Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн эхний дөрвөн сарын байдлаар 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 807.8 тэрбум төгрөгөөр өсч уул уурхайн салбарт жин даржээ. Энэ тухай “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар онцлов.
Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 652.6 тэрбум төгрөгөөр өссөн сайн мэдээ байна. Тухайлбал, нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар, металлын хүдэр олборлолт 2.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 309 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.9 их наяд төгрөгт хүрчээ.
Улмаар уул уурхайн салбар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт нийт 694.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.5 дахин их буюу 229.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнээс хамгийн их хувь эзэлж байгаа нь алт гэдгийг албаныхан тодотголоо. “Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр 988 кг алт Монголбанкинд тушаасан байна.
Өнгөрсөн долоо хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар зүүн аймгуудад ажиллаж, уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр зарим уурхайд эрчим хүчний хомсдол үүссэнтэй танилцаж, улмаар Эрчим хүчний яамтай хамтран Дорнод аймгийн ДЦС-ыг өргөтгөх шаардлагатай гэдэгт төвлөрч ажиллаж буйгаа дуулгалаа.
Сэтгүүлчдийн асуултад УУХҮ-ийн сайд болон албаныхан ийнхүү хариулав.
-Удахгүй өвөл ирнэ. Утааны асуудлыг шийдэхээр түлшний үйлдвэр байгуулахаар болсон. Түлш хийх нүүрсээр хангахаас эхлээд олон ажил өрнөнө. Ажлын явц ямар шатандаа явж байгаа вэ?
- Монгол Улс сайжруулсан түлш үйлдвэрлэхээр 15 жил ажилласан. Утааг бууруулах ажлын хүрээнд хэд, хэдэн сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон юм. “Эрдэнэс Таван Толгой” компанийн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг дэд давхаргын нөөц гэж бий. Үүнийг Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж сайжруулсан түлш үйлдвэрлэх бэлтгэл ажлуудыг хийж байна. Техник, технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн сонголтыг бид хянаж ажиллах ёстой. Ирэх өвлөөс өмнө энэ ажлуудыг хийхээр ажиллаж байна. 10 дугаар сар гэхэд Нээлттэй тендерийн зарчмаар тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийнэ. Хамгийн гол асуудал нь тээвэрлэлт болоод байгаа. Улаанбаатар руу нүүрс тээвэрлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх, эсвэл газар дээр нь сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулах асуудал байгаа.
Хамгийн гол нь чанарын стандарт хангасан агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах түлш үйлдвэрлэхийг зорьж байна. Засгийн газраас нэг тонн сайжруулсан түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулах чиглэл өгсөн. Шинээр байгуулсан үйлдвэр бэлтгэл ажлаа хангаад ирэх аравдугаар сард үйлдвэрлэлээ эхэлнэ. Нөгөөтэйгүүр өмнө нь байгуулагдсан 20 гаруй түлшний үйлдвэр байдаг. Энэ үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана.
-Сүүлийн үед чанаргүй шатахуун худалдаанд гарч байна гэх гомдол гарах болсон. Монголд түүхий эдийг нь авчирч чанаргүй шатахуун үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ тухайд?
-Газрын тосны бүтээгдэхүүний хувьд нарийвчилсан журам бий. Уг журмыг энэ оны нэгдүгээр сард Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд шинэчлэн баталсан. Журмын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсад оруулж ирэхээр зохицуулсан. Үүнийг энэ оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газраас зохицуулан ажиллана. Сүүлийн үед яригдаж буй хуурамч шатахууны асуудалтай холбоотой онцгой албан татварын хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
- “Оюутолгой”-н татварын маргаантай асуудлаар Олон улсын Арбитрын шүүхэд хандахаар болсон гэсэн энэ үнэн үү?
-Ер нь төрийн захиргааны бүхий л байгууллагууд "Оюутолгой"-н төсөлд шалгалт хийж байгаа гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн хяналтынхан, Татвар, Аудит гээд ажлын хэсэг гарч шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтээр татвар, зээлийн хүү бууруулах асуудал, далд уурхайн бүтээн байгуулалтын төсөв баталсантай холбогдуулаад хэд, хэдэн акт гарсан байгаа. Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны хүрээнд тус компани 11 тэрбум төгрөг шилжүүлээд байна.
-Та “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг солих асуудлыг хөндсөн үү?
-Ер нь бол Монголын талын ТУЗ-ийн гишүүд маш идэвхтэй ажиллах ёстой. Наад зах нь төслийн талаарх мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллахаас эхлээд холбогдох байгууллагуудтай уялдаатай ажиллах шаардлага бий. Тиймээс аргачлалаа сайжруулах, ямар үүрэг хариуцлагатай оролцох вэ гэдэгт зөв бүтэц хэрэгтэй байгаа. Монголын талыг төлөөлж буй ТУЗ-ын гишүүдэд мэргэжлийн байгууллага салбаруудаас байх ёстой гэсэн зарчмыг хамгийн оновчтой хувилбар гэж харж байгаа. Тухайлбал Сангийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас "Оюутолгой"-н ТУЗ-д гарцаагүй байх хэрэгтэй. Ингэж байж төрийн яамдын уялдаа холбоо, мэдээллийн урсгал, цаашлаад ямар зохицуулалтаар Оюутолгойн төслийг амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэгт мэргэжлийн гаргалгаа гарна гэж үзэж байна.
-Улсын хэмжээнд ашигт малтмалын хичнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын нийт 3,330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүний 1,687 нь хайгуулын, 1,643 нь ашиглалтынх юм.
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Далдаак мантуугийн ах махан толгой эргүү сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байна. Энэ эргүү балай орон нутагт очоод юу ч шийдэж чадахгүй, тархи толгой нь хүрэхгүй!!! Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү эргүү махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Энэ 2 эргүү махан толгойг яаралтай огцруул Хүрэлсүх ээ!!!
сумьяабазар оюун толгойд үйлчилээд бүр ухаанаа алдажээ ам нээх болгондоо оюу толгойн гэрээг одоо байгаа үйл ажилыг дэмжих юм .тэндээс овоо юм аваа юу эсвэл юу ч мэдэхгүй ингэж данхалзаж байна уу
Oyutolgoig demjdeg ni uhaantaigiin shinj. Odoogoor 55000 mongolchuudyg tejeej baina ene uurhai. 1 hunii ard 2-3 hun dor hayaj baigaa gej bodohod 150000-160000 hun amidralaa zalguulj baina. Mongold tulj bui tatvaryg yarihguigeer shuu dee. Ene too udur ireh tusam nemegdene shuu dee.Ene zasagt hamgiin sain ajillaj baigaa Sumiyabazar shuu. Popuudyn yatgalgand orson bolovsrol nimgen orkuud odoo eldev yum saraachdagaa bolimoor yum!
төлөх ёстой татвараа бүрэн ч төлөхгүй байгаа 11тэрбум гэдэг чинь өчүүхэн хэлтэрхий юун их юм авсан юм шиг сүр бадараад байгаан оюу толгойтой одоогын засаг ярьж чадахгүй бол ерөнхийлөгч засагтайгаа их хуралтайгаа огцороорой
Man iixan bagabandid Bazyyltsan bna sh de
Үнэмлэхгүй өмгөөлөгч
1643 ashigt maltmaliin uurhai ajillaz bna gesen ug uu. tiim bol yagaad Mongolchuudiin amidral deeshlehgui bnaa.
Тэжээх тэжээлгэх тухай асуудал биш байх ядуу дээр нь тоглолт хийгээд тэдэн хүнийг тэжээж байна гээд байх юм. Зүгээр л суурь зарчимаа шударга тогтоогоод харилцана ашигтай байх хэрэгтэй. Нэг юмыг мартаж болохгүй чадах байсан ч чадахгүй байсан ч монголын баялаг

Нэг зүйл гарцаагүй үнэн. Монголын түүхий эдийг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч байгаа. Худалдан авсны дараа тухайн түүхий эд бол монголын өмч биш. Монголоос худалдан авсан түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр бол Рио Тинто комданийн өөрсдөө барьж босгосон үйлдвэр. Энэ үйлдвэр байгаагүй бол моннолын түүхий эд зүгээр л шороо байх байсан. Эндээс нэг ч төгргийн орлого монгол улсад орохгүй байх байсан. Хонины нэхий яагаад үнэгүй болов ? Үйлдвэр байхгүй бол түүхий эд бол ердөө хог. Үйлдвэрийн ачаар л түүхий эд үнэ хүрнэ. Энэ бол гарцаагүй үнэн
2017 онд Оюутолгой 930 сая долларын борлуулалт хийж 750 сая долларын зардал гаргасан баына. Татварт 180 сая доллар төлжээ. Эндээс харахад Оюутолгой өнгөрсөн онд нэг ч төгрөгийн ашиг олоогүй байна. Малчин хүн малаа таргалуулах, улмаар цаашдаа сүү саалаа арвижуулах талаар сэтгэл гаргах ёстой. Монголын төрд ямар ч сэтгэл алга. Асар хүйтэн харгис хэрцгий бодлого явуулж байна. Ийм их татвар нэмэж авсанд миний асар их дургүй рүрч байна. Идэж уухаас өөрийг мэджхгүй эргүү малнууд.
Эргүү хүүр юмаа чи Эрдэнтээс 6 дахин том мөртлөө 8 дахин бага татвар төлсөн сда мнь
Монгол улс хөгжье л гэвэл гаднаас орчин үеийн үйлдвэр технологи оруулж ирнэ. Энэ асар үнэтэй. Монголчуудад мөнгө ч байхгүй, технологи ч байхгүй. Морь унаж аргал түлж лаа асаадаг үе хэдийнэ үгүй болсон. Хэнээс ч үл хамаарах санаа зовох зүйлгүй, тааваараа эрх дураараа орон одоо хаана ч байхгүй. Одоо бидний амьдрал биднээс өөрсдөөс биш дэлхийн зах зээл дээрхи түүхий эдийн үнэ ханшаас хамаарах болсон. Энэ үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Товчхондоо гадны хөрөнгө оруулалт бол монголчуудын гол найдлага. Оюутолгой гэхэд л Монголд ямар том нөлөө үзүүлэв. Бүх аймгуудаа засмал замаар холбож бараг 100 мянган айлын орон сууц барилаа. Хэрэв Оюутолгой байгаагүй бол энэ бүхэн байхгүй байх байсан. Гэтэл өнөадөр яаж байна? Оюутолгой бага татвар төллөө ч гэх шиг. Улс татвараа гүйцэд авч чадахгүй байна ч гэх шиг. Ашиглалтанд орох болоогүй, нялхаараа нялзрайгаараа байгаа үйлдвэр шүү дээ. 10 жилийн дараа хөлд орох төлөвлөгөөтэй үйлдвэр. Зүй нь татвар авах биш хүүхдийн мөнгө. сүүний мөнгө гэж өгөх ёстой. Нялх үйлдвэриыг өсөж өндийхөд нь нэмэлт тэжээл хоол унд өгөх хэрэгтэй. Гэтэл Оюутолгой үйлдвэртэй насанд хүрсэн хүн шиг харьцаж байна. Энэ бол асар харгис хэрцгий балмад бодлого. Үүнийг харсан гаднын хөрөнгө оруулагчид Монгол улс руу зүглэх үү?
Чи өөрөө л эндээс зайлж үз сда мнь
Сумьяабзарыг би хувьдаа нэг л сайн ойлгохгүй юм,Оюу-толгойг өмөөрөх янзтай үг л амнаасаа унагаад байдаг. Бүдүүн зургаар харвал үйлдвэр ажиллуулаад түүнийг дагалдсан үйлчилгээ бий болоод байгаа нь үнэн.Гэхдээ 9 жил баялгаа үнэгүй зөөлгөсөн,эрх хүүхэд шиг татвараа төлдөггүй,Монголыг бараг дарамталдаг юм уу гэмээр аашилдаг.Манайх тулдаа л түүнийг хүлээн зөвшөөрдөг байх.Бусад орон бол шууд хөөгөөд гаргах биз. Харин энэ нөхрийн дэргэд Загджав нь арайл өөр өнцгөөр хараад зөв зөв юм дууграад байсан,Сумьяабазар дарамтлаад үгийг нь хэлүүлэхээ больчихов уу эсвэл Риү-Тенто хахуулдаад дуугүй болгочихов уу нэг л биш санагдаад байгаа юм даа.

11 тэрбум төлчихлөө гээд хөөрцөглөж гэнэ,энэ болхи сайд.150,0 тэрбум төлөх ёстойш дээ.Юу ярьж байгаа юм.энэ дэлхий дээр татвар төлдөггүй хүн гэж байдаг юм уу? Сумьяабазар аа.Ингэж яриад өчүүхэн юм бувтнаад сууж байх гэж......