшиглэж байхад бүгд зүрхэн тус газраа гараа тавьсан байсан. Ийм юмнуудыг хэн сонгосон юм бэ?
Рио Тинто” группыг хөөж гаргахаасаа өмнө . Хятад хэл сурч, Финшүү шүтсэн дээр шүү
Naidhad hetsuu dee
hulgaich hulgaichaa shalgan gedeg bolno dooooo
Дамба-Очир чи Оюутолгойтой хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гэрээ цуцлагдсан учир өс хонзон санаж ажлын хэсгийг ахлаж бгаа юм уу. Чиний барьсан зам болгон чинь нурж унасан. ХулхиОчироо
За яаах вэ, тэгж л байг, мэдэхгүй ээ
Ундраа чинь гадны ураны хаягдлыг Монголд оруулж булах юм яриад байсан. Рио Тинтод худалдагдана. Тэгээд ч М.Энхболдын дүү гэхээр шуналтай хүн байгаа.
Hujaa avgai
ta nar sanaa zoboltgyi ee!!ted chadna!deer ni bee nar tengert medyylchihne!tegeed ali bylhai ni garaad ireh baih!harj l baizgaa!!!
ШАНТААЖЧИД Л БАЙНА, ТЭДЭНД ХУВИЙН ЭРХ АШИГААС ӨНДӨР ЗҮЙЛ БИЙ ГЭЖ ҮҮ???
Oyutolgoin gereenii luivriig ankhnaas ni shuumjilj Shadar said baikhdaa shalgalt oruulj zurchil ilruulsen khun bol Terbishdagva. Ene ajliin khesgiig ch gesen Terbishdagva chuulganii tankhimd orilsoor baigaad garguulsan!
Terbishdagvaas uur oligtoi khun ene ajliin khesegt alga tiim bolkhoor ergelzej baina!
Terbishdagvaas uur oligtoi khun ene ajliin khesegt alga tiim bolkhoor ergelzej baina!
UIH chini er ni shalgaj tsagddag morddog tsagdaagiin gazar jm uu ATG jm uu tatvariin gazar jm uu.
бААСАНХҮҮ ХАМГИЙН ИХ ГАЙ БОЛНО.ТЭР МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУГ Ч ХУДАЛДАНА.
Yag unen
Хужаа оруулбал эх нутгийг мнь бидэнд хуртээлгуйгээр юу ч угуй цолмоод дуусна. Оросуудад хот байгуулаад сайхан амьдарья гвл эрдэнэт хот дуртайя байгуулна.хамтраад ч ажилчихна.
Бүх намын болон нам бус төлөөлөл оруулах ёстой
Бүхнийг мэддэг юм шиг аягладаг малнуудаа, Наад яриад байгаа асуудал чинь 500-600 жил хөгжиж, бүрэлдэн бий болсон шинэжлэх ухааны хэд хэдэн салбар юм шүү. Гэтэл ийм шинжлэх ухаан байдгийг, тэдгээрийн нэрийг нь ч сонсоогүй ҮЛ МЭДЭГЧ нар яаж чадах вэ. Дараа дараагийн Баяр, Баярцогт, Сайханбилэг нар л төрнө биз...
Бүхнийг мэддэг юм шиг аягладаг малнуудаа, Наад яриад байгаа асуудал чинь 500-600 жил хөгжиж, бүрэлдэн бий болсон шинэжлэх ухааны хэд хэдэн салбар юм шүү. Гэтэл ийм шинжлэх ухаан байдгийг, тэдгээрийн нэрийг нь ч сонсоогүй ҮЛ МЭДЭГЧ нар яаж чадах вэ. Дараа дараагийн Баяр, Баярцогт, Сайханбилэг нар л төрнө биз...
Бүхнийг мэддэг юм шиг аягладаг малнуудаа, Наад яриад байгаа асуудал чинь 500-600 жил хөгжиж, бүрэлдэн бий болсон шинэжлэх ухааны хэд хэдэн салбар юм шүү. Гэтэл ийм шинжлэх ухаан байдгийг, тэдгээрийн нэрийг нь ч сонсоогүй ҮЛ МЭДЭГЧ нар яаж чадах вэ. Дараа дараагийн Баяр, Баярцогт, Сайханбилэг нар л төрнө биз...
тэрбишдагва баасанхүү нар арай урвахгүй бусад нь мэдэхгүй,бохь зажилагч гэх нар ч мэдэхгүй дээ
нарантуяа л гайгүй байх бусад нь хэрэггүй дээ
УИХ гишүүд бол бүгд но- той хэрэггүй.Өчнөөн ЭЗ шинжээчид судлаачид бна. Тэд нараараа хийлгэ.УИХ ГИШҮҮД БОЛОВСРОЛ НИМГЭН БАС ХУДЛАА НҮДЭН БУДИЛААД ХУУРТАГДАХ БНО.ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ.
уул уурхай бол тэнгэрийн хөрөнгө учир үүнийг ард олонд зөв хуваарилахгүй бол тэр хүмүүсийг ,болно эргэн тойрны хүмүүсийг нь заавал зовлон зүдгүүрд оруулж шийтгэж байдаг,үүнийг уул уурхай эзэмшиж байгаа улс цаашид улам ойлгох болно,энэ бол туйлын үнэн.энэ бол тэнгэрийн шийтгэл байдаг,
уул уурхай бол тэнгэрийн хөрөнгө учир үүнийг ард олонд зөв хуваарилахгүй бол тэр хүмүүсийг ,болно эргэн тойрны хүмүүсийг нь заавал зовлон зүдгүүрд оруулж шийтгэж байдаг,үүнийг уул уурхай эзэмшиж байгаа улс цаашид улам ойлгох болно,энэ бол туйлын үнэн.энэ бол тэнгэрийн шийтгэл байдаг,
Рио Тинто-г хөөх биш харин ширээний ард сууж гэрээгээ сайжруулах хэрэгтэй. Тэрбишдагваас өөр Рио Тинтотой ширээний ард суучхаар тулхтай гишүүд ажлын хэсэгт ороогүй нь харамсалтай!
Undraa javhlan 2 yu beeeeeee
manan uursdiiguu shalgana gj tvvhend bhgvi
УЛС ТӨРИЙН ЭР ЯНХАНУУД ДЭНДҮҮ ОЛОН БАЙНА. ХЭЦҮҮ ДЭЭ ХЭЦҮҮ.......
энэ хэд ч дээ авилга аваад амаа үдүүлчих амьтад харагдана
Undraa, Javhlan, Baasanhuu, Terbishdagva metiin nohduudiin shalgadag gej u baihav dee
м. энхболд МАНАН мафийн ёстой мундаг удирдагч бололтой. монголын иргэдийн төлөө биш хувийн эрх ашгийн төлөө туйлбартай тэмцэгч болох нь ард түмэнд илэрхий болсон, асуудлыг ойлгох чадвар сул нөхөдийг зориудаар түүнд оруулж ард түмнийг хулихдах ажлыг зохион байгуулж ажилд оруулах гэж байна мөн удирдамж нэртэй зүйлээр шалгаж болохгүй зүйлийг заах бололтой хэрэв энэ ажлын хэсэгт босоо ганбаа, геологч хурц, ерөнхий сайд асан бяибасүрэн, хуульч нарангэрэл нарыг оруулсан бол итгэх байлаа. М.Энхболд “Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино” энэ нь иргэн надад МАНАН мафийн бүлэг тун их итгэл хүлээлгэж байна гэсэн агууллага оршиж байгаа юи биш үү? элдэв холион бантан хийгч хорчин баярыг сулласан нь эргэлзээтэй биш үү? монголчуудаа сана сэр нэг биш юм хийгдэх бололтой шүү.
Монгол оронд минь олон улсын гэрээгээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид алга уу? Их хурлын хэдэн луйварчин авилгачаас ямар үр дүн гарна гэж хүлээнэ вэ. Ядаж байхад юу ч мэдэхгүй өгөршиж өмхөрсөн хуучин толгойнууд. Тэдэнд эх орноо худалдаж идэхээс өөр зүйл юу ч үгүй болсон новшнууд. Эднээс сайн зүйл хүлээх хэрэггүй монголчуудаа.
Эд нарын дүгнэлтэд хэн ч итгэхгүй. Олон улсын аудитын сартификаттай хүмүүсээр шалгуулдаггүй юм уу? Яслийн хүүхдүүд шиг .. Ганцхан Нарантуяа энэ ажилд албхн ёсоор тэнцэж байгаа биш үү?
Yxer mongolchuud l mooroldson bn. Xaraad bxad dampyyrsan amdraltai.-,amdralaa avaad yavchixaj chadaxgyi garyyd Ene fb bysad syljeegeer tsetserxej mooroldox um xaxa
Итгэж болхоор 4 хүн байх шив дээ
Undraa Amarzaya geed uurhaitai ashig sonirholiin zurchiltei humuus orjee
Amarzaya geed Mi.iin hun icheed neree avaach bolovsrolgui avgai bohio zajkaad suuj bh n deer
ene shalgax burelduundburuu subiig ylgaad calgaad unen zub todorxoilox chadbartai xun xaragdaxgui l bna narantuya gishuuniig es toocbol daanch gancaardana bizdee