Засгын газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулж буйтай холбоотойгоор уг газрын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц орон тооны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг манай яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар байгуулж нийт 35 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэлээ. Төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах шаардлагагүй гэсэн үг юм.
Уг агентлаг байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нийгмийн зөөлөн дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн хөгжил дэх оролцоог хангах талаар ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэж бид үзэж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар өмнө нь Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд ажиллаж байсан Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хариуцан ажиллана гэлээ.
Дараа нь ХНХ-ын Сайд С.Чинзоригсэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Олон улсын валютын сангийн төлөөлөгчид буцсан уу, Цалин нэмэгдүүлэх асуудлаар зөвшилцсөн болов уу?
- Олон улсын валютын сангийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт буцсан. Манай яамны зүгээс ирэх долоо хоногийн эхээр гурван талт улсын хэлэлцээрээ эхлүүлэхээр МҮЭХ-той ярилцаж байна. Амжвал ирэх долоо хоногтоо багтаан цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулна.
- МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болох асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- 2019 оны төсөвт 17 орчим тэрбум төгрөг суулгаж, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал яригдаж байна. Энэ асуудал бараг бидний саналын дагуу шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа.
Сэтгэгдэл0
Энэ хэрэггүй агентлаг монголд хөгжлийн бэохшээлтэй болох бодлогыг дэмжиж байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь о ухааны хомсдолыг хэлдэг мөн ч хэцүү дээ
Энэ хэрэггүй агентлаг монголд хөгжлийн бэохшээлтэй болох бодлогыг дэмжиж байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь о ухааны хомсдолыг хэлдэг мөн ч хэцүү дээ
Энэ хэрэггүй агентлаг монголд хөгжлийн бэохшээлтэй болох бодлогыг дэмжиж байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь о ухааны хомсдолыг хэлдэг мөн ч хэцүү дээ
Энэ хэрэггүй агентлаг монголд хөгжлийн бэохшээлтэй болох бодлогыг дэмжиж байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь о ухааны хомсдолыг хэлдэг мөн ч хэцүү дээ
Яригдаж байна, судлаж байна гэсээр байгаад 2019 оныг гаргаад, 2020 оны сонгуулийн өмнө амлалтаа биелүүлсэн гэж ичих ч үгүй яриад ард түмнийг хуурч мэхлэж сурсан хүмүүс... ийм сэтгэлгүй новшнуудаар удирдуулсан улс орон яаж ч хөгжих вэ дэ..Хуурч мэхлэхийг ч мөн үзүүлэх юм аа..ичээсэй..
Цалин нэмэх юм ярьдаг ёстой "мал" гэж хэлэхэд хэцуу тархи нь юм ойлгодоггуй нехер юмуу даа. Энэ "мал"-аас юуны емне Монгол улс зах зээлд шилжсэн улс мен уу гэж асуумаар байдаг юм. Нийгмийнхээ тогтоолцоог ойлгох чадваргуй "мал" терийн ажил гуйцэтгэхээр яаж энэ улс еедлех вэ дээ. Харваас, хедеедее нэгдлийн дарга гээчээ хийгээд явж байхад таарсан нехер байна.
tetgever avdag bolj baigaam yaduursnii shinj zasag tegsen mortloo tsalin nemehgui
Угаасаа ирэх оны төсвийг өдийд хийдэг ш дээ. Заль л даа.
Улс төрийнхөө пиараа хийж бхгүй юу, ард иргэдээ мөн ч их элэг барих юм даа
Улс төрийнхөө пиараа хийж бхгүй юу, иргэдээ мөн ч их элэг барих юм даа