СӨҮЛ. /Ёнхап/. Лхагва гарагт буюу өнөөдөр хийхээр товлоод байсан хоёр Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээг Умард Солонгос цуцалсанд харамсаж байгаагаа Өмнөд Солонгос илэрхийллээ.
“Ёнхап” агентлагийн мэлээлснээр, Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр хийхээр хэлэлцэж тохиролцоод байсан хоёр Солонгос хоорондын дээд түвшний хэлэлцээг Умард Солонгос дангаар шийдвэр гарган цуцалсанд бид харамсаж байна” гэжээ.
Мөн тус яамны мэдэгдэлд “Өнгөрсөн сард болсон манай хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохыг бид чин сэтгэлээсээ эрмэлзэж байна” гээд Солонгосын хойгийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө яриа хэлэлцээний ширээнд яаралтай эргэн суухыг Умард Солонгост уриалсан байна.
АНУ болон Өмнөд Солонгос агаарын цэргийн хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Умард Солонгос уг хэлэлцээг цуцалсан юм.
Өнгөрсөн сарын 27-нд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг, тухайлбал Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөөг боловсруулах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр авч хэлэлцэх ёстой байжээ.
Өмнөд Солонгос болон АНУ 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан "2018 Max Thunder" агаарын цэргийн сургуулилтыг хийж байгааг БНАСАУ-д “цохилт өгөх бэлтгэл” бөгөөд “өдөөн хатгалга” гэж Пхеньян үзэж байна. Уг цэргийн сургуулилт нь энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 25-нд дуусах юм.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Kim~g im nashtai bga der n anu solongos 2 tsergin surgulilta burmoson zogsoh bsn um.Odoo kim notsond bga tsomin baigulamjda baildani belen baidlin tushal ogj medeh um.Ovoo bosgogui bol kim yund urlah bile.
Mash zov
Өмнөд Солонгос АНУ-с холбоогоо таслах хэрэгтэй. Кимийн маш зөв. Хэрэв АНУ гэж энэ мангасын эрхшээлд орох юм бол энэ 2 улс 2-уулааа Сири, Ирак шиг болно
өөрсдөө америктай нийлж өдчихөөд харамсаад гэнээ өмхий өсолонгос
Зөв энх тайванч гэж хэлээд байлдах гээд бэлтгэл хийнэ гэхээр л ойлгомжгүй болчихоод бга юм
Трамп Ким 2 уулзаж ярилцах нь чухал.БНХАУ,ОХУ-н ашиг сонирхол гэж том асуудал орж ирнэ.Хамгийн гол нь энэ түүхэн уулзалтын дараа 2 Со-гийн иргэд нь саналаа цуглуулаад эхлэхэд нэгдэх асуудлыг ямар ч их гүрэн зогсоошгүй.Хойд Со-гийн иргэдийн 95%Өмнөдийнх нь иргэдийн 72% нь нэгдэх саналтай байхад асуудал дэлхийн түүхэнд байгүйгээр явна.
Нэгдвэл өмнөдийн эдийн засаг шууд дампуурал хоёр герман нэгдэхэд герман тулдаа л нэг юм давсан гэдэг
хойдуудийн зөв лдөө. хэлэлцээр хийх гэж байж юун дайны бэлтгэл
Өинөд Солонгос ч өөрийн толгойгүй АНУ-ын боол улс болохоор хий харамсахаас цаашгүй. Тийм ардчилсан улс юм бол Янкуудын амыг харах хэрэггүй шүү дээ.
Оорсдодоол харамсах хэрэгтэй дээ ? Бусдын зэвсгийг хураачихаад оорсдоо зэвсгээрээ гайхуулаад ( сурдуулээд ) байх нь хэр зохимжтой байдаг юм бол ?!
ТАРХИ ТОЛГОЙГОО ШОРОНД ХИЙСЭН ӨМНӨДҮҮД. ХОХЬ НЬ. ДААНЧ ИНГЭХГЭЭД ХОРЬЖ ДЭЭ. СУРГУУЛИЛТ ТИЙМ ЧУХАЛ УУ. ШУУД Л ЦУЦАЛДАГ БАЙГАА ДАА ТЭР СУРГУУЛИЛТЫГ
Америкчууд л шийднэ шдээ хөө