Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно.
Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцоно.
Мөн АНУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож буй буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна.
Ерөнхий сайд Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцана.
Мөн тэрээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ.
Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 17-нд эх орноосоо мордоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна хэдхэн хоногийн дараа огцрох гэж байгаагаа тун сайн мэдэж байна! Огцрохынхоо өмнө америкийг үзье гэж бодож! Жанхуу ухна 2-ыг хүн гэж тоож байгаа хүн Монголд алга, урилга өгсөн гадны орон ч алга. Дандаа урилгагүй очиж элдэв балай тэнэг, сансрын зүйлээ ярьсаар огцрох хувьтай байж дээ!
Хөөрхий Батлах хамгаалах төгссөн орос англиар А байхгүй нөхөр арай ч дээ
Яг байлддаг офицер ч биш. Цэргүүдийг гал уруу илгээж өөрөө ард нь үлддэг офицерын анги төгссөн дурак. Тэгээд бас болоогүй, ухарсан, айсан хэмээн бусдыг шийтгэх тухай ч ном үзсэн хүн дээ. Цэргийн хүн цэргийнхээ албыг хааж байхдаа л "Би офицер" гэж бардамнадаг юмштээ. Тэрнээс тэжээлийн дутагдалтай нусан буу нударсаныгаа эр хүний үйлдэл гаргалаа гэж онгирдоггүй л байхгүй юу. Тэр Сеүл, Макаогийн казино, модель охидуудыг намынхаа нусан жууруудтай нийлж гөвсөн энэ тэрийг тоочвол Цагаан давааны хог шиг юм болно.
Хөөрхий Батлан хамгаалах төгссөн орос англиар А байхгүй нөхөр арай ч дээ