УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага тавьсан. Тэдний зүгээс 60 тэрбумын гэх асуудлыг нэг тийш болгох, улмаар АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй нөхдийг ажлаас нь чөлөөлөх ёстой гэж үзэж буй. Харин УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж буй энэ үед ирц бүрдүүлэхгүй, ирэхгүй байна хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Тэгвэл энэ талаар болон ээлжит бус чуулган хуралдахыг шаардаж байгаа нь хуульд хэр нийцэж байгаа талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Бүх гишүүнийг амраад явчихсан гэх нь хаашаа юм. Тэд одоогоор тойрогтоо ажиллаж байх шиг байна. Ээлжит бус чуулганыг гишүүдийн ирцээс болоод хийх, хийхгүй тухай асуудал гарсан гэж бодохгүй байна. Ээлжит бус чуулган зарлах шаардлагыг манай бүлгийн зарим гишүүн болон АН-ын бүлгээс гаргаж эхэллээ. Ямар ч асуудал байж болно. Гол нь бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Засгийн газрын зүгээс сахилга хариуцлагыг хэрэгжүүлэх тухайд улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангадаг гол байгууллагын хувьд шахаж байгаа юм. Тэр ч утгаараа бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстойг дахин хэлье. Нийт гишүүдийн дөрөвний нэгээс дээш гишүүний шаардлагаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн заалт бий. Нөгөө талд нь ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд хуралдуулах вэ гэдэг тухайд ч заалт бий. Эдгээр нь хоорондоо зөрчилдөөд байгаа юм. Хувь гишүүний хувьд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой гэдэг шаардлага нь өөрөө хууль зөрчсөн харагдаж байна” гэлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
энэ нөхрийг бас 60 тэрбумын хэлтэрхий гэж үнэн байна.
Монгол улсын их хурлын тухай хууль 16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.
Эд нар мэдээ юу?! Мэргэжлийн судлаачдаас ярилцлага авахгуй хэдэн улс терч нэртэй нехдуудийг амны зоргоор ярьсан зуйлийг нийтлэхээ болих хэрэгтэй. Сэтгуул зуй гэж ийм байдаггуй юм!
gutsaarai
энэ мэт хууль нэрээр хэн нэгнээ хамгаалсан шаврууд бгаа болхоор энэ улсад хууль хэрэгжихгүй бн.
Бүх гишүүнийг амраад наадам хэсээд явсан. Төв аймгийн ЛАЛАРУУД нэгнийгээ өмөөрч байна даа
60 тэрбумын бас нэлээд гол төлөөлөгч дөө энэ гэмгүй царайлсан хорчин авилгач
Chi daraa garahgui ee. Ywj nogoogoo tari. 60 terbumiin helterhii guai
Муу ЧИМЭЭГҮЙ ДАЙСАН юу гэж хуцаад байгаа луйварчин вэ. Хуульд зарлана гэсэн бол зарлаж л таараа ш дээ. Чимээгүй дайсан чи бас 60тэрбумын хамсаатан шүүдээ муу нохой дахиж битгий хуцаарай...!!! Анхааруулчихая...!!!

Nuhuriinhuu tuluu iim zuil yrih ni zuw shdee gehdee ЭХ ОРОН maani hetsuudeed bna shdeeee
Н. Энхболд шударга хүн шүү ямар нэг асуудалд холбогдоогүй ерөнхийлөгч болохоор хүн женкотой адилгүй. Өнөөдөр төмөр замын асуудлаас болж хүн амины хэрэг гарч байна
Н.Энхболд зөв хүн
Их овогтын гишүүн байна наадахаа огцоруулаач