УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл, УИХ-ын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлууд болон Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зриг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэргийн захиалагчийг хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбогдуулж, өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ:
Өнөөдөр АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж хурлыг орхин гарсан байгаа.
Нэгдүгээрт, олон нийт маш их бухимдалтай байна. УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдчихоод байхад хууль хяналтын байгууллагууд ажлаа хийх ёстой. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага болох Ёс зүйн хороо хуралдаж дүгнэлтээ гаргахгүй байна.
Хоёрдугаарт, Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой.
Гуравдугаарт, УИХ улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсанд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар нээлттэй сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргад зөвшилцөх санал болгож, УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн хуулийн заалт бий. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь тарах ёстой гэж үзсэн тохиолдолд, УИХ нь Ерөнхий сайдаа 45 хоногийн дотор томилж чадаагүй бол их хурал тарах заалттай.
Бид өнөөдөр бие биенийхээ санаа бодлыг сонссон ч сонсоогүй мэт зүгээр өнгөрөөдөг байж болохгүй. Төрийн институтууд бие биенийхээ тавьж буй шаардлагад хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой ханддаг байх ёстой.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгаж, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хааж байна гэж тархи угааж байна. Үүнийг миний бие УИХ-ын гишүүний хувьд ч, АН-ын бүлгийн дэд даргын хувьд ч хүлээн зөвшөөрөхгүй.
Ер нь соёлын өвийг хулгайлсан, устгасан гэмт хэргүүд болон авлига, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрийдлээр дуусгавар болж байна. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгах боломжтой гэлээ.
Сэтгэгдэл0
“Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна… Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна…”
АТГ, Шүүгч, прокуроруудыг МАН биш танай АН-ын Элбэгдорж, Баттулга нар л томилсныг Батзандан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Битгий худлаа жүжиглээд бай, чи.
Бизнесийнхэн АН-ын үед муугаа үзэж амаараа шороо үмхэж шоронд хатсан даа. Шууд бизнесийг нь дээрэмдээд эзнийг нь шоронд суулгаж байсан.