sonin.mn
-Улс төрийн хөшигний ард-
 
Ийм “хөдөлгөөн” болно гэж эх сурвалж хэлж байна.
Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ойрын үед төрийн ажлаа өгөөд АН-ынхаа бас нэг хариуцлагатай албан тушаалд томилогдож очихоор болжээ.
Энэ өнөөдөр гарсан шийдвэр биш гэнэ. Аль эрт, жил гаруйн өмнө хийсэн тохироо юм байна.
З.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялсны дараа гэнэтхэн Тамгын газрын даргаар нь томилогдож олныг цочоосон. Яагаав, тэр жилийн наадам дээр шинээр цол авсан бөхчүүдийн зарлигийг уншаад гарч ирээгүй юу. Тэр үед УИХ-ын чуулганы танхимын хойморт алх барьчихсан суудаг төрх, АН-ын даргын хувьд хэнд ямар тойрог хуваарилахыг ганц толгойгоороо мэдэж байсныг улс амьтан мартаж амжаагүй байв.
Тэгвэл тэрбээр удахгүй яг л тэр үе шиг гэв гэнэт АН-даа “үсрээд” очихоор болсон байна. АН-ынхан ч яахав, З.Энхболд даргыгаа "...Намдаа тавтай морил” гээд л угтаад авах биз ээ.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин