УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцааж, бусдыг нь дэмжсэн. Учир нь уг хуулийн төслийн агуулга нь "Оюутолгой"-г дэмжсэн байна гэх үндэслэлээр олонх гишүүн шүүмжлэлтэй хандсан. Тус хууль ямар учраас ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг буцаасан. Уг хууль нь гаднын компаниудад хөнгөлөлт үзүүлж, дотоодын аж ахуйн нэгжид дарамт учруулсан агуулгатай байна гэж гишүүд үзсэн. Та хууль санаачлагчийн хувьд энэ тухайд тайлбар өгнө үү?
-Чуулганаар хэлэлцэх үеэр энэ хуулийн төслийг нэлээд тайлбарласан.Товчхондоо, таны асууж байгаагийн эсрэг хууль гэдгийг тодотгоё. Нэгдүгээрт, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош бол төлж буй татварынхаа 90 хувийг буцаан авах буюу нэг хувийн татвар төлөх тогтолцоог бүрдүүлж өгсөн юм. Энэ нь ямар агуулгатай вэ гэхээр өнөөдөр Монгол Улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Үүнээс 398 нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр үлдсэн 15 хувийг 110 гаруй мянга нь бүрдүүлдэг гэсэн үг. Тиймээс татварын бааз суурийг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд учирдаг дарамтыг бууруулах зарчим баримталж, дээрх хуулийг оруулж ирсэн юм.
Хоёрдугаарт, Татварын багц хуулийг өргөн барихын өмнө улс орон даяар, хоёр сарын хугацаанд хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд хувийн хэвшил, томоохон аж ахуйн нэгж, жижиг бизнес эрхлэгчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж, нягтлан бодох болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай нэлээд ярилцсан.
Гуравдугаарт, 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг шууд "Нэг хувийн татвар төл" гэж байгаа юм. "Эрдэнэт" үйлдвэр ч бай, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг аж ахуйн нэгж ч бай жилд дөрвөн удаа яг нэг ижил маягтаар тайлан гаргадаг. Тэгвэл үүнийг бид өөрчлөх гээд байгаа юм. Тухайлбал, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бол жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвараа төл. Ингэснээр нягтлан бодох ажилд авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, жилд дөрвөн удаа тайлан гаргахын тулд нягтлан бодогчид хөлс мөнгө төлж таарна шүү дээ. Энэ мэтчилэн жижиг, дунд бизнест учирдаг захиргааны маягийн дарамтыг бууруулах зорилготой юм. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өрийн асуудал бий. 2013-2016 онд эдийн засгийн унасан үед аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, өр тавьсан. Энэ өрийг төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр хүртэлх жил болгож хуульд тусгасан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө бүрдүүлэх, бий болгох, худалдаж авахад оногдуулдаг нэмүү өртөгийн албан татварыг хасч тооцдоггүй байсан. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд мөн л дарамт бий болгодог. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх, аж ахуйн нэгжүүдийн зардал өсдөг байдлыг эерүүлсэн. Аж ахуйн нэгжүүд орлогоо гурван янзаар тайлбарладаг.
-Татварын аливаа зөрчлийг хуулиар хэрхэн шийдвэрлэхээр тусгасан байв?
-Өнөөдрийн мөрдөж буй хуулиар татвартай холбоотой ямар нэг зөрчил үүсвэл Зөрчлийн тухай хуулийн хүрээнд прокурор хянаад Улсын Дээд шүүх рүү шилжүүлдэг байдал маргаан дагуулдаг. Үүнд аж ахуйн нэгжүүдийн зүгээс "Прокурор дээр хэрэг хянах нь хүндрэлтэй байна" гэж хэлдэг. Энэ тухайд хоёр төрлийн зөрчил бий. Тухайлбал, хоёрдугаар сарын 15-нд тайлангаа өгөх байж байгаад 15 хоног хоцроовол Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэхээр болдог юм. Тиймээс аж ахуйн нэгжүүд зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй бол татварын маргаан таслах зөвлөлд хандаж, асуудлаа шийдүүлэх боломжтой. Татварын маргаан таслах зөвлөлд 2015 онд 19 мянга, 2017 онд 50 гаруй мянган гомдол гаргасан байдаг. Бид эдгээр гомдолд судалгаа хийж зарим хуулийн заалтад хоёр янзаар ойлгогдож байгааг зассан. Энэ мэтчилэн нэлээд олон өөрчлөлтийг тусгасан байсан. Жишээлж дурдсан нь энэ болохоос цөөнгүй эерэг заалтыг багтаасан хууль байсан юм.
-Гол эсэргүүцэл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гаднын компанийн орлогоос 20 хувийн татвар авдаг байсныг багасгасан юм биш үү. Үүнийг л "Оюутолгой" тэргүүтэй гаднын компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх заалт гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Суутгах албан татварт 20 хувь хэвээр байгаа. Үүнийг андуурч ойлгоод байгаа юм. Жишээлбэл, аж ахуйн нэгж, арилжааны банкууд гаднаас хөрөнгө босгож, зээл авч Монголд үйл ажиллагаа явуулаад гарах үед орлогоос нь 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон. Учир нь, Монголд гаднынхан орж ирэхгүй байгаа учраас зээлийн хүү өндөр байна. Эрэлт их учир Монголд байгаа мөнгөө эргэлдүүлээд л байвал зээлийн хүү буурахгүй. Гэтэл нийлүүлэлт нь бага байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах гэж байгаа бол мөнгөний нийлүүлэлтийг сайжруулах ёстой. Үүний тулд гаднаас хямд эх үүсвэртэй мөнгө оруулж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, одоогийн 10 хувийг тав болгох гэсэн юм. Бүх төрлийн зээл өнөөдөр маш өндөр хувьтай байгаа шүү дээ. Дэлхий нийтээрээ хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагаа, кампанит ажлыг эхлүүлчихээд байна. Тиймээс бид өрсөлдөх чадвар бий болгох ёстой. Жишээлбэл, АНУ татвараа бууруулаад эхэллээ. Аж ахуйн нэгжүүдээс 34 хувийн татвар авдаг байсан бол 22 болгочихлоо. Гэсэн атлаа импортоор орж ирж байгаа зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмж байна. Үүний цаана "Америкийн хөрөнгө оруулагчид Америкт л байгаасай" гэдэг хүчтэй бодлого явуулж байна. Бусад улс оронд үүний адилаар хөрөнгө оруулагчдыг татахын тулд татвараа буулгаж байна шүү дээ. Тэр байтугай урд хөршид суутгах татварыг бүр тэглэчихсэн байна. Тиймээс бид татварын орчноо сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
-"Оюутолгой" тэргүүтэй гаднын компанид зориулсан эсэх тухайд?
-"Оюутолгой"-той холбоотой зарим зүйлийг ярьсан. Миний хувьд наад асуултны чинь эсрэгээр тайлбар хийх байна. Монгол Улс Европын холбооноос гаргасан татварын шударга бус тогтолцоотой орны хар жагсаалтад орсон. Учир нь, манай хууль эрх зүйн орчин татвар, компанитай холбоотой мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй. Үүнээс гарахын тулд татварын суурийг багасгах, ашиг шилжүулэхийн эсрэг холбоонд нэгдэх ёстой. Үүний тулд хуульд зохицуулалт оруулж өгсөн. Ингэснээр бидэнд ямар давуу тал үүсэх вэ гэхээр үндэстэн дамнасан корпорациуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа бага татвар төлж байна. Тус корпорацид олон толгой компани байршчихсан байдаг, хоорондоо шилжүүлэг хийдэг. Тиймээс энэ хуулийг баталсны дараа олон улсын байгууллагад нь элсч, түүгээр дамжуулж үндэстэн дамнасан компани, корпорациудтай холбоотой мэдээллийг авах боломж бүрдэнэ. Ингэснээр харилцан хамааралтай компани хооронд хийсэн шилжүүлгээс татвар авах боломжтой болох юм.
-Америкийн худалдааны танхимаас Татварын хуулийг чуулганаар хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдэд "дэмжлэг үзүүлэх"-ийг хүссэн бичиг ирүүлсэн байна. Гэтэл худалдааны танхимын дарга нь"Рио тинто"-гийн Монгол дахь захирлаар олон жил ажилласан хүн. Энэ бичиг нэлээд хардлага төрүүлээд байна л даа. Үүний тухайд та ямар тайлбар хийх вэ?
-Яг наадхыг чинь бид мэдэхгүй. Ямар ч байсан бид энэ хуультай холбоотойгоор улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингэхдээ хувийн хэвшлийнхнийг оролцуулсан. Энэ дунд гаднын хөрөнгө оруулагчид ч байсан. Тэр дунд "Ам чам" нэртэй Монгол дахь хөрөнгө оруулагчдын нэгдсэн холбоо байдаг. Энэ холбоотой бид татварын хуульд оруулах гэж буй өөрчлөлтийн талаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан л даа. Учир нь, холбооныхон бидний оруулж ирж буй хуулийг буруу ойлгосон зүйл байсан учраас тайлбар хийх шаардлага үүссэн юм. Үүнд хамгийн гол зүйл нь ашиг шилжүүлэхтэй холбоотойгоор эргэлзээд байсан. Гэхдээ татвараас зайлсхийх юмуу, том компаниудын хоорондоо шилжүүлэг хийх замаар Монгол Улсад татвар бага төлөх боломж бүрдээд байгаа учраас хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай байгаагаа л илэрхийлсэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй гаднын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзах нь шударга зарчим гэж бид үзсэн. Өөрөөр хэлбэл, Монголын талын төлөөлөлтэй уулзчихаад гаднынхантай нь харилцахгүй байж болохгүй биз дээ. Бид гаднын олон компанитай хамтарч ажиллаж байгаа шүү дээ.
-Төлсөн татвараас 90 хувийг нь буцааж олгож байхаар шууд нэг хувийн татвар авч болоогүй юм уу?
-Яваандаа тийм хувилбарт шилжих боломжтой. Эхний ээлжид татварын тогтолцоог цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, бүртгэл тооцоог бүрэн хийх үүднээс буцаан олголтыг дэмжиж байгаа. Хоёр дахь гол үндэслэл нь аж ахуйн нэгжүүдээс бүрэн татвар авч, буцаан олголтоор хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь шийддэг бодлого баримталж байна. Гишүүдийн хэлсэн саналаар зарим зүйлд өөрчлөлт оруулаад хуулиа дахин өргөн барина.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Цагаанд аа гарсан урвагч пяхлуу. Баруун аймгийнханд бодолтой , ноен нуруутай сайхан улс их байсан . Энэ бол байхгүй ээ . Лалар минь Рио Тинто чамд буу тулгачихаад Бал даргыг Коминтерн дарамталдаг байсан шиг хүчиндээд байна уу ?
Орос Женко,Хужаа Ми овогт,Шинжаан Эби,Буриад Баярууд яс үндэсний чулуугаа өөхөнд боон шидэж битгий нохойт. Санхүүгийн ил тод байдлыг Ардчилсан орнуудын жишгээр ил болгохгүйг та бүхэн үнэхээр хүсэж байгаа. Яагаад гэвэл луйвар хулгай хийдэг гол арга чинь(Төрийн өмчийн компаниудын шахаа,Төсвийн мөнгөний луйврын зарцуулалт,дээрэм луйврын концесс,компаниудын дарамтлал, гм) Монголд хаагдах гээд боож үхэх гээд байгаа биз дээ.
Дүрийг эсгэсэн сдаа бол яалтачгүй пялдагнасан новш . Зайлаа чи . ЗГ чинь чамаас болоод унах гэж байна
54.36.174.120 Худлаа ичингүйрч "сда" гэж бичилгүй зүгээр л Оросоор нь пизда гээд бичнэ биз.Засгийг Женко Зика Хурц Ми овогт Мөнхбат Бямбацогт Батэрдэнэ Улаануудтайгаа хичнээн нэгдэж дайраад ч шалтаг нь хангалтгүй болхоор унагаж чадахгүй байгаа.
хаанахын олигархи вэ та
ТАТВАРЫН ШУДРАГА БУС ТОГТОЛЦОО ГЭХ ЮМ ТЭГВЭЛ ЭРДЭНЭТ ОЮУТОЛГОЙ 2 ОДООГООРОО Ч МӨН ЖИЖИГ ААН ТЭЙ АДИЛ БИШ ХӨНГӨЛӨЛТТӨЙ ТАТВАР ЭДЛЭДЭГ ЮМ БИШ ҮҮ
ЭНЭ ОЛОН ЛУУХААНУУДЫГ МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХААС НААШ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТАЛААР ЯРИАД НЭМЭРГҮЙ ДЭЭ.
Oyu tolgoi rio tintogiin gar hul
Женко Ми овогт Хурцууд баталгаа байхгүй болхоороо Увсын хүн бишийг унагаж чадахгүй байгаа.Харин Орос Женко шоучны төмөр замын луйвар,Ми овогт уяачийн 60 тэрбумын дуулиан, Хурц Сарнайхын тариа аллага бүгд баримттай даа.
Энэ цаг үед та болж байгаа мэт боловч үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт босож ирнэ, тэрнээс зугтаж чадахгүй, Монгол иргэдийнхээ төлөө бус гадны хүмүүсийн төлөө зүтгэвэл яадгийг та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ. Баяр Сайханбилэг зэргээр
ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ЭНЭ ХУУЛИЙГ ЯАГААД ДЭМЖИХГҮЙ БАЙНА ВЭ ГЭДЭГ НЬ ГАЙХМААР БАЙГАА ЮМ. РИО ТИНТО ОЮУ ТОЛГОЙН НЭР БАРЬЖ АРД ТҮМНИЙГ АЙЛГАДАГ БОЛСОН ЮМ БАЙНА
hurlee tom hubiin erh ashgiin tuluu bna uur yu ch bish szailuulaach uuniig
78 д Рио Тинто бол зугээр л нэг аж ахуйн байгууллага Яахав том л доо ундэстэн дамнасан Шанхайд элсэж их гурнуудийн заавар дарамтын дэргэд юу ч биш Хэлэлцэж болно Их гурнуудийн дарамтыг бол дийлэхгуй шуу Монгол

lahgva jav gej hulgaich haa bn .luivarchidiig 34 ih naydaar urshuusun herni jijig aj ahuin negjvvdiin tatvar yagaad urshuuld orohgvi bn .huliig ingej shudarga busaar ashiglaj boldog yumuuu .
Хүрэлбаатарыг гайгүй сайн эдийн засгийн мэдлэгтэй хүн болов уу гэсэн чинь жирийн нэгэн эдийн засагч хүнд гологдохоор үг хэлж тайлбар тавиад байх юм.Улс төр эдийн засгийн ухаан судалсан тэр хэмээний хүн юм уу л гэж анзаарагдаад байна. Тайлбар нуршуу,ойлгомжгүй нэг санаагаа дахин дахин давтаад л яг амьдрал дээрээ буулгаж ярихгүй юм.Эдийн засгийн Нягтлан бодох бүртгэлийн,амьдралын мэдлэг ихээхэн дутагдаж байна даа.Түүнээсээ болоод заримдаа буруу шийдвэр гаргах юм. Тэр 300,0 мянга гм. Ер нь Макро түвшинд,микро түвшинд гэдгээл ялгаж салгаж стратеги төлөвлөлтөө хийгээд түүнийгээл ягштал баримаар санагдах юм.Гал унтраах хэлбэр чинь эдийн засагт төдийл үр ашигтай арга биш харинч сөрөг үр дагавартай байдаг шүү дээ. Мань мэтийн үг төрийн түшээдэд хүрэх биш больёо доо.

202.179.31.113 Өөхөнд боосон чулуу "хүн биш" рүү шидэж хэрэггүй. Та Монголын талаар санаа зовж байгаа бол эхлээд Хүрэлбаатар руу эдийн засаг ярин дайрч буй дунд боловсролгүй Оросын хүргэн,яруу найрагч,бөхчүүдээ эхлээд шүүмжлэх байлаа.
Ene huuli chini uursduu ajil hiideg,huuhduudee ajiliin durtei bolgokh gesen shine ueiin mongolchuudad zoruylsan um. Demjij baina.
Ene saidaa tasar ogtsruulj ouy tolgoitoi "tsoo shineer"ajillah arga bolovsruulaach ee,jenko??? Rio -g huunu gej buu buruu oilgooroi! Amerikiig muljsun, tonoson, erh tegsh bus buhniig tsutslana, torgono, huchingui bolgono,hohi chin shuu gej TRUMP ulsiinhaa ezen shig, haan shig yarij bui enehen """altan moment """-iig ch ashiglaj chiglel ugch, arga bolovsruulaach ee. Jenkoooooooooo? Gadaad yam,angli, anu -d bui elchin said naraa ajilluulj, chihnees ni honh bish hund hatuu ""dungu ""ulguj ur dun shaardaach dee.
Xotgor Shanagiin uurxai zarj olson ashgaasaa tatvaraa teleechee
нь арилжээ гэмээр...
авилга авч фридландад худалдагдсан,риогын барьцааны энэ этгээдиин уйлдэл бурииг сайн шалгаж байх естой,ам ажил нь зордог хулгайч шуу
сэтгэгдэл ямар шуурхай устгаж байнаа.фридландад авилгадуулсан,риогын барьцааны энэ этгээдиин уйлдэл болгоныг шинжилж шалгаж байх хэрэгтэй,риогынхны эрх ашгыг шургуулчихсан л байгаа