sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадам ирэх сарын 15-нд болно.
Тус наадмыг “Сити тоувер хотел” ХХК-ийн “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм. "Дугуйгаар нөхөрлөхүй" уриан дор нэгдэж буй энэхүү наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны дугуйчид оролцоно.
Аяллын гараа ирэх сарын 15-ны бямба гарагийн өглөөний 05:30 цагт Сүхбаатарын талбайгаас эхэлж Монгол шилтгээн, Шилжрээнгийн даваа, Тэрэлж туулын бэлчир гэсэн маршрутаар 88 км аялан Цонжин болдогт 18.00 цагт барианд орох юм.
Бүртгэлийг ирэх сарын 14-нийг хүртэл явуулах бөгөөд нэг дугуйчин 35 мянган төгрөгийн хураамжтай. Түрүүлсэн оролцогч медаль, гэрчилгээ гардах аж.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг