sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг баталжээ. Ингэснээр ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гарчээ. Тодруулбал 8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх эерэг тооцоолол гарчээ.
Дашрамд дурдахад Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм.
 
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг