“Дисковер Монгол-2018” чуулган өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Чуулганы талаар “Монголын бизнесийн зөвлөл”-ийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцсан юм.
-Энэ жилийн “Дисковер Монгол” чуулганы онцлог болоод үр дүнг хэрхэн харж байна вэ. Түүнчлэн хөрөнгө оруулагчид ямар хүлээлтэй байна?
-’’Монголын бизнесийн зөвлөл”, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, УУХҮЯ-тай хамтран зохион байгууллаа. Чуулган эхлэхээс өмнө мэргэжлийн семинарыг олон талуудын төлөөллийг оролцуулан хаалттайгаар явуулж хууль эрх зүйн орчин, татварын асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн орон нутаг, олон нийттэй харилцах, усны зохистой хэрэглээг бий болгоход юуг анхаарах вэ гэх мэт тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн.
Өөрөөр хэлбэл, чуулганы үеэр хэлэлцэх асуудлыг илүү тодорхой болгож зөвлөмж гарган түүнийгээ хэлэлцэх нь илүү үр дүнтэй болсон гэж үзэж байна. Энэ удаагийн чуулганд 600 орчим компани оролцож байгаагаас харвал олон улсын зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнийн цикл эерэг байгаа үед хайгуулын шинэ төслийг эхлүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид ирсэн байна. Манай бүс нутагт худалдаа, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилготой дэд бүтцийн хил дамнасан төслүүдийг хэрхэн барьж байгуулах вэ гэдэг санаачилга явж байгаа. Тухайлбал, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн том төслүүд хэрэгжиж байгаа.
Дэд бүтцээ энэ санаачлагатай уялдуулж барьж байгуулснаар зах зээлээ бүс нутгийнхтай ойртуулах боломж бий. Харин үүнд бид идэвхтэй, тооцоотой, тууштай оролцох талаар чуулган дээр ярилцлаа. Нөгөөтээгүүр, ууя уурхайн салбар эрсдэлтэй. Нэн ялангуяа хайгуулын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчид эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Үүнийг хаа, хаанаа ойлгодог болсон хэдий ч эрсдэлийг бууруулахын тулд хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан ярилцах нь зөв. Тиймээс “Дисковер Монгол” чуулганд эдгээр боломжоо дэлгэн ярилцаж, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид зорьж ирсэн.
Түүнээс гадна “Монголын бизнесийн зөвлөл”, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” УУХҮЯ-тавд-аа нэгэн зорилгын төлөө хамтарч ажилласнаар ойлголтын зөрүү багасаж, бизнесээ дэмжсэн Засгийн газрын бодлогын шийдвэрүүд гарна гэж итгэж байгаа.
-Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох тухай ярилцсан. Үүнийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авсан бэ?
-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дээрх санаачилгыг гаргасан. “Монголын бизнесийн зөвлөл” болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” дэмжиж байгаа. Учир нь манай улс уул уурхайн зах зээл дээр тодорхой хэмжээний тоглогч мөн. Тэгэхээр дэлхийн зах зээлд байр сууриа ахиулахын тулд бүс нутагтаа идэвхтэй байж, үйл хөдлөлөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн тоглогч болохыг зорьж байна. Үүний тулд Монголд уул уурхайн бизнес эрхлэгчид цуглардаг жишиг талбар болгох боломж байгаа.
Нөгөөтээгүүр, чуулганыг зорьж ирсэн төлөөлөгчид зөвхөн Монголын төслүүдээс гадна бусад оронд хэрэгжиж буй төслүүдийн талаарх мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх учиртай. Эдгээр нь хамтын зүтгэлээр бий болно.
-Энэ удаагийн чуулганаар татварын орчны талаар хэлэлцсэн. Энэ талаар?
-Монгол Улс бизнесийн боломж, хууль, татварын орчноор бусадтай өрсөлдөж байгаа. “Бүс, зам” санаачилгын хүрээнд Орос, Хятад улс хоорондоо давхар татварын гэрээгээ шинэчилж, зарим татвараа 10-аас зургаан хувь болгон бууруулж, татварын хялбар орчин бий болгохыг тунхаглан зорьж байна. Өөрөөр хэлбэл, татвараа бууруулж, илүү боломж олгосноор улсынхаа эдийн засагт эергээр нөлөөлөх нөхцөлийг бизнесүүдэд бүрдүүлж байна гэсэн үг. Үүнтэй нэгэн адилаар Монгол Улсад бизнес эрхлэгч хөрөнгө оруулалт хийвэл илүү өгөөжтэй байх хөшүүргийг шинэчлэн бий болгох хэрэгтэй.
Тухайлбал, дэд бүтцийн хөгжил сул бизнес эрхлэх зардал өндөр энэ үед өсөлтийг дэмжсэн, хөрөнгийг дуудсан, бизнест хялбар татварын бодлого хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулалтын урсгалыг наашлуулах нэг гарц байх болно.
Ер нь бизнесийн орчныг сайжруулахын тулд бодлогын шийдвэр гаргахдаа татвар хураадаг байгууллагаас гадна татвар төлж, үнэ цэнэ, ажлын байр бодитоор бий болгож буй бизнесийнхний санаа бодлыг тусгах нь илүү үр дүнтэйг чуулганд оролцогчид онцолж байсан. Ингэснээр урт хугацаанд хэрэгжих бодлогын орчныг бүрдүүлдэг. Үүнийг бусад улс орны сайн жишээнээс харж болох юм.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Энэ хулгайч шоронд ороод ууж идсэнээ шалгуулаад байсан .хэдийдээ гараад буцаад дарга болчихдог хэрэг вэ?
ТББ байгууллага төрийн агентлаг 2-оо ялгах хэмжээнд юм уншиж ойлго хулгай хийёэн гэж хэн ч нотолж чадаагүй угаасаа хулгай хийхээр боловсрол мэдлэг ёс зүйтэй хүн биш. монголоо гэсэн сэтгэлтэй болхоор танай хужаад таалагддагүй байж болно
saihan yrilclaga boljeee ih zow hun yumaa
dotooddoo heregtei bizness huged bwl mongol ulsiin ediin zasagt iheer huwi nmer oruulhun bndaa
Mongoliin uul uurhai delhiin zah zeeld tun udahgui garah yum bndaa
за чи битгий балайраад бай
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 1.00%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals@gmail.com,,,
Mash zow tosol bna ene zaluu ch hiivel hiisen shig hiideg zaluuu bndaa
Minii bodloor uul uurhain bizness bol mongoliin mash tom hogjih bolomj gj harj bna amjilt husie
diskover mongol chuulganaar harsan ih bolovsroltoi zow tsegtstei yridg ah bnlee Amjilttai biznesmen
mongoliin uurhaichid ene erchere negdej chdvl tom amjilt bolhondee yragshaa ywaad bai zaluu min
taniltsuulsan tosliig unshij harlaa ystoi mundg boljee Mongold Bymbasaihan shg biznesmen zaluus ih heregtei yum bgmda udahgui tanar mash tom zuil harah bolnoo
yr ni biznesiin orching saijruulahin tuld mash sain tosol bh heregtei yg helsenchlen Bymbasaihan mash sain tosol bolovsruuljee
Ersdeliig buuruulj mash tomoohon chuulga uulzalt hiisen ni mash zow sanaa bailaa
tulgamdaj bui asuudluudaa yrij shiidehgej baigaa Baymbasaihan dargat amjilt husie uragshaa zutged baigarai ih saihan tosol bna
Tosloo saihan zoxioj chdvl iimel saihan uulzalt boldog yumdaa keep going Byambasaihan
Mongoliin zah zeel ali hediinee delhiin zah zeeld orcim shg sanagdaj
Heregtei bizness ehluulched bhd Ulsiin ih hurliihniig hardaa hiisen zuilgui gtl ene zaluu hiij buteej chdj bna
Ulsdaa huwi nemree oruulj chdj bgaa Bymbasaihan ahiig demjnee Mongold chuulga zoxion baiguulj olon ulsiin zah zeeld mongol ulsaa gargaj bgm chin udahgu mongolin ediin zasag saijrana gsn yg
Tatvariin talaar ymr saihan tailbar hiigeewee . Mongol ulsiin ediin zasag huwi hund mash tom huwi nemer orno gedegt itgej bna