Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв хоног халууран улмаар эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч эмч нар эмчилгээ бичиж өгөлгүй вакцинаас болж халуурч байгаа юм гээд халуун бууруулах лаа хийхийг зөвлөжээ. Маргааш нь охины бие суларч тэр өдөртөө бие нь жаахан дээрджээ. Гэтэл нөгөөдөр нь бяцхан охины биеийн байдал эрс муудаж эхэлсэн тул дахин дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд шоконд орсон байна гэж охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн байна. Одоогоор охины гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Вакцинд харшилтай байсан байж болох
яасан аймаар юм бэ. одоо 9 сартай хүүдээ вакцин хийлгэх хэрэггүй юмуу аймаар юмаа
Монголчуудыг нутгаас нь дайжуулах бүхэл муу аргыг хэрэглэж байхад бид дотоодын дайснуудын өмнө бөхийсөөр!! Монголчууд бид дайснуудаа дээдэлж өргөмжлөөд мөхлийн аймшигт зовлонд унах зөвүүн цагт тулжээ!! Үгээр хэлхийн араггүй!!!Африк, Арабын араас оруулж бузар амиа авч үлдэхгээд л ямарч бузар үйлдэл хийхээс айхгүй байгааг Монголчууд минь мэдрээч!! Нэгдээч !! Хоёрсая гаран биднийг хамгаалах гал халуун залуусыг хөөж гарагчхаад дураараа авирлаад байгаан бишүү??!!
Fuck yum aa sdaaa
matrushka