sonin.mn
УЛАН-БАТОР. /РИА Новости/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хоёр улсын цэрэг болон цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.
“Албан ёсны айлчлалын үеэр Оросын батлан хамгаалахын сайд Монголын цэрэг улс төрийн удирдлагатай яриа хэлэлцээ хийх бодолтой байна. Уулзалтын үеэр талууд Орос-Монголын цэрэг болон цэрэг-техникийн салбарын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн сацуу хоёр улсын батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна” хэмээн Оросын батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Россияна Марковская сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Түүнчлэн уулзалтын хүрээнд Оросын батлан хамгаалах яамнаас Монголын талд цэргийн зориулалттай бүтээгдэхүүнүүдийг дамжуулан өгөх төлөвтэй байна гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг