sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Үл хөдлөх түрээслэх болон худалдах, худалдан авах, автомашины лизингийн үйлчилгээ зэрэгт Туркийн лирийг ашиглахыг шаардсан зарлигт Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гарын үсэг зурлаа.
Энэхүү зарлигийн хүрээнд гадаад валютаар төлбөр тооцоог хийж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, автомашины лизингийн үйлчилгээг 30 хоногт багтаан Туркийн лир рүү шилжүүлэхээр болсон байна.
Үүний зэрэгцээ гадаад валютаар төлбөр тооцоог хийх заалттай гэрээ, хэлэлцээрүүдийг шинэчилж, 30 хоногт багтаан лир рүү шилжүүлэх бөгөөд зарлигийн хэрэгжилтэд Туркийн Сангийн яам хяналт тавих ажээ.
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа болон их дэлгүүрүүдийн түрээс, худалдаанд гадаад валют ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засгийн газраас авна гэж Туркийн Сангийн сайд Берат Албайрак өмнө нь мэдэгдэж байсан билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг