УИХ-ын гишүүн Л.ЭНХБОЛДТОЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та өнгөрсөн гуравдугаар сард 268 мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан талаар АТГ-т хандаж байсан. Энэ асуудал юу болсон бэ, танд хариу ирүүлсэн үү?
-Тавантолгойн нүүрсний ордоос 268.3 мянган тонн нүүрс алга болсон, үүнтэй холбоотойгоор хоёр тал гэрээ хийсэн байсан. Уг гэрээг хийсэн хүмүүс албан тушаалаа урвуулан ашигласан учраас өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандсан. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн. Энэ тухайд утсаар лавлахад "Гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, эзэн холбогдогч буюу хамрах хүрээ өргөн байна, багагүй хугацаа орно" гэх мэдээллийг өгсөн. Намайг энэ талаар мэдээлэл хийснээс хойш Засгийн газраас ажпын хэсэг байгуулсан. Сангийн яамаар ахлуулсан, арваад агентлагийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажпын хэсэг ажиллаж байна. Ажпын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт болон өнөөдөр /өчигдөр/ тус бур хуралдлаа. Ажлын хэсгийнхэн хулгайн нүүрстэй холбоотойгоор ажиллаж байх хооронд миний бие УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлэгт хандсан. Ямар ч байсан Тавантолгойгоос их хэмжээний нүүрс алга болсноос гадна өөр олон асуудал тэнд байгаа учраас газар дээр нь очиж ажиллах хүсэлт гаргасан. Монгол Улсын эдийн засгийг дэмжиж тэтгэдэг томоохон төслийн нэг учраас тэнд ажиллаж буй хүмүүсийн орчин нөхцөл ямар байна, ер нь нүүрсний орд гэж юуг хэлээд байгаа юм, энэ бүхнийг дагасан сум, орон нутаг төдийгүй ард иргэдийнх нь амьдрал ахуй ямар байгаа юм. Орон нутгийн болон уул уурхайн компанийн удирдлагуудын санаа бодлыг сонсох зорилготойгоор УИХ-ын таван гишүүний хамт газар дээр нь очиж танилцсан. Энэ үеэр их хэмжээний нүүрс алга болсон гэх газар дээр очиж үзсэн л дээ. Уул уурхайн удирдлагууд нь 268.3 мянган тонн нүүрс алга болсон, хууль бусаар хил давсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс асуудлыг бодит эсэх талаар маргах шаардлагагүй. Миний асууж, сураад байгаа ганц зүйл бол энэ их хэмжээний нүүрс хил давсан байтал төлбөр нь хаачихав гэдэгт л байгаа юм. Энэ асуултад орон нутгийн Тавантолгойнхон "Энэ нүүрсний хөрөнгө, мөнгө манайд орсон, бид төлнө" гээд байгаа боловч батлагдахгүй байгаа. Орон нутгийн Тавантолгой 51 терийнх, 49 хувь нь Өмнөговийн ард түмний өмч юм. Харин миний бие тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ тохиолдолд нүүрсний асуудлаар хэн нэгнийг хүний өмнөөс хэрэг хүлээлгэхийг хүсэхгүй байна. Гагцхүү үнэн л хэрэгтэй.
-Хууль бусаар хил давуулсан гэх нүүрсийг коксжсон эсэх тухайд маргаантай байдаг. Энэ тухайд нэг талдаа гарсан уу?
-Коксжсон эсэхийг тогтоогоогүй байна. Гэхдээ мөнгөн дүнгээр тооцвол 14-15 сая ам.долларын хэрэг мандах гээд байгаа юм шүү дээ. Орон нутгийнхны тайлбарлаж буйгаар 60 гаруй мянган тонн коксжсон, 200 гаруй нь исэлдсэн нүүрс гэж байгаа юм. Ингээд үзэхэд ч 20 гаруй тэрбум төгрөг болж таарна. Ер нь хэд ч байсан маш их хэмжээний мөнгөн дүн гарч ирнэ. Гэтэл уг төлбөрийг хаашаа хийсэн нь тодорхойгүй байхад Өмнөговийн ард түмнийг өрөнд оруулж болохгүй гэх байр сууринаас асуудалд хандаж байгаа юм. Нөгөө талдаа эзэн холбогдогчийг нь олж хариуцлага тооцохгүй бол Монголын өмч эзэнгүй болсон гэсэн үг биз дээ. 20-30 тэрбумаараа алга болж л байдаг. Гэтэл УИХ-ын танхимд суугаа 76 гишүүн нь 10-20 тэрбум төгрөг олохын төлөө хэрэлдээд байдаг. Хүүхдийн мөнгө, багш, эмч нарын цалин гэх мэт олон асуудал энэ улсад чинь байна. Ийм байхад эдийн засагт маш том цоорхой гаргадаг, улсын баялгийг шамшигдуулдаг байдлыг цаг тухайд нь таслан зогсоож, цэгцлэх ёстой гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа. Нөгөө талаас орон нутгийнхныг өрөнд оруулж болохгүй.
-Авлигын эсрэг лобби бүлгийнхэн газар дээр нь ажилласнаар их хэмжээний нүүрсийг хил давуулж алдсан нь бодит юм байна гэсэн ойлголттой ирсэн гэсэн үг үү?
-Тийм, бодит байдалтай танилцахад их хэмжээний нүүрсийг хулгайгаар хил давуулжээ гэдгийг баталсан гэсэн үг. Одоо бид Засгийн газраас гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Хэрвээ эндээс бидний хүлээж байгаагаас өөрөөр юмуу бодит бус дүгнэлт гаргавал лобби бүлгийнхэн цаашдаа тууштай тэмцэх нь зүйтэй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй ирсэн. Үүнийхээ дагуу ажиллана. Ашигт малтмалын газар, Мэргэжпийн хяналт, Гааль, Татвар, Цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтсан, ажиллаж байгаа учраас бид эхлээд тэдний дүгнэлтийг хүлээх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн байгууллагууд ажлаа хэрхэн хийдгийг нэг ёсондоо бид харах гээд байна шүү дээ. Нөхцөл байдал бодит гэдэг нь олон талаас нотлогдож байгаагийн дээр надад маш олон төрлийн баримт цугласан. Эцсийн дүндээ төрийнхний шалгасан цэг, АТГ-ынхны эцсийн дүгнэлт минийхтэй давхацвал бид хаана хаанаа хариуцлагатайгаар ажлаа хийж байна гэсэн дүгнэлтэд хүрнэ.
-Энэ хэрэгтэй холбоотойгоор тухайлсан ямар албан тушаалтныг шалгаж байгаа вэ. Та энэ тухайд мэдээлэл өгч болох уу?
-Хоёр уурхайн удирдлагыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгсөн. Үүний дагуу албан тушаалтнуудыг нь шалгаж байгаа болов уу. Харин төлбөр тооцооны хувьд "Эрдэнэс Оюутолгой, Тавантолгой"-н удирдлагуудын зүгээс 20 орчим тэрбум төгрөг нэхэмжилж байгаа юм билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нэхэмжлэхээ явуулсан гэсэн. Харин алдагдсан нүүрсний чанарыг уурхайн удирдлагууд тооцно гэвэл худлаа. Хөндлөнгийн буюу мэргэжлийн байгууллагаар шалгуулсны дараа ийм чанартай, төдий хэмжээний нүүрс алга болжээ гэдгийг бодитоор тогтооно. Ингэж байж мөнгөн дүн ярих учиртай. Энэ тухайд аман байдлаар ярьж хэлэлцээд шийдэлд хүрэх тухай ойлголт байж болохгүй. Маш сайн чанарын коксжсон нүүрс авсан атлаа оронд нь исэлдсэн юмуу өнгөн хөрсний чанаргүй нүүрсээр солих процесс өрнөхийг үгүйсгэхгүй. Тэр утгаараа хөндлөнгийн шалгалт оруулж, тогтоож байж эцсийн дүгнэлтээ хийх ёстой. Би бол жишээлбэл, үүнийг л хүлээж байна.
-Төмөр замын гэх хэрэг олон жил хууль хяналтын байгууллагаар явсан. Гэтэл солонгос компанийн эзнийг 40 сая төгрөгөөр торгосноор асуудлыг хаачихлаа шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Төмөр замтай холбоотой асуудлыг аль 2008 онд хувийн хэвшлийнхэн шийдчих ёстой байсан юм. Гэтэл төр дундуур нь орж зууралдаад хэрэг мандчихсан шүү дээ. Үүний балгаар өнөөдрийн хэнд ял үүрүүлэх эсэх асуудал үүсчихсэн. Төмөр замын гэх хэргийг 40 саяар хаагаад өнгөрч буй нь үнэхээр харамсалтай. Яагаад гэвэл маш их хэмжээний татварын асуудал энд яригддаг. Гэтэл бид зөвхөн далангийн шороотой л үлдсэн. Үүний цаана Хятадын болон манай уулзах цэгийн хооронд маш их зөрүү гарчихсан. Бүр 70 давхар байшингийн хэртэй зөрүү гарсан гэж яриад байгаа шүү дээ. Энэ мэт олон асуудал бий. Тиймээс цаашид асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Цаашдаа бид төмөр замын бүтээн байгуулалтаа хийхгүйгээр эдийн засгаа сэргээж, улс орноо өөд нь татна гэвэл өрөөсгөл. Бид өнөөдрийн хатуу хучилттай замаар нүүрсээ тээвэрлээд төдийлөн амжилт олохгүй нь харагдаад байна шүү дээ. 20-30 сая тонноос хэтрэхгүй. Энэ байдлаараа дороо эргээд байвал хэчнээн ч жил үргэлжилж магадгүй. Эдийн засгаа хурдацтайгаар эргэлтэд оруулъя гэвэл нэн тэргүүнд төмөр замтай болох нь зүй ёсны шаардлага болчихоод байна. Үүнийг шийдэхийн тулд дээр дурдсан "70 давхар байшин"-гийн зөрүүгээ ч цэгцлэх ёстой. Энэ уулзварыг засч янзлаад 130-аад сая ам.долларын асуудал яригдаж эхэлсэн. Тийм учраас энэ бүхнийг эцэслэн шийдээд геополитик, эдийн засгийн хувьд Монгол Улс цаашид хэрхэн ажиллах юм бэ гэдгээ нэг талд нь гаргаад явах хэрэгтэй. Овоолсон шороотой үлдсэн хэрнээ гаднын ганц хүнд хариуцлага тооцсон болоод өнгөрч байгаа нь үнэхээр харамсалтай.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Идсэн уусан хүмүүс нь хэргээ сайн дураараа хүлээгээд ялаасаа хөнгөрүүлдэг бол. Ичихгүй идэх юмаа
Ийм л хvнийг УИХ- ын гишvvн гэдэг юм, иймл хvнийг эх оронч гэдэг юм, ийм л хvнийг терд олноор гаргавал монгол жинхэнээсээ ялнаа
ЭНХБОЛД ГИШҮҮНД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЯГ ӨНӨӨДӨР ОН-Н ТАВАНТОЛГОЙД МХЕГ-Н ДЭД ДАРГА ЭНХСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАЗАР ДЭЭР ШАЛГАЖ БНА , ҮР ДҮХГ НЬ ҮЗЭЭРЭЙ ХӨ....
ЭНХБОЛД ГИШҮҮНД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЯГ ӨНӨӨДӨР ОН-Н ТАВАНТОЛГОЙД МХЕГ-Н ДЭД ДАРГА ЭНХСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАЗАР ДЭЭР ШАЛГАЖ БНА , ҮР ДҮХГ НЬ ҮЗЭЭРЭЙ ХӨ....
Эмгэнэл юм даа. Ард иргэдээ намд хувааж талцуулчихаад араар нь цуслаад л байх юм. Яасан ханаж цаддаггүй шунал вэ.
bas bandaash 2 boloh nuu
Төмөр замаас 280 сая доллар идэж эрдэнэтийн 49 хувь болон 51 хувь руу улайран дайрч, Монголыг орос хятадад зарахын тулд ШХАБ-д элсүүлэх гэж чичирч зогсох жанхуу хулгайч шоронд орохгүй гэж үхэх сэхэхээ мөн ч их үзэж байна!!! Удахгүй жанхууг огцруулж шоронд хийх болно!!!
Тэнэг мал аа!Тэр яригдаад байдаг 280 сая баксын бараг ихэнхи % нь овоолсон шороонд шингэдгийг мэдэх үү.280сая $- ын захиран зарцуулах болон хяналт тавих эрх нь төрийн нарийн мэддэг юм.Тэр үеийн төрийн нарийн нь одоо сайд хийж байгаа Ж.Бат-Эрдэнэ байсан.Балиар заваан залихай троллууд юм аа мэдэж бичиж бай!
Төмөр замаас 280 сая доллар хулгайлж, энэ бүх бохир хэргийн эзэн, нууц ноёнтон нь жанхуу байхад энэ хэргийг яг шударгаар шийдэж харагдаач!!! Шүүх засаглалыг бүрэн атгахын тулд дан өөрийн утсан хүүхэлдэй нарыг үндсэн Хуулийн цэцэд шахаж, Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг Орос, Хятадад зарахын тулд ШХАБ-д элсүүлэх гэж улайран зүтгэж буй жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх хоёрын эсрэг бүгд нэгдэн тэмцэж, жанхуу хулгайч, урвагч дүлзэн ухна хоёрыг үтэр түргэн огцруулья!!!
Төмөр замаас 280 сая доллар хулгайлж, энэ бүх бохир хэргийн эзэн, нууц ноёнтон нь жанхуу байхад энэ хэргийг яг шударгаар шийдэж харагдаач!!! Шүүх засаглалыг бүрэн атгахын тулд дан өөрийн утсан хүүхэлдэй нарыг үндсэн Хуулийн цэцэд шахаж, Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг Орос, Хятадад зарахын тулд ШХАБ-д элсүүлэх гэж улайран зүтгэж буй жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хүрэлсүх хоёрын эсрэг бүгд нэгдэн тэмцэж, жанхуу хулгайч, урвагч дүлзэн ухна хоёрыг үтэр түргэн огцруулья!!!
сайн байцгаана уу? Монгол Улсын Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд хуралдаад энэхүү ялт хэрэгт холбоостой, холбогдсон байж болзошгүй, магадгүй этгээд/үүд/-ийг Төрийн Бүхий л Албанаас, тухайлбал Ерөнхийлөгчийн албанаас гэхчлэнгээр, албан ёсоор чөлөөлж шалгуулах, шалгагдах нөхцлийг бүрдүүлэн олгож өгвөл таарна.
МОНХБАТ Ажнайн БАТ-ЭРДЭНЭ 2- ын хийсэн хулгай гэдэг чинь наад 268.3 мянган тонн нуурс чинь гэдгийг мэдсээр байж худлаа замхруулах
Төрийн дээд албаны Ерөнхийлөгч,Их хурлын дарга,Засгийн газрын болон Их хурлын гишүүдэд тус тусад нь тавигдах шаардлагыг Ардчилсан орнуудын жишгээр өөрчлөх цаг болсон.Жишээ нь луйврын олон хэргүүдтэй,Оросын үндэстний бодлогод илт үйлчилж Монголчуудыг Хятад Америкийн эсрэг турхирдаг хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж болохгүй.Наад зах нь Женко дэвшихдээ өөрийн бизнесүүдээсээ Ардчилсан зарчмаар салах ёстой байтал Монголд болхоор үгүйгээр барахгүй өөрийн бизнесүүддээ зах зээл дээр хэт давуу байдал олгон байсаар байгаа.С-1 Өнөөдөр мэдээллийн хэрэгсэлүүд,Ардчилсан холбоо улс төрийн хувийн компани бас Ардчилсан улсад байх боломжгүй.
Их хурлын дарга нь бараг бүх УБ-н газар хөрөнгийн наймаатай холбоотой,Манж төр мэт албан тушаалаа хаанаас ч юм илбэчин мэт гаргасан улаан хацарт Алимдаа өвлөн дамжуулж биднийг доромжилдог ёс суртахуунтай байж болохгүй.Хоёулаа хүүтэйгээ алдарт уаячид хотын хажууд хөдөө талдаа очиж адуу малаа уяж болно.Гэхдээ ичихгүй нэг нь Их хурлын дарга,нөгөө нь Төрийн банкны том дарга байж болохгүй.Хуулийн өөрчлөлт зайлшгүй.
Ийм явдал болсон нь харамсалтай. Тайван амгалан байцгаагтун гэжугаатай их л адил сонсогдоод байна даа. Учрийг уул нь магадласан л юм шиг байгаан.
Цаг тун ойрхон ирсэн Ямар юм тарьсан тийм ургацаа хураана. Эхнэр хүүхэд юу байна бүгдээрээ ургацаа хураахад л бэлд Сайхан алим жимс, хог ургамал хортон шавьж аль аль нь л хураагдана. Санаа зовох зүйл огт үгүй. Цаг хаяаанд тулсан 5-10 жил биш шүү Тун ойрхон ирсэн. Хар цагаанаараа ялгарна
Л Энхболд гишуун сайн байнаа Дэмжиж байна
Манайд идсэн нь хожих юмдаа
Энхболд гишүүнд баяр хүргэе. Зоригтой байна
өнөөнгйн ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн нб дарга нар идчихсэн болохоор хаахаас өөр арга байгаа юмуу.
Ерөнхийлөгч Баттулга болон АН энэ хэргийг 40-хөн сая төгрөгөөр хааж байгаа нь арай дэндүү хэрэг. Үргэлжлүүлэн шалгах ёстой.
женко ч аргагүй чадаж байна шүү!!! Хужаагийн танк,Шанхай манхай ярьж мануусыг талцуулж хэрэлдүүлж уралцуулж байгаад хойгуур нь 280 сая $-ыхоо хэргийг чимээгүйхэн хаачихаж чадаж байна шүү!! Монгол ялнаа гэдэг чинь энэ шүү дээ эргүүнүүд ээ.
Tomor zam barina gej luivardsan 280 say AmDollaraar Angelika geh checheni avgai Billy Lim gej hujaaatai Singad tansaglaad duusgaj baigaa geh um?!?! Ene unen uu?
хулгайч Женко хэрэгт татагдан шалгагдаж байсан хэрнээ ерөнхийлөгчийн сонгуульд орох эрхтэй болсон юм даа. Энэ бол гайхамшиг. Монголын гутамшиг. Элбэгдоржийн үргэлжлэл.
хулгайч Женко хэрэгт татагдан шалгагдаж байсан хэрнээ ерөнхийлөгчийн сонгуульд орох эрхтэй болсон юм даа. Энэ бол гайхамшиг. Монголын гутамшиг. Элбэгдоржийн үргэлжлэл.
хулгайч Женко хэрэгт татагдан шалгагдаж байсан хэрнээ ерөнхийлөгчийн сонгуульд орох эрхтэй болсон юм даа. Энэ бол гайхамшиг. Монголын гутамшиг. Элбэгдоржийн үргэлжлэл.
Ard tumen bid tumur zamaa Jenco goos nehmeer bna. Bidnii tatvariin mungu shuu dee
Энхболд гишүүн галаар наадаж байна даа.
268 мянган тонн нүүрс алга болоогүй дараа оных нь мэдээнд Хятадууд оруулаад өгсөн юм байх чив лээ
Хятадууд манай нүүрсийг хилээр орж ирэнгүүт өөр газар буулгаж хадгалж байгаад компаниуд нь ачаад явахаар гаалийн бүрдүүлэлт хийдэг гэсээн, 12 сард орсон нүүрс дараа оны 1-2 сард бүрдүүлэлт хийгдэнэ гэсэн үг, дэмий юмаар улс төр хийж байхаар өөр хийж бүтээх ажил Монгол улсад их л байх юм даа , энэ улс төрчдийг яая даа.