Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Суреш Бабуг эх орондоо бүр мөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байгааг тэмдэглэлээ.
Монгол Энэтхэгийн улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Сүүлийн дөрвөн жилд БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын доод танхимын дарга, Гадаад хэргийн сайд, Дотоод хэргийн сайд нар манай улсад айлчилсан нь үүний илрэл юм. Бид цаашид ч улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийллээ.
Монгол Улс, Энэтхэг Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна. Хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсанд сэтгэл хангалуун байна. Энэхүү төслийг түргэн шуурхай, чанартай барьж байгуулах нь чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.
Монгол, Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн нөөц боломж байгаа. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг дараагийн Элчин сайддаа захиж үлдээгээрэй гэж Шадар сайд хүслээ.
Бидний эхлүүлсэн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн эрч хүч буурахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Суреш Бабу илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Зоригийн хэргийн захиалагч, Ш.Батхүүгийн зээл,Баярцогтын авлига ,МАН-ын 60 тэрбум, Ажнайн нүүрс хулгайлсан хэрэг,Энэ хэргүүдийг хэзээ шийдвэрлэх вэ?
Элбэгдорж Сайханбилэг. М.Энхболд,Лүндаажанцан нар хэрвээ днл шинжилгээ өгвөл О2 буюу хятад өвөөтэй улс гэж гарцгаах болно.Энэ бол 100 хувийн магадлалтай.
Монголоос бусад газрын төрийн тэргүүнүүд парламентын гишүүд нь днк шинжилгээнд ордог юм байна.Жишээ нь Казахстаны ерөнхийлөгч Назарбаев днк шинжилгээнд орж Чингисийн удам мөн болох нь тогтоогдоод байна.Манай дарга сайдуудад орох зүрх байна уу? Орцгоовол аягүй бол Шюй Шү Жаны гамингуудын удам мөн болцгоож баларцгаах вийдээ..Назарбаеваас ичих хэрэгтэй болж байна.. М.Энхболд бол хятадын Шаньсы мужийн ногоочин хятад цагаачийн зээ мөн. Хядын эрлийз хүн монголын төрийн толгойд яаж гарчихсангүй вэ? Тэнгэр монголчууд биднийг ивээж байдаг юм байна.Цаашдаа хятадын эрлийз цустангуудад энэ бол сануулга болсныг голдоо нүхтэй махнууд мөн юм бол ухаарцгаасан байлгүй.
--------------- Генетические исследования, проводимые в Казахстане, дали потрясающий результат. Ученые — генетики доказали прямую наследственную связь между президентом Республики Казахстан Нурсултаном Назарбаевым и великим правителем древности Чингисханом.
нүдний шилтэй хошного.