ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг Умард Солонгосын эрх баригчид цуцлах бодолтой байгаа тухай мэдээллийг Америкийн засаг захиргаа судалж үзэхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.
“Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн түгээсэн мэдээллийг бид авсан. БНАСАУ-ын эрх баригчдын мэдэгдлийг АНУ бие даан судлах бодолтой байгаа ба өөрийн холбоотнуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулна” гэж тэрээр хэлсэн байна.
“АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Дональд Трамптай хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтыг цуцлах тухай БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэхийн сацуу энэ сарын 16-нд хийх ёстой хоёр Солонгосын өндөр түвшний хэлэлцээг цуцлав” гэж мягмар гарагт Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлсэн юм.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэртын мэдэгдсэнээр, ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалтыг цуцлаж болзошгүй тухай мэдээллийг БНАСАУ-ын зүгээс АНУ аваагүй ажээ.
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хойт Солонгос манайхаас маш сайн туршдага судлах ёстой. Ардчилал нэрээр Элбэгдорж, Баабар мэтийн одой хүмүүсийг нийгмийн эхний эгнээ рүү түлхдэг. Нөгөө харийн хөлсний боолууд нь гадаадын заавраар улс орныг нэгмөсөн сүйрүүлдэг. Тиймээс харийн хөлсний боол болохоор хүмүүсийг сайн судлах хэрэгтэй тэд ихэвчлэн 1 метр 50 см өндөртэй дутуу төрсөн дөө гомдож ард түмэндээ хонзогнлж явдаг амьтад байдаг. Тийм хүмүүсээ эртхэн цэвэрлэх хэрэгтэй.
Дипломат паника ...
Өмнөд Солонгосыг Монгол улс эзлэн авч, зарцаа болгох хэрэгтэй!
Hatuu baih ni zuitei
Лу.Батбаярын хэлийг огтолж гарыг нь хугална аа, хэрвээ монгол хэлээр зөв найруулж бичихгүй аваас.