Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн заагт орших “Сангийн далай” гэдэг нууранд энэ сарын 3-ы өдөр “Луу унжих” үзэгдэл болжээ.
Энэ өдөр цаг агаар тогтуун нартай байснаа гэнэт үүл хуралдан бөөгнөрч “Сангийн далай” гэдэг нуурын дээр үүл бөөгнөрч байснаа лууны сүүл хэлбэрийн үүл нуурт унжиж орсон байна. “Луу унжих” гэдэг нь хуй салхи, аадар бороо орох зэрэг байгалийн сүрт үзэгдлийг хэлдэг байна. Харин энэ үеэр ямар нэгэн байгалийн онц ноцтой үзэгдэл болоогүй тайван, цаг агаар тогтуун байсан тул нутгийн иргэд сайн цагийн бэлгэдэл, өнтэй өвөл болох нь ээ гэж бэлгэшээж байлаа. Энэхүү үзэгдэл 2013 онд Архангай, 1974 онд Хэнтий аймагт болж хүчтэй салхи шуурга болж байсан ажээ.
Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
wow
Тэгвэл АНУ зэрэг Номхон далайн бусийнхэн ургэлж сайхан байж, баян чинээлэг байдаг нь уунтэй холбоотой юм байна л даа.
munkhnar eej baigaliin buteel aguu
Naadakh chini khar salkhi gedegiin
наана чинь болох магадлалтай байгалын гамшигийг дарж өгсөн байна үүлний өнгө хар биш цагаан байгаа нь сайн юм .судалгаанаас харж байхад үүлний өнгө их зүйл хэлдэг
Аадар бороо орохоор ЛУУ УНЖЛАА гэх нь ээ? Мэдэхгүй байж юун тайлбарлах дуртай юм
yag unen