УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өөртэй нь холбоотой 36 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хувийн компанидаа олгосон гэх асуудлаар бодит мэдээлэл өгөхөөр шийдсэн аж. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшлийн “Хурд” группт НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбум төгрөгийг хуваарилсан хэмээн мэдээлсэн.
Мөн энэ асуудлаар УИХ-ын ёс зүйн дэд хороо хуралдаж, шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр уг асуудлыг шалгуулахаар ёс зүйн дэд хороонд ханджээ. Тус дэд хороо “Иргэдийн шударга шүүх ТББ-аас ирүүлсэн өргөдлийн дагуу уг асуудлыг гишүүний ёсзүйд нийцэж байгаа талаар хэлэлцсэн бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүн оролцож, холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгч, “Хурд” групп НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан гэх асуудлаар тайлбар өгчээ.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “УИХ-ын ёс зүйн дэд хорооноос гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн. Уг бичгийг би гар дээрээ авлаа. Тиймээс албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна" гэсэн юм.
-“Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 18 тэрбумаар хоёр хувааж, нийт 36 тэрбумыг авсан гэж ойлголоо. Таны үүсгэн байгуулсан компани улсад татвар төлөлтөөрөө өндөр байсан гэсэн үг үү?
-Сангийн яамнаас найм, 10 тэрбумаар шилжүүлэг хийсэн юм. Нийтдээ 18 тэрбумыг шилжүүлэг хийсэн юм билээ. Үүнийг хоёроор үржүүлээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан юм билээ.Энэ талаар Сангийн яамнаас би тайлбар авсан байгаа.
-Илүү төлсөн татвараа буцаан авсан гэдэг нь ямар учиртай юм бэ, та энэ талаар тайлбар өгөөч?
-Манай “Хурд’’ групп ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцад, энэ нь НӨАТ борлуулалтаас нь илүү гарчихдаг. Ер нь ийм тохиолдол үүсдэг. Энэ тухай НӨАТ-ын тухайн хуулийн 15 дугаар зүйлд тодорхой тайлбарлачихсан байгаа. Ийм байдлаар зөрүү үүсдэг.
-Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?
-Намайг улс төрд байгаа болохоор л ингэж баалаад байгаа юм. Түүнээс хууль зөрччихсөн зүйл байхгүй шүү дээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
ЧИ МОНГОЛЫН УЛС ТӨРӨӨС ЗАЙЛААД ӨГӨӨӨЧ ... ЧАМ ШИГ БУЗАР, БУЛАЙ ШУНАЛТ УДАХГҮЙ "ТАМ"-д очиж 9 үеэрээрээ лаыгаа эдоэх болно.. Чи дархадын МОНГОЛЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ сайхан хүүг алаа биз дээ...???
ЧИ МОНГОЛЫН УЛС ТӨРӨӨС ЗАЙЛААД ӨГӨӨӨЧ ... ЧАМ ШИГ БУЗАР, БУЛАЙ ШУНАЛТ УДАХГҮЙ "ТАМ"-д очиж 9 үеэрээрээ лаыгаа эдоэх болно.. Чи дархадын МОНГОЛЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ сайхан хүүг алаа биз дээ...???
Дархадын бөө нарыг чадалтай гэдэгсэн.Худлаа юм байжээ.
ЧИ МОНГОЛЫН УЛС ТӨРӨӨС ЗАЙЛААД ӨГӨӨӨЧ ... ЧАМ ШИГ БУЗАР, БУЛАЙ ШУНАЛТ УДАХГҮЙ "ТАМ"-д очиж 9 үеэрээрээ лаыгаа эдоэх болно.. Чи дархадын МОНГОЛЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ сайхан хүүг алаа биз дээ...???
Ирвэс хамгаалагч залуу алагдсан хэргийг сэргээж шалгах хэрэгтэй.
Энэ бөгс толгойлсон шуналтай баядыг Шинжаан руу нь хөөж явуул.
Барилгын үйл ажиллагаа явуулахад НӨАТ буцаан авах боломж зөвхөн эрх мэдэлтэй хүнд л байж болох юм. Татварын алба үнэн гөлөг царайлчих юм байна л даа
Muu luivarchin
Хулгайч