sonin.mn
РАБАТ. /Синьхуа/. Даваа гарагт Марокко улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Хабиб Эл Малки болон Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нар уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх тухай яриа хэлэлцээ хийсэн байна.
Талууд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал болон автомашины үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэжээ.
Уулзалтын үеэр Хабиб Эл Малки хоёр талын найрсаг харилцааг бэхжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэж байсан бол Өмнөд Солонгосын тал хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангахыг чухалчилсан байна.
“Африкийн орнууд руу нэвтрэх гол зам болдог хийгээд Европ болон Ойрхи Дорнодын орнуудыг холбодог геостратегийн чухал байрлалд оршдог Марокко улстай харилцаагаа бэхжүүлэх нь манай улсын хувьд өндөр ач холбогдолтой юм” гэж Ли Жу Ён хэлжээ.
Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг