sonin.mn
ПХЕНЬЯН. /Эн-Эйч-Кэй/. Ирэх долоо хоногт Пхеньян хотноо болох БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас долоо хоногийн өмнө хоёр Cолонгосын “Зохицуулах товчоо”-г нээжээ.
Баасан гарагт болсон уг товчооны нээлтийн ёслолын ажиллагаа нь Мүн Жэ Ин болон Ким Жөн Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн биеллийг бүрэн гүйцэд болгож байгаа юм.
Хоёр талын харилцаа холбоог сайжруулах хийгээд цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой энэхүү товчоо нь Умард Солонгосын Кэсон хотод байрлаж байгаа бөгөөд цэрэггүй бүсээс холгүй оршдог ажээ. Уг товчоонд хоёр талын 50 орчим ажилтан ажиллах юм байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг