sonin.mn
БРЮССЕЛЬ. /РИА Новости/. МАГАТЭ буюу Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хамтран ажилласаар байхыг НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын гишүүн улсууд Иран улсад уриалжээ. Энэ тухай өнгөрсөн лхагва гарагт Брюссель хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдээнд дурдсан байна.
Ираны цөмийн хэлэлцээрээс өмнө нь АНУ гарсан хэдий ч европын бусад улс энэ хэлэлцээрт үлдсэн юм.“Бид Ираны цөмийн хөтөлбөрийн энх тайван шинж чанарыг хэвээр байлгах, түүний олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа дагуу цөмийн зэвсгийг боловсруулах, эзэмшихийг хэзээ ч зорихгүй байхад чиглэсэн нөхцөлийг хангах бодолтой байна. Иран улсын МАГАТЭ-тэй хамтран ажилласаар байхын ач холбогдлыг бид онцлон тэмдэглэж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн “ТАСС” агентлагийн мэдээлснээр, НАТО-гийн бас нэгэн мэдэгдэлд тус эвсэл батлан хамгаалахад чухал ач холбогдолтой сансрын асуудлаархи бүх талыг хамарсан стратегийг боловсруулж байгаа аж.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг