Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дэх Монголын бүлгийн гишүүн Т.Ёохо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Конгрессын гишүүд манай улсад 2016 онд айлчилж байсан бөгөөд өнөөдөр дахин Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг талууд 2017 онд өргөн тэмдэглэсэн болохыг тэрбээр уулзалтын эхэнд дурдав. Монгол Улс, АНУ-ын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг УИХ-ын дарга онцлоод АНУ-ын Конгресс нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж удаа дараа тогтоолууд баталж ирсэнд монголчууд нэн талархалтай байдгийг хэллээ. АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын түнш орон болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод талууд энэхүү түншлэлээ стратегийн түвшинд хүргэх зорилттой байгаа бөгөөд энэ хүрээнд харилцааны түвшингээ ахиулж, “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. АНУ нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх, төрөлжүүлэхэд дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын Засгийн газар Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээ байгуулан ажиллаж байгаад баяртай байна гэв.
Түүнчлэн тэрбээр “Эрхэм гишүүн Т.Ёохо Та манай орны гар үйлдвэрлэл, ноос, оёмол сүлжмэлийн салбарыг дэмжиж, олон мянган эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгохыг зорьж, холбогдох хуулийн төслийг Америкийн Нэгдсэн Улсын Конгресст өргөн барьсанд гүн талархал илэрхийлье. Монголын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй монгол хүн бүрт чухал дэмжлэг болох дээрх хуулийн төслийг Конгресс дахь Америк-Монголын парламентын бүлгэмийн гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Ноён Т.Ёохо хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “Монгол Улсын түүх, баялаг өв уламжлалыг манай ард түмэн бахархан хүндэтгэдэг. Хоёр агуу хөрштэй танай улс ардчиллыг засаглалын хэлбэрээ болгон сонгож, хөгжүүлж байгааг бид хүндэтгэн дэмжих болно” гэв.
Дэлхий нийтээр хүндхэн цаг хугацааг туулан өнгөрүүлж буй энэ үед нийт парламентчдад ижил бэрхшээл тулгарч байгаа гэдгийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти хэлээд Монгол Улсын энэ удаагийн парламент нь хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Улс орны хөгжлийн тулгуур болсон иргэн бүрийг чадавхжуулахад АНУ бүх талаар туслахад бэлэн байгааг тэрбээр илэрхийлсэн юм. Боловсрол, худалдаа, эдийн засаг тэргүүтэй бүх чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ хатагтай Элизабет Эсти хэллээ.
Конгрессын 10 гишүүн Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд тарифгүй нэвтрүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг 2018 оны долдугаар сарын 26-нд Конгресст өргөн барьсан бөгөөд тус төслийг батлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Т.Ёохо илэрхийлсэн юм. Монголын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспортыг дэмжихээс гадна цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг парламент, төр засгийн өндөр дээд түвшинд харилцан ярилцаж шийдвэрлэж ирсэн уламжлалтайг УИХ-ын дарга хэллээ. Бидний дипломат харилцаа тогтоосон хугацааг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнтэй уялдуулан тооцвол илүү эрчимжүүлж, олон талын үр ашиг гаргах бололцоо бий гэдгийг харж болно. Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн 20 орчим хувийг эзэлдэг. Тус салбарын хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, тэдгээрийг экспортлох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо бий гэж гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. Уул уурхайн салбар нь өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн тулгуур хэдий ч нөхөгддөггүй, сэргээгддэггүй онцлогийг нь харгалзан бодлоготой, эрэмбэтэй, байгаль орчинд ээлтэй, бүс нутгийн иргэдийн амьдрал ахуйд сөрөг нөлөөгүй байдлаар цаашид хөгжүүлэх чиглэл баримталж байна. Эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан УИХ дээрх уул уурхайн салбарын хөгжлийн чиг баримжааг бодлогын баримт бичиг, хууль тогтоолууддаа баримталж байгааг М.Энхболд дарга танилцуулав. Ийнхүү уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга А.Ундраа, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Том Гаретт болон албаны бусад хүмүүс байлцлаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Синга хужаа билли лимийн гаагааны резин жанхуу одоо наад хуурамч жүжгээ боль!!! Аль 96 онд чамайг 17 чингэлэг спирт зөөж геноцид үйлдэж байхад АН нам Дэлхий худалдааны байгууллагад элсэж байна гээд дотоодын үйлдвэрийг бүгдийг сөхрүүлж, дампууруулсан түүхтэй юм. Одоо наад хямд орос орилоо шоунд чинь хууртах хүн байхгүй ээ, Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч жанхуу гуай!!! Ард түмнийг тархийг эргүүлж амлаж гарч ирсэн амлалтаа биелүүл ээ!!! Жанхуу бол хэзээ ч хөнгөн болоод хүнд аж үйлдвэрийн салбарыг дэмжиж хөл дээр нь босгож ирж чадахгүй. Зүгээр нэг хэдэн өөрийнх нь бөгс долоох нөхөрт ганц хоёр тэрбум төгрөгийн зээлийг бол өгнө, бусад мөнгийг нь яг төмөр зам шиг офшор руугаа л хийнэ. Монгол улс аль 96 онд Дэлхий худалдааны байгууллагад элссэн тул хятад болоод аль нэг 3 дагч улсад хэт өндөр татвар тогтоох хууль эрх зүйн боломж байхгүй. Трамп хүчирхэг АНУ-г байгуулна гэж гарч ирсэн, Мексик болоод бусад улсыг АНУ-н зах зээлээс шахах бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа нөхцөлд тусгайл
Bitgii solior. Nohoin baas miny. Nervtej baij tsus harvav.
Трамп хүчирхэг АНУ-г байгуулна гэж гарч ирсэн, Мексик болоод бусад улсыг АНУ-н зах зээлээс шахах бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа нөхцөлд тусгайлан Монголд зориулж, тэгээд путины уяны нохой жанхуугийн хүсэлтээр Монголын оёмол бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй оруулна гэж хэзээ ч байхгүй!!! Өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг оруулж ирэхгүй байгаа хүнд итгэх тэнэг хүн Монголд байхгүй!!!
Kongressiin gishuud mieg haraad hoh ineed ni hurch durguitsel zevuutsel ni lavshirch baisan genelee
60 тэрбумын наймаачин Ми дааяа 26 мянган хүнийхээ халаа сэлгээг тайлбарлах естой.Ми дааяагийн халсан хүмүүс баярлаж суугаагүй нь лавтай шүү..