Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 25 асуудал багтжээ.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох, ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгах Түр хороо байгуулахаас гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох юм. Энэ долоо хоногийн хуралдаанд Ерөнхий сайд “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт” сэдвээр мэдээлэл хийх бөгөөд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу түүний мэдээллийг Баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Улайдаггүй урвагч Улаан дараагийн сонгуулиар хаашаа жирийлгэх бол ккк?
энэ бузар луйварчнаас салах цаг болоогүй юу МАН ааа???? хүрэлсүх эээ????? Сайхан нэр хүндээ иймэрхүү бугшсан нүүрээ нуусан ДЭЭРЭМЧДЭЭС болж балллах гэж үү???? Дачин Тамсаг гэх Хужаагийн компаниар Монголын тал нутгийн цөлмүүлж, татваргүй нефт урагш нь гарган өөрөө хувь хүртдэг бузар Улайдаггүй УЛААН шүү дээ!! Хөгшин төгцөг Монголыг тонон цөлмөж ханахгүй байна!!
МАНгарын хэдэн лаларууд хуралдаа суугаадд ажлаа хийгээчээ. Яасан хегийн том жижиг сагсагнуур чавчаачид вэ??? Бид хурал сонирхмоор байна.
Сайдад баян олигархиудыг тавих нь маш буруу зүйл шүү.Хүрэлсүх ээ